Сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Aдмин / Нүүр

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэн Наныг хүлээн авч хоёр талын уулзалт хийв.

Уулзалтаар Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын хот байгуулалтын туршлага, салбарын чадавхийг сайжруулах, техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, суурин төлөөлөгч Жу Хэн Нан уг асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн суурин төлөөлөгч Жу Хэн Нан ухаалаг хот, бичил төвүүдийг бүтээн байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах сонирхолтой байгааг онцлов.

Уулзалтын эцэст Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-тай ойрын хугацаанд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулахаар тохиролцов.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2020-08-03 10:08:31

Миеэ гомбын бойжуулсан хувалзнуудын л нэг шүү дээ. хүрэлсүх, Амарбаясгалан 2 т очоод наалдсан. Дүүргийн дарга, хотын орлогч, дэд сайд гээд олон л ажил хийсэн. Юу ч гийгүүлсэн юм байхгүй. Угаасаа чадахгүй юм чинь юу ч гарахгүй.Халтар хултар Англи хэлтэй. Тэр нь хэл амгүй хүмүүст мэдлэг боловсрол шиг санагддаг юм шиг байгаам.

Irgen [64.119.20.2] 2020-08-02 17:34:09

Ajlaa meddeg l hun bna lee.

Зочин [202.21.108.17] 2020-08-02 16:47:38

Наад нөхөр чинь хэрэгтэй хөөе

Иргэн [202.126.89.216] 2020-08-01 18:04:05

Энэ МӨНХБААТАР гэж нөхөр төрийн өндөр албан тушаалыг дураараа солих юм энэ төрд тийм их хэрэгтэй нөхөр үү. Одоо юун хүлээн авалт вэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.