15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө.

Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд байдаг ганц цэцэрлэгээ ийнхүү тоосгон гарааш, төмөр чингэлэгээр дугуйруулан хашжээ. 22Б байрны зөвхөн зүүн талд гэхэд 10-аас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гарааш 26, төмөр чингэлэг гурав байна. Хичээлийн шинэ жилээс өмнө газар чөлөөлөлт хийгдэж байгаад оршин суугчид баяртай байгаа бол гараашийн эзэд бухимдалтай байгаа аж.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Г.Ариунболд “Манай хороонд нийтийн эзэмшлийн зам талбай битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх зайгүй болчихоод байна. Тухайлбал, 21Б байрны орчимд ямар сул чөлөөтэй талбайгүй болохоор хоёр эгнээтэй замын нэг урсгалд оршин суугчид машинаа тавьдаг. Нэг урсгалаар нь машинууд зохицоод зөрж өнгөрдөг. Эдгээр тоосгон гараашийг буулгаж, нийтийн эзэмшилд өгч ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах эсвэл цэцэрлэг сургуульд зориулж авах саналыг оршин суугчид удаа дараа ирүүлсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа арга хэмжээ юм” гэлээ.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “Өнөөдрийн буулгалтаар 15 гарааш, 40 тн гурван ширхэг төмөр чингэлэг албадан буулгаж газрыг чөлөөллөө. Цаашид 28 гарааш буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно” гэв.

22Б байрны зүүн талд газар чөлөөлөлт хийгдсэнээр мянга гаруй м2 талбай нийтийн эзэмшилд шилжих юм.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.166] 2020-08-04 16:38:47

Кино үйлдвэрийн зүүн хойд талын байрууд руу орох зам байхгүй улаанбаатар сургуулийн хойд талаар граш буулгаад зам гаргаж өгөөч автобуснаас буугаад шууд очих газар бүрэн тойрох юм ниййтийн эзэмшлийн газар граш бариад машинаа хийчих юм 49ын а б байрууд руу гарцтай болоё

Зочин [103.57.95.26] 2020-08-04 09:39:27

Зөв. Нийтийн эзэмшлийн газрыг ингэж л чөлөөлөхгүй бол архичид, танхайчуудын орогнох газар болсон. Бохир, гэрэлгүй газар муу юм л хоргодоно уу гэхээс сайн юм байхгүй.

Иргэн [192.82.72.93] 2020-08-04 07:23:39

Төр төмөр нүүрээ гарга.Арай замбараагүй болж байна шүү.нийгэм хэнэ буруутай бэ...Ядуу баячуудын хооронд нэг л өдөр тэсрэх жамтай шүү.

Garage [77.191.204.43] 2020-08-04 03:46:16

Ter garage chin ul hodlohoor orson bishuu hunii horongond haldaj boloj baigaa um u? Ehneesee gazar ogson bol bolooshd nuraaval bas zovshoorolgui buhii l barilgaa bugdii ni nuraaldaa adilhan baih heregtei huuliig uzemjeeree dagah umdaa

Зочин [50.101.118.166] 2020-08-04 01:03:05

Дандаа сонгуулийн жил болохоор гэнэт сэрдэг дараа нь сонгодоод л бахь байдгаараа болдог сүүлийн үед хүмүүсийн хүслээр МАН маш их амжилттай тоглолт хийдэг больжээ Энэ жишээг анх Хүрэлсүх, БАТТУЛГА хоёр нээсэн дээ яасан ч хуурч хандахгүй юм яасан хуурагдаж ханддаггүй ард түмэн бэ? Монголчууд бид ёстой хоосон толгойтой болжээ хэзээ үнэн худалын яалгаа олж сурах болдоо зайлуул .

зүчи [59.153.112.166] 2020-08-03 18:39:32

кино үйлдвэрийн баруун хойд талын байрууд руу орох гэж холуур тойрч төөрнөө улаанбаатар сургуулийн хойгуур зай гаргаж өгөөч хашаа машины граш зам хаасан хэцүү бн

Зочин [103.57.94.128] 2020-08-03 17:28:22

11 р холооол битүү грж буулгаачэ

Зочин [202.70.41.114] 2020-08-03 14:19:38

10-р хороололын далангийн урьд талын гражууудыг буулгах арга хэмжээ аваач ээ, архичин хүмүүс цуглааад, бие засаад маш бохир орчин үүсэж байна

Оршин суугч [27.123.214.2] 2020-08-03 13:54:09

WOW . хорооны засаг даргаар дүүргийн дарга тавимаар сайн залуудаа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.