БНХАУ-аас баталсан "Аюулгүй байдлын шинэ хууль"-иар анхны иргэнийг яллав

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногт гудамжинд хэсэг цагдаа нар луу мотоциклоо чиглүүлэн дайран гарсан хонконгийн иргэн 23 настай Тонг Инг Китэд БНХАУ-ын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт баталсан аюулгүй байдлын шинэ хуулиар ял оноож шийтгэхээр боллоо.

Тонг Инг Китийн үйлдлийн улмаас гурван хүн бэртсэн ба “Хонконгийг чөлөөл” гэсэн уриа зүүсэн байсан тул терроризмын шинж чанартай үйлдэл болон салан тусгаарлах оролдлого гаргасан хэмээн буруутгасан байна.

Төв Засгийн газар салан тусгаарлах, хорлон сүйтгэх, террорист үйлдэл болоод Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдлыг хүнд ялд тооцно хэмээн мэдэгдсэн байна. Үүний хүрээнд уриа, суртал ухуулга чангаар дуудах, эсэргүүцлийн самбар барих, хотын тусгаар тогтнолыг шаардсан туг далбаа намируулах зэргийг хууль бус хэмээн буруутгаж бүх насаар нь хорих хүртэл ял оноохоор болсон юм.

Хонконгийн залуу ардчилагчдын төлөөлөл Натан Лоу аюулгүй байдлын хууль батлагдсан даруйд дахин баривчлагдахаас сэргийлж хилийн чанадад дүрвэсэн бол түүний ойрын хамтрагч Жошуа Вонг олон улсын холбоо нийгэмлэгүүдэд хандан Хонконгийн төлөө дуу хоолойгоо хүргэж, хамт байхыг уриалжээ.

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын шинэ хууль баталж, хуулийн хүрээнд 10 хүнийг баривчлан саатуулсан юм. Тэгвэл тус хуулийн дагуу ял оноож шийтгэхээр болсон Хонконгийн анхны иргэн нь Тонг Инг Кит болж буй нь энэ ажээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.