Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Aдмин / Хууль

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.13] 2020-08-24 20:36:57

xon xeree.xar xeree nart xelxed ta bvxenii omnoos ichij bn.ylai vzexiig tseerldeg mongol xvn xezee ch xvnii myyd dyrldagvi yum.icheech vr xvvxedesee ich!tanai xvv tanai ger bvld.iim emegnel bvv toxioldooso xemeene zalbirtygai!!!

Зочин [43.242.243.37] 2020-08-05 18:43:12

Бүх насаар нь хориол бүх ах дүү найз нөхөд нь үарсан нуусан хөрөнгийг нь хураа. Ичих нүүргүй зальлагч

иргэн [119.40.98.106] 2020-08-05 17:05:02

Бүр нэг намайг хэн яахав гэсэн царайтай инээчихсэн шүүхийг тавласан байртай байж байгаагий нь

батхүүг НАСААР НЬ эсвэл 20 жил... [66.181.180.90] 2020-08-05 12:41:18

Энэ их ОЛОН зүйлээр эсвэл 20 жил эсвэл НАСААР нь батхүүг болон бусдыг нь мөн 15аас ДЭЭШ өгж ялы нь үрүүлэх хэрэтгтэй Ухаан санаад багтмааргүй АЙМШГИЙН ЛУЙВАРЧИН,ЗАЛЛИЛАГЧ батхүү 109 САЯ ДОЛЛАР ШҮҮ

Zochin [64.119.17.197] 2020-08-05 11:05:26

Ochirhuu gishuun asan bas haaguur ni toirood uldchiv ? teriig chirj avchirj bss baitsaah yostoi

зочин [66.181.183.246] 2020-08-05 13:20:50

сугар яагаад сугарчихваа

заа хулгайчуудаа [64.119.17.197] 2020-08-05 10:59:15

Үнэн шүүх ёстой шүү доод тал 15 жил бүгдэд нь өгөх ёстой шүү шүүгч царайлсан лалруудаа

Зочин [122.201.24.99] 2020-08-05 09:00:17

Монголд гарсан мөнгө - эд хөрөнгийн ХАМГИЙН ТОМ хэрэг .... Ш . Бтхүүгийнх болохоор Санж . Баярын , Ал тангийнх болохоор Ц . Нямдоржийн НӨЛӨӨНИЙ ХЭРЭГ л дээ ... Шүүхийн өнгө яаж өөрчлөгдсөнийг харуулах хэрэг ...

Зочин [103.10.21.39] 2020-08-05 09:45:09

Баярыг дуудаж таарах нь... Нямдорж гэрч эсвэл хамсаатан

Зочин [103.10.21.39] 2020-08-05 08:29:41

Шүүхийн шийдвэр юу гэж гарах бол...харж л байхаас...ШҮҮХ ЗАСАГЛАЛ ШУДАРГА БАЙГААСАЙ....

Зочин [103.10.21.39] 2020-08-05 10:22:32

ШУДРАГА ШУДРАГА БАЙГААСАЙ ДАА...

Зочин [103.10.21.39] 2020-08-05 10:20:40

ТОМЧУУДЫН ХЭРГИЙГ ЯАЖ ШИЙДЭЖ БАЙГААГ АРД ТҮМЭН АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ ТЭДЭНД ОНООСОН ШИЙТГЭЛД ЧИНЬ АРД ТҮМЭН СЭТГЭЛ ДУНДУУР ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙГАА...ШҮҮХ ГУДАРГА АЖИЛЛАРААРАЙ ДАА

Зочин [122.201.24.158] 2020-08-05 08:19:26

guchin jiliin idee beer sain shahaj tolgoi uldeej bolohgui heden ger bulees baygaliin baylagaa aviy heden davarsan mongo huulegchdiig nomondon oruulah cag bolson shuu

ЗОЧИН [202.179.25.54] 2020-08-05 07:56:06

ҮГҮЙ ЭЭ ТАН МИНЬ ЭЭ? ЮУ БОЛЖ БАЙНА АА? АХ ЛАМЫН МОРЬ ГАДАА ДАВХИАД РЛЭЭ? ЭНЭ ЧИНЬ ОДОО БОЛТОЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ НӨХӨР ЧИНЬ САХАРТАЙ ХАРИУГҮЙ ҮХЭХ НЬ ГЭЭД БАЙСАН ОДОО БОЛТОЛ АМЬД БАЙГАА ЮМ УУ? БҮҮР МАРТЧИСАН БАЙСАН ЧИНЬ ГЭНЭТ АМЬД БАЙГААД БАС ШИЙТГҮЛЛЭГҮЙ АРВААД ЖИЛ БОЛЧИХСОН БАЙНА Ш ДЭЭ. НААДАХ ЧИНЬ ХОРИГДОЖ БАЙСАН Ю М УУ? ТИЙМ БОЛ ЯЛАА ЭДЭЛЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.