БЗДүүрэгт тохижилт хийхээр босгосон хашааг буулгасан байна

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оршин суугчдад хандаж “Байрны оршин суугчдыг бүгд хуралдаж, тодорхой нэгдсэн нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Нэг хэсэг оршин суугчид эсэргүүцэж, харин нөгөө хэдэн хүмүүс нь дэмжиж байна. Хэн нэгний эрх ашгийг зөрчсөн ямар нэгэн шийдвэр одоо гаргахгүй. Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой. Олноороо хэлэлцэж байж зөв шийдэл, шийдвэрт хүрнэ. Ойрын хугацаанд бүх оршин суугчдыг хамруулсан хурал зарла. Энэ хуралд манай холбогдох албаны хүмүүс ирж суун бүгд нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Түүний дараа ямар зориулалтаар ашиглах тохижуулах гэдэг асуудлуудыг ярьж, шийдвэр гаргаж ажиллана. Тэр хүртэл ямар нэгэн барилга барих, тохижуулах ажил хийгдэхгүй” хэмээв.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7 дугаар байрны урд талд тоглоомын талбай, ногоон байгууламж, 20 автомашины ил, 40 автомашины дулаан зогсоолыг хийхээр төлөвлөжээ. “Санчир” сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтээр төлөвлөсөн тус газарт гүйцэтгэгчээр шалгарсан компани зөвшөөрөл авсан 2015 оноос хойш бүтээн байгуулалтын ажил хийгээгүй тул тохижилт хийхээр босгосон хашааг буулгасан байна.

Оршин суугчид энэ байдалд гомдол гаргаж, хотын Захирагчид удаа дараа хүсэлт тавьсны дагуу Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүсийн хамт очжээ.


Сэтгэгдэл

Бүтэхгүй юманд битгий санаа зов. [202.131.225.53] 2020-07-31 09:24:06

Буулгасан нь зөв. Аль 2015 онд газар "цохуулчихаад" юу ч хийгээгүй юм бол барилгын ажлыг цуцлах хэрэгтэй. 5 жил юугаа хийж байсан юм? Оршин суугчдын зөвшөөрөл авч чадаагүй буюу мөнгөгүй юм бол БОЛИНО БИЗ.

Зочин [66.181.187.134] 2020-07-31 09:01:17

gazriin xulgaichiud zail aa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.