УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО

Aдмин / Нүүр

Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо. Үүнд:
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах
-Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх
-Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх
-Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх
-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах
-Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах
-Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох
-Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх
-Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх
– Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.

Хэлэцүүлэгийн үеэр Улсын тусгай хамгаалалтын дарга нар Д.Сарангэрэл сайдад тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөвсгөлийн Улаантайга УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал тэр дундаа харилцаа холбооны асуудал амаргүй байна. Байгаль хамгаалагч хүн олон хоногоор хээр хөдөө, уул усаар явдаг. Тийм үед албан газар, гэр бүлийнхэндээ хаана, яаж яваагаа дуулгаж чаддаггүй. Холбоогүй олон хоног явахад ар гэр санаа зовохоос эхлээд асуудал их гэсэн юм. Мөн 1990-ээд онд батлагдсан Тусгай хамгаалалтын хууль нь дэндүү хоцрогдсон, олон зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Мөн Улсын тусгай хамгаалалтын газрын дарга нар байгаль хамгаалагчдын цалинг нэмэх, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, тэтгэвэрийн насыг 55 насаар тогтоох, самар хураалтыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг салбарын сайдад уламжилсан.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сайд: “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр энгийн иргэнээс илүү эх оронч сэтгэлтэй, хүн чанартай, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал юм. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийг, тэр дундаа удирдалагуудаа идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.” гэсэн юм. Түүнчлэн Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлын хугацаандаа “ХАН буюу Хамгаалана, Ашиглана, Нөхөн сэргээнэ” бодлогыг салбарынхаа бүх шатанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ онцлон хэлсэн.


Сэтгэгдэл

zochin [202.9.40.17] 2020-08-06 16:41:08

Tusgai hamgaalalt geef bh uom.Jiriin irged 07 goo avch chadahgui.baychuud.darga hashaad avchihsan.UB iin zuun tal ter chigeere hashaa.Nalaihiin 3 r horoo bol hashaagui gazar bhgui.S.Erdene hurtel ahmadiin suvilal gd tom baishin.hajuud n barag 20 ailiin gazar hashaad avsan.Huraaj chaddag bol huraagaach.Gants Erdene bish tend uul.tolgodiig hurtel hashaad avsan.Nalaihiin Gazriin albiig zaaval shalgaarai.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.