Зүүн бүсийн аймгуудад өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар ажиллалаа

Aдмин / Нүүр

Улсын онцгой комиссын гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Хэнтий аймгийн төв Чингис хотод өнөөдөр ажиллалаа. Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалтад Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон албаны бусад хүн оролцож байна. Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар үүрэг болголоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймагт хадлан тэжээл бэлтгэх талбай гаргаж өгөх, Хэнтийн Хэрлэнбаян улаан, Дорнодын Чойбалсангийн отрын бүсэд өөр аймгийн мал отроор өвөлжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авахыг чиглэл болголоо. Хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас нөөц бололцоогоо бүрэн дайчилж, аймаг орон нутаг, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэх шаардлагатай байна гэлээ.


Сэтгэгдэл

Энэ хүн сайд мөн үү? Гудамжны баагий юм уу? [202.131.225.53] 2020-07-31 15:25:43

Энэ сайдад чинь хүзүүний галстук байдаггүй юм уу? ХХААХҮ-ийн яамныхаан! Чааваас, гудамжны баагийгаас юугаараа ч ялгарахгүй, албан бус дүр төрхтэй, сахал самбаандаа баригдачихсан хүн байншдээ. Сайд нь ийм байхад яамныхан ч аргагүй юм уу даа. "Хүнийг хувцсаар нь угтаад, ухаанаар нь үдэж явуулдаг" гэдэг оросын зүй үг мэдэх үү? Зүүн аймгуудад Галстукгүй хүн үг хэлж байна, тэгэхлээр хир зэрэг ухаантай юм бол доо. Чааваас!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.