Н.Цогбадрах: Тарваган тахал бол 30-100 хувийн нас баралттай өвчлөл юм

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Манай орны гурван аймагт тарваган тахлын голомттой байгаа. Тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Нэмж хүн өвдөөгүй. Долдугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор нас барсан. Ингээд орон нутгийн төв газар дээр нь ажиллаж, сорьцыг үндэсний төвд авчран, шинжлэхэд тарваган тахлын халдвар авч, шоконд орон нас барсан болох нь тогтоогдсон. Уг тохиолдлын нэгдүгээр хавьтал 18 хүнийг тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна.

Тарваган тахлын өвчлөл байнга бүртгэгдэж, нас баралт хүртэл бүртгэгдээд байхад иргэд үнэхээр хайхрамжгүй байна. Тарваган тахал бол нас баралт өндөртэй тодруулбал, 30-100 хувийн нас баралттай өвчин. 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан.

Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд тарвага зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн, мэрэгч амьтан шалтгаангүй үхсэн зургаан дуудлагад ажиллалаа.

Тарваган тахал манай улс төдийгүй, ОХУ, Казахстан, Өвөр Монголд идэвхтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ аван ажиллаж байна" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Хүн бүрийн зүтгэл хэрэгтэй [122.201.26.172] 2020-07-16 16:07:51

2020,07,15 ны өдрийн 12 цагийн үед ИНЕГ ын амралтын урд амд гэдэс нь хөөсөн тарвага замын хажууд горхины сайр дээр хэвтэж байсан шүү ...уулын модонд амарчихаад эргээд 20,00 үед доош буухад алга болсон байсан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.