Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн осол хэрэг 30 гаруй хувиар буурсан. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирч, гэмтэж байгаа хэрэг зөрчил зуны улиралд буюу аялал зугаалгын үеэр ихэвчлэн үйлдэгддэг. Энэ жилийн тухайд цар тахал гарсантай холбоотойгоор хил гаалийг хаасан учраас иргэдэд дотооддоо аялж зугаалж байгаа. Баяр наадмын өдрүүдэд 230 мянган тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ. Нэг үгээр хэлбэл хөдөлгөөний эрчим нэг дахин нэмэгдсэн байна. Иймээс долдугаар сарын 1-нээс “Яараад яахав дээ” аяныг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээс хойшхи хугацаанд зам тээврийн осол 59,8 хувиар буурчээ. Харин зөрчил 14,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Одоо амралт зугаалгын үе үргэлжилж байгаа учраас зорчигчид зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй байдлаа сайн хангаж оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

80 МЯНГА ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ШАЛГАЖ, 15 МЯНГАН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

image

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл- “Зам тээврийн ослоор эхний зургаан сарын байдлаар 180 хүний амь нас хохирсон. Орон нутгийн замд нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж онхолдох, мөргөлдөх зам тээврийн осол гарч байна. Мөн хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс зүүхгүй, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлдэггүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцдог. Зуны улирал буюу зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны хооронд амралт зугаалга эхэлсэн үе байдаг учраас зам тээврийн осол нэлээд гардаг. Иймээс судалгааг үндэслэж долдугаар сарын 1-нээс эхэлж “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, хамгийн их осол гардаг зам дээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 80 мянга гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 15 мянган зөрчлийг илрүүллээ. Эвдрэлтэй зам дээр жолооч нар хурд хэтрүүлдэггүй. Харин тэгш шулуун зам дээр хурд хэтрүүлдэг. Орон нутгийн замд хурд хэмжигч нэлээд байрлуулсан. Энэ жил Дархан –Уул аймгаас Сэлэнгэ аймгийн хооронд дунд хурд хэмжигч байрлуулсан. Орон нутгийн замд 80км хурдтай явах ёстой. Гэтэл жолооч нар 100-120 км хурдтай явж байгаа учраас зам тээврийн осол гаргаж байна. Иймээс жолооч нар хурд хэтрүүлэхгүй замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

ОРОН НУТГИЙН ЗАМД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО ХАМГААЛАХ БҮСЭЭ ХЭРЭГЛЭЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ МАШ САЙН ХАНГАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ

image

Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Э. Болдмандах- “Төв аймгийн нутаг дэвсгэрт орших улсын хэмжээний А0101 авто зам нь Улаанбаатар- Сайншанд чиглэлийг холбодог. Энэхүү зам дээр жолооч нар тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийхээс гадна тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахгүй явдаг. Мөн хүн тээвэрлэж явахдаа хамгаалах бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох тохиолдолд нэлээд их байдаг. Эдгээрээс гадна суурин оршин суугчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг цөөнгүй гаргаж байна. Иймээс орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг маш сайн хангаж явах хэрэгтэй.

ОРОН НУТГИЙН ЗАМД ЖОЛООЧ НАР ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГ

image

Иргэдийн хувьд “Яараад яахав дээ” аяны талаарх мэдээллийг байнга авч байгаа. Орон нутгийн замд тавьсан тэмдэг тэмдэглээд уншиж танилцаж явдаг. Хурд 60-70 км явж байна. 80 км-ээс дээш гаргахгүй явдаг. Орон нутгийн замд жолооч нар гүйцэж түрүүлэх, аюулгүй байдлаа хангахгүй хөдөлгөөнд оролцдог. Мөн шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлдэггүй. Үүнээс болж зам гялбаж осол аваар гаргах эрсдэл маш өндөр байдаг. Иймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.


Сэтгэгдэл

Батнасан [122.201.22.105] 2020-07-24 15:11:59

Наадшийтгэлээ хэдэн сая хүртэл нэмж, хурд хэтрүүлсэн олон гэрэл чийдэн асаасан эрүүл согтуу солиотой нь мэдэгдэхгүй увайгүй залуусын эрхийг 5-10жил хүртэл нь хасч хүн дайрсан мал мөргөсөн болохгүй малуудыг тахир соёотод бүх насаар хорь, хүнд ажлаар нух. Эр хүн, эсвэл банди болж ухаажиг. Тээврийн цагдаа дэндүү үлбэгэр ажиллаж байгаагаас маш олон хүнээ алдаж эрэмдэглэлээ

Иргэн [202.126.88.39] 2020-07-23 21:00:09

ДЭЭРЭЭ Ч ЯАХАВ АЖИЛЛААД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ХАНГАЛТГҮЙ БАЙНА. МӨНГӨ ЗАРАХГҮЙГЭЭР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ЗӨНДӨӨЛ АЖИЛ ХИЙМЭЭР ЮМ ШИГ ХАРАГДААД БАЙНА ДАА. ЮУНДАА БАЙГААД БАЙДАГ ЮМ БАЙГААН...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.