БШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн Жайка байгууллагын төлөөлөгч Тамүра Эрикотой уулзалт хийлээ

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрикотой хийсэн уулзалтынхаа хүрээнд боловсролын салбарт Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжтой талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЖАЙКА-тай хамтарч 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүлээлгэн өгөх асуудлыг ярилцав. Мөн “Тусгай хэрэгцээт шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг 9 дүгээр сараас эхлүүлэхээр тохиролцлоо. Тусгай хэрэгцээт боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэх урт, богино хугацааны тэтгэлэгт сургалтад залуу багш, иргэдийг хамруулах, Монгол Улсын ерөнхий боловсролын зарим сургуулиудад зориулалтын гал тогооны газар байгуулах, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл

Зочин [176.63.23.193] 2020-08-05 17:04:59

Энэ хүүхэн ч одоо уулзсан хүн болгоноо мэдээлүүлэх бололтой юмаа. Гэнэт томроод сайд болчихсон, юм үзээгүй царайлаал

Зочин [202.9.46.226] 2020-08-05 15:31:34

2 таарсан таар шуудай зогсож байх шив

Зочин [66.181.161.16] 2020-08-05 12:56:16

ЖАЙКА зээлээ хэзээ өгч эхлэх вэ мэдэх хүн байнуу мэдээлэл өгөөч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.