Мэрэгч амьтан устгадаг хорны улмаас 15 тогоруу, ангир үхжээ

Aдмин / Нүүр

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн, Баян-Улаан тосгоны ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхжээ. Үүний дагуу “Монголын зэрлэг амьтдыг хамгаалах төв”-ийн судлаачид газар дээр нь очиж ажилласан аж. Судлаачид тосгоны төлөөлөлтэй хамт судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олсон байна. Түүнчлэн судалгааны ажил дууссанаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийсэн аж.
Тэдгээр үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад “бромадиолин” хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрчээ. Бромадиолин нь ургац, бэлчээр, агуулахуудыг мэрэгч амьтдаас хамгаалах зорилготойгоор монголд их хэмжээгээр ашиглагддаг цус бүлэгнүүлэгч химийн бодис ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.72.246.100] 2020-08-07 14:54:23

Бас л нэг мэргэжлийн бус дураак ажиллаж байгаа биз. Тэрнээс биш мэргэжлийн хүн энийгээ мэдэхтэйгээ блгүй дээ эрх биш . Нутгаа зорьж алс холоос аюул осол бүрийг ажралгүй туулж ирчээд монгол хүнд алуулах гэж. ум маани бадми хум

Зочин [103.80.210.183] 2020-08-07 08:58:06

Хор хэрэглэхийг бүрэн хоригло. Байгалв орчны яаамныхан өөрсдөө л тор барьж гүйж хулгана оготноо устга. шонхор танхай шунахай албан тушаалтаны гайгаар араб руу гарч хоригдож байна.

Зочин [202.179.25.235] 2020-08-07 08:39:18

ШОНХОР ГАРГАХЫГ ЗОГСОО

Зочин [59.153.115.245] 2020-08-06 20:40:07

Шонхороо л гадагшаа гаргахаа больчих л доо. 1 шонхор өдөрт 8-10 оготно барьж устгадаг

зочин [122.201.23.84] 2020-08-06 15:24:54

Байгалийн эко аргаар шонхор шувуу суух мод тулгуур суулгаад, үнэг, хярсаа агнахаа боль!!! Тэгвэл мөнгө үрж, байгаль бохирдуулан элдэв хор цацахгүйгээр хулгана, оготноо устгах боломж байна

Зочин [66.181.161.17] 2020-08-06 18:02:44

Яг зөв

Зочин [150.129.142.146] 2020-08-06 17:27:39

мэргэжлийн бус засгийн газар олон жил ноён суусных.сонгуулиа өгч сураагүй арчаагүй ард түмний хохь нь байхгүй юу.тэгээд бас тэнэг ерөнхийлөгч гарсны гай.20000 аваад хэнийгч хамаагүй сонгодогийн гай.гэхдээ үүний эсрэг ард түмэн тэмцэж бгаа нь сайн.энэ зураг мэдээллийг оруулсан хүмүүст маш их баярлалаа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.