Тарвага агнахыг ОХУ хориглолоо

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ОХУ-ын эрх баригчид ойрын өдрүүдэд хөрш зэргэлдээ Монгол, Хятад улсуудад тарваган тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа болзошгүй аюулаас болгоомжилж Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүл ажиллуулж эхэлжээ.

Сануулахад Өвөрмонголын Баяннуур хошуунд ням гаригт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол илэрч, гуравдугаар зэргийн онц байдал тогтоосон бол өмнөх долоо хоногт нь Монгол улсын Ховд аймагт хоёр тохиолдол бүртгэгдэд хөл хориод байгаа билээ.

Гэхдээ ОХУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу “Роспотребназдор”-ын Алтайн хязгаар дахь салбар тахлын халдвар хилээр орж ирэх аюул одоогоор байхгүйг мэдэгджээ.

Эх сурвалж: TASS, REUTERS


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.186] 2020-07-07 14:15:00

Manaihan ch gesen ugamsraaraa tarvaga agnaj idej uuhaa bolichih heregtei. Dainii hajuugaar dajin gej tsar tahliig yana gej bhad bas oorsdoosoo bolj ovchin duudaad bh yum. Olborch uheh deeree tulchaagui l bailtai


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.