Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн он дуустал олгоно

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2020.08.05/ Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсөвт тодотгол хийх асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Коронавирусээс болж, дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар байгаа. Эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд дээрх дүнг танилцуулсан. Эдийн засаг агшихаар байгаа ч 2021 онд эдийн засаг 5-7 хувиар өснө гэдэг тооцоо мөн гаргасан. Иймээс Монгол Улсын эдийн засгийн төлөвийг Сангийн яам хийж, Засгийн газарт танилцууллаа.

Ард иргэд, ААН-үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зардлыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүйг цуцлах, санхүүжүүлэх дүнг бууруулах зарчим баримталсан.

  1. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгодог арга хэмжээ энэ оны аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
  2. Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн зохицуулалт аравдугаар сарын 1-нээс дуусч байсныг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна.
  4. Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ.
  5. Эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгнө. Мөн Онцгой байдлын албаныхан зэрэг цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ.


Сэтгэгдэл

halamjiin bodlogoo bolio..ajil hiih hun oldohoo bailaa! [103.10.22.111] 2020-08-08 07:45:32

nuguu ih ur shir maani yu bolj bgaa bilee.halamjiin bodlogoo changatgaa.halamj heden huvi ni ezendee hurch bgaa boloo? sain shalgaya

Зочин [139.5.217.32] 2020-08-06 07:59:49

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЯЛАХЙН ТӨЛӨӨ УЛАЙРЧ БАЙНА.

gb [103.212.118.202] 2020-08-06 06:44:13

oron nutgiin songuuliin show ehelvee

Зочин [66.181.183.191] 2020-08-05 23:15:56

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт +100 олгож бгаа юу, групп тогтоолгохдоо нийгмийн даатгалаас тогтоолгосон бол олгохгүй гээд бх юм. Бөөрний дутагдалтай аппаратанд ордог хүн.

Зочин [202.9.46.191] 2020-08-05 19:08:12

Пизда төгрөгийн ханш сулраад байна.

Зочин [194.228.32.32] 2020-08-05 20:58:42

манангийн шанаганууд шанган шанагаар нь офшоорт зөөсөн.

Зочин [80.214.25.13] 2020-08-05 17:30:38

Olon ulsiin baiguullaguud gadaad ulsaas ugsun 400 sas dolloriig yagaad nuusnaa heleech

Зочин [202.9.46.67] 2020-08-05 17:26:12

Sain baina

ZOCHIN [124.158.95.14] 2020-08-05 15:00:20

ZA TEGVEL SAIN BAINA.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.