Японы Күмамото мужид үер болсноос одоогоор нэг хүн амиа алдаж, есөн хүн сураггүй болжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид үерийн улмаас нэг хүн амиа алдсан нь тогтоогдож, 15 хүн амь насаа алдсан байж болзошгүй байгаа тул аврах ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид үерт хамгийн их нэрвэгдсэн “Күма” голын дагуу хэсэгт очиход хүндрэл учирсан бөгөөд бямба гарагт хүчтэй аадар бороо орж, голын далангуудын хэд хэдэн хэсэг нурсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ.

Одоогийн байдлаар есөн хүн сураггүй болсноос гадна мужийн төв, өмнөд хэсэгт үер, хөрсний гулгалтаас үүдэн замууд тасарч, барилгууд сүйдсэний улмаас Яцүширо, Хитоёши хотын зарим оршин суугчид тусгаарлагдсан байна.

Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу илгээжээ. “10 мянга орчим цэргийг дайчилна” гэж Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн байна.

Күмамото болон тус мужтай зэргэлдээ оршдог Кагошима мужид баасан гаргийн оройноос бямба гаргийн өглөөний хооронд хүчтэй аадар бороо орсон бөгөөд Цаг уурын агентлаг 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.

“Kyushu Electric” эрчим хүчний компанийн мэдээлснээр, ням гаргийн өглөөний байдлаар Күмамото, Кагошима мужийн 5880 гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.94] 2020-07-05 12:43:44

Коронагийн зэрэгцээд үер усны аюулд өртөх юм. Хэцүү юм бээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.