Баян-Өлгийд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажсан хариу өнөөдөр гарна

Н.Баярмаа / Орон нутаг

Өчигдөр Баян-Өлгий аймагт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Уг тохиолдолтой холбоотой шинэ мэдээллийг өнөөдөр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өгчээ.Тэрбээр хэлэхдээ

"Тухайн хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирсан. Одоогоор халуун нь бууж, суганы булчирхайн эмзэглэл нь багассан гэсэн мэдээлэл байна.

Мөн бид сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын 34 хүнийг бүрэн хяналтад авсан. Тухайн хүүхдээс авсан сорьц өнөө орой 22:00 цагийн онгоцоор ирж, ЗӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийгдэнэ.

Манай улсад хоёр дахь удаагаа тарваган тахал гарч байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-нд ч тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ тарвага агнахыг хориглосон арга хэмжээг өчигдрөөс шуурхай авч эхэлжээ.

Хөрш зэргэлдээ улс ингэж анхаарал хандуулж байхад манай иргэд тарвага хууль бусаар агнаж идэхгүй байж, зөвлөмжөө дагахыг анхааруулж байна" гэсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.