ОХУ: Коронавирусыг эмчлэх “Коронавир” эмийг гарган авчээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх “Коронавир” эмийг гарган авлаа гэж “Р-Фарм” компани лхагва гарагт мэдээлсэн талаар TASS уламжилжээ.

“Бид уг эмийг Ярославль хот дахь үйлдвэртээ үйлдвэрлэж, шошголсон. Одоогийн байдлаар 7373 боодол эмийг нийлүүлээд байна” гэж “Р-Фарм” компанийн мэдэгдэлд дурдсан байна.

“Коронавир” нь “SARS-CoV-2” вирусээр халдварласнаас үүдэлтэй хүндрэлүүдтэй бус вирустэй шууд тэмцдэг дэлхий анхны эмүүдийн нэг юм гэдгийг компанийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.

“Р-Фарм” компанийн мэдээлснээр, “Коронавир” вирусний үржих явцыг үр дүнтэй зогсоож буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон ажээ.

“Манай компани эмээ дижитал кодтойгоор гаргасан бөгөөд боодол бүрийн үйлдвэрлэлээс эмнэлэг хүртэлх хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Эмийг жинхэнэ эсэхийг “Честный Знак” гар утасны хавстралтаар шалгаж болно” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Эм, эмийн бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Р-Фарм” групп нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-аас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг юм.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.81] 2020-07-18 13:29:09

Баяр хүргий хүн төрлөгтөн их тус болоо эмийг бүтээсэн хүмүүст дэлхийн нийтийн шагнал олгох хэрэгтэй НҮБ өөрийн нэрэмжэт шагналаа би болнож өгөх нь зөв Орсууд чадна тэд дэлхийг башизмаас авч байсан ард түмэн

Зочин [202.9.46.80] 2020-07-17 20:57:40

Ямар ч хөгжилгүй юу ч хийж чадахгүй хүмүүс чимээгүй л сонсож байвал яадаг юм?

zochin [64.119.21.209] 2020-07-17 16:54:47

Baktsin gargasan bol sain l b.na!!Ene orosuudiig muulaad b.gaa orkuudiig oilgohgui um!!Tenegtej baihaar amnii haaltaa sain zuugeed gar aa sain ugaagaad tenehgui baival sain b.na!!Henii udii zeregtei yavj b.gaagaa oilgodoggui malnuud!!!

Зочин [172.58.140.128] 2020-07-17 02:15:06

Virus urjihgui ee amitan bish shuu dee heseg uurag yum hunii esed orvol ooriigoo huvildag yum setguulchee!

Zochin [72.143.231.91] 2020-07-17 01:26:16

Muusain orosuud hudlaa Baagiinuud.Mongoliin baylgiig 70 jil hovh sorson buzar huuruud.

Зочин [64.119.21.209] 2020-07-17 16:57:02

Chi ch teneg erliiz b.na daa!!! mal min

зочин [124.44.156.207] 2020-07-16 22:24:21

Үнэн үү? эсвэл коммунист арга барил уу? Өвчлөгсдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэх орнуудын нэг мөртлөө гаргасан эм, вакцинаа өөрсдөө яагаад хэрэглэхгүй байгаа юм бол оо? эсвэл хэрэглээд үр дүн нь өвчтний тоогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд юм болов уу? оросууд угаасаа л худлаа юм биш үү?

Зочин [139.5.217.152] 2020-07-16 16:08:58

Оросууд Вакцин гаргалаа, эм гаргалаа гэж мэдээлээд салахгүй юм . Гэтэл өдөрт Корона тусч байгаа Ивануудын тоо 7 мянга орчим дээр тогтоод 4 сар боллоо ,буудаггүй. Үхэж байгаагийх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдээд л байгаа юм

Почин [202.179.24.136] 2020-07-16 14:18:23

Путин ялнаа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.