Б.Гүнбилэг: Гадаадад гацсан монголчуудын буцаж ирэх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой

Aдмин / Хууль

Өмгөөлөгч, доктор Б.Гүнбилэгтэй гадаадад гацсан монголчуудын эрх зүйн байдлын тухай ярилцлаа.


-Гадаадад олон мянган монголчууд гацчихаад нутагтаа ирж чадахгүй байна. Энэ хүмүүс Монголдоо ирэхийг ихэд хүсч байна. Одоогийн төрөөс барьж байгаа бодлого хууль зүйн хувьд хэр зөв бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д зааснаар “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан. Монгол Улсын хувьд Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Үндсэн хуулийн шаардлагыг энэ хуульд тодорхой ахицтайгаар зохицуулсан боловч, иргэдээ гадаадаас авчирах, буцах эрхийн хязгаарлалт дээр хууль зүйн хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Монгол Улс одоогоор онц байдал зарлаагүй учир иргэдийн зорчих эрхийг зөвхөн хууль гаргаж байж хязгаарлах ёстой. Монголдоо буцаж ирэх үндсэн эрхийг Засгийн газрын шийдвэрээр биш, зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой байдаг.

-Одоо бол Засгийн газрын шийдвэрээр эргэж ирэх эрхийг хязгаарлаад байгаа тийм үү?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1.19-д улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх бүрэн эрхийг УИХ-ын зүгээс Засгийн газарт өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Хэдий хугацаагаар эх орондоо буцаж ирэхийг хязгаарлаж болох вэ гэдэг хугацааг зөвхөн УИХ-аар шийдвэрлэнэ. Ингэж Засгийн газарт эрх олгож, иргэний үндсэн эрхийг дордуулж болохгүй.

Учир нь манайх онц байдал зарлаагүй байгаа. Онц байдал зарласан бол нөхцөл байдал ондоо, зохицуулалт нь ч шууд хязгаарлалт үүсгэж болно. Манай Үндсэн хуулийн шаардлага бол УИХ-ын түвшинд анхаарлыг аваачиж, тухай бүр нь төрийн эрх барих дээд байгууллагаараа асуудлыг шийдэж, хэдэн хоног, сараар хязгаарлах вэ, одоо сунгах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэ гэсэн үг юм. Ингэж УИХ-аар шийдвэрлэснээр Засгийн газар, УОК гээд олон байгууллагуудын төсөв, санхүү, бэлэн байдал гээд ажлуудад төрийн эрх барих дээд байгууллага анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний үндсэн эрхийг дээд зэргээр анхаарч байна гэсэн санаа. Цар тахлын онцлог нь нэг хэсэг газар нутагт онцгой дэглэм тогтоочихоод байгаа биш үр дагавар нь улс даяар гарах, дэглэм нь улс даяар хэрэгжиж байгаа.

-Одоо тэгвэл цаашид яах ёстой вэ?

-Манай Засгийн газрын авч хэрэгжүүлсэн маш сайн зүйл бол цар тахлыг дотооддоо алдаагүй. Энэ бол том ололт. Одоо ололтоо улам баталгаажуулаад онц байдал зарлаагүй байгаа энэ боломжоо ашиглаад иргэдээ гаднаас бүрэн авах, орж ирэх бүхий л үүд хаалгаа, зөвхөн шууд нислэг гэхгүйгээр зохион байгуулах, түүнд эдийн засгийн бүхий л боломжоо ашиглан шуурхай арга хэмжээ авах ёстой. Төсвөөр байшин, зам бариад болоод байгаа бол төрийн боловсон хүчин нөөц, хөрөнгө мөнгөө нэн түрүүнд иргэдээ авахад зохицуул.

Онгоц нь хүрдэггүй юм бол өөр орны онгоцнууд хөлсөл. Гадаадад гацсан иргэдийн үндсэн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь төрийн өөрийн үйл ажиллагааны сул талуудыг харуулаад байна. Газраар орж ирсэн тэр охины хэрэг үүнийг тод харууллаа. Карантины байруудаа нэмэх, дулаан байгаа дээр олноор нь шуурхай оруулж ирэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэртээ ирж чадахгүй гацсан монголчууд, оюутнууд бол тусгаар тогтносон улсын харьяалалтай, иргэн гэх үнэт зүйлтэй хүмүүс учир нэн яаравчлах хэрэгтэй.

Карантинаа сунгаж, иргэдийн буцах эрхийг хязгаарлаж байгаа бол дахин хэлье зөвхөн УИХ-аар хууль гаргаж байж, хугацааг нь сунгана. Засгийн газар бол хэрэгжүүлэгч мөн. Иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж байгаа бол УИХ өөрөө ЗГ-аа дэмжээд хамтраад, анхаарлаа хандуулаад төсөв мөнгийг нь хангалттай гаргаж, биечлэн оролц гэсэн үг. Энэ бол зөвхөн манай Үндсэн хуулийн зохицуулалт биш, олон улсын хүний эрхийн гэрээ конвенциор баталгаажсан хүний эрхийн эрэмбэ юм.

ӨДРИЙН СОНИН БАЯРХҮҮГИЙН АМАРТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [31.46.245.61] 2020-08-11 00:18:35

Тусгаарлах байрны төлбөрт адилхан 1 сая 60 мянган төгрөгийн төлбөр авчихаад яагаад иргэдээ баян ядуугаар нь ялгаварлан үзээд байнаа. Талх Ганхуяг, МАК-н Цэлмүүн мэтийн баячууд нь Зүч зочид буудал, Онцгойгийн Жаргалант сувилалд тансаглаастай. Энэтхэгээс ирсэн лам нар, Вьетнамаас ирсэн гэр бүлүүдийг дундаа нойлтой дотуур байрны өрөөнд бөөнөөр нь байлгаж байгаа чинь ариун шудрага явдал уу. Яагаад ийм хөгийн өнгө үзэмж харж ханддаг юм бэ. Дургүй хүрмээр

Социализмын үе дууссан. [202.131.225.53] 2020-08-11 09:17:20

Монгол Улсад социализмгүй болоод 30-ААД ЖИЛ болж байна. Одоо хүмүүс баян, ядуугаараа хуваагдаж баян нь үнэтэй буудалд, ядуу нь дорой буудалд буух ёстойг мэддэггүй юм уу? КАПИТАЛИСТ нийгэмд чинь карманд чинь юу байна түүгээрээ л ТАНСАГЛАНА ш дээ.

Зочин [31.46.245.61] 2020-08-11 00:19:51

Талх Ганхуяг ч гэр бүлээрээ оочер дайрч өргөдөл өгсөн өдрөө хуурамчаар бичүүлж ирсэнийг бүгд л харсан үзсэн

Zochin [109.89.151.254] 2020-08-10 22:56:06

Xuulich Gynbileg xuuliin talaas ni mash zov tailbarlaj baigaa,ta bygdiin erx chin zorchigdood baigaag endees oorsdoo olj xarax estoi.Tyynees xuulich zaluu xamgiin syyld xenii xuuliin tuslax xiij baisan ni chuxal bish Gynbileg yamagt xuuliin talaas ni alivaa zyiliig mash zov tailbarladag mergejliin xuvid mergeshsen sain xuulich zaluu bolovson xychin.

Zochin [202.9.40.170] 2020-08-10 21:52:13

Hilee neegeechee ersdelgui ulstaigaa. SOLONGOSTOI

Хуц [66.181.161.5] 2020-08-10 21:47:33

Битгий хуц гөлөг минь

Зөвөхөн хуулиар үүнийг тодорхойлдоггүй юм. Бодит байдлыг харгалздаг юм. [202.131.225.53] 2020-08-10 17:09:41

Харин ч ядуухан Монголын Засгийн газар сайн ажиллаж ӨВЧНИЙГ БАРЬЖ байна. Энд хэлж шүүмжлэх зүйл алга. Гадагшаа гараад л явсан бол түүнийхээ ДАВУУ ТАЛЫГ (өндөр тарифтай ажил хөдөлмөр хийх, гадаадад сурах, хүүхэд төрүүлэх, биеэ сайн эмнэлгээр эмчлүүлэх г.м.) эдлээд, ХОР УРШИЙГ Ч (хүссэнээрээ Монголдоо ирж чадахгүй байх) ЭДЛЭХ ЁСТОЙ ёстой. Тэрнээс биш ямар зөгий биш. Бал хаана байна уу тэнд очиод зөвхөн балыг нь сороод байж болохгүй. Эрхийг зөвхөн хуулиар эдэлдэг юм биш, улс орны БОДИТ БАЙДАЛ, эдийн засгийн хүчин чадлаас их юм ХАМААРНА.

Chi bitgii huts [188.61.172.123] 2020-08-11 19:31:40

Udahgui dotooddoo zambraagaa aldaad dotroosoo ali hediin garchihsan n sedreed ireheer gadagshaa nohoi shig tsuvah ue irne dee. Chinii ur huuhed ch yaj yavaa bilee amia hoohoilogchoo. Buten ih nyad tugrug orj ireed bhad irgedee shulchaad ter mungiig n huvaaltsaj iddeg joomni neg bh

Зочин [98.225.50.82] 2020-08-11 07:44:00

Hunii erh zurchigduud bhad ymr teneg humuus ve

Zochin [194.230.146.148] 2020-08-11 04:13:56

Tiishd

Зочин [103.57.93.143] 2020-08-10 21:18:28

Tiishd hudlaa ner olj avah gesen umnuud hudlaa popordogoo bolih heregrei...... bodit baidlaa unelej chaddag bh heregtei

зочин [64.119.27.249] 2020-08-10 18:48:38

дэмжиж байна

Зочин [31.46.245.61] 2020-08-10 16:32:35

Монгол хүмүүсийг Монголд нь оруулахгүй, талцан хэрэлдэж байх зуур хятадууд мянгаараа орж ирээд байгаа юм биш үү

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-10 14:55:30

ГҮНБАЛАЙ БОЛСОН БАЙНА

Аюур [202.184.197.78] 2020-08-10 18:32:25

????????

Зочин [202.184.197.78] 2020-08-10 18:31:32

Гүн далайг хүмүүс далд утгаараа дайраад бдгиййн бээ.Зөв шудрага л юм хэлээд бдаг ш дээ. Та ч гэсэн эрэгцүүлж 1 бодоорой. Энэ монголд шудрага үнэний төлөө дуугардаг хүн ховордоод хятадын харяат болох н бна шүү.

Зочин [139.5.218.66] 2020-08-10 17:45:30

Бас нэг Гүнбалай нэмэгдсэн байна.

Зочин [109.89.151.254] 2020-08-10 15:54:54

Чи шоуны сурданзан ухна ишиг хурэлсухийн хелсний тролл уу. Энэ хун хуульч учраас хуулийнхаа талаас гаргалаагаа мен хэрэгжуулэх дээр нь ундсэн хуульд зааснаар нь тайлбарлаж бна. Монголчууддаа хилээ хаачихаад енеедер 7000 хятад хар ажилчид 180 золбин оросуудыг оруулж байгаа нь чинийхээр юу вэ малаа?

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-10 14:33:22

ЭНЭ ОДОО НЭР ХҮНД ХАЙСАН НОВШ БИТГИЙ ХУЦААД БАЙ

Zochin [122.201.24.167] 2020-08-10 14:03:28

Аваад л байна аваад л байна харин тэр том буудлууд чинь тусгаарлах байр болохгүй гээд байхад гадны онгоцоор хүмүүс аваад хаана байрлуулах юм хамгийн чухал нь тусгаарлах байр гэдэг нь ойлгомжтой байхад тэр нь хүрэлцэхгүй байхад яах юм гэрт майханд тусгаарлах ямарч боломжгүй нэг халдвартай хүн байвал бүгдэд нь тараана шүү дээ тиймээс оочёроо хүлээгээд байхаас өөр аргагүй байдалтай байна халдвараас сайн сэргийлээд хүлээгээд байж бай даа

хужаад орцон юм шиг [202.9.46.187] 2020-08-10 14:03:12

өдөр ирэх тусам хятадын колон улсад амьдраад байгаа юм шиг сэтгэгдэл их төрөх боллоо.

?????? [202.184.197.78] 2020-08-10 18:34:44

Тхх

зараа [202.126.90.75] 2020-08-10 17:03:45

чи сэтгэл санаагаараа хамгын түрүүнд бодолгүй урвах нөхөр байна шүү өөрийгөө мэд Массыг битгий үймүүл

Ksa [202.126.89.109] 2020-08-10 13:17:51

Нутагтаа байгаа Монголчуудын эрүүл, амьд явах эрхийг Үндсэн хуулиар хамгаалуулдаг юм.

иргэн [202.70.34.114] 2020-08-10 13:09:51

Хязгаарлаж бна, бид өөрсдөө зардлаа даагаад, өөрсдөө онгоцоо олоод буух гэхээр хаагаад бгааг юу гэх ввввввэээээээээээээээээээээээээээээээ????????????????

зуугуул [202.126.90.75] 2020-08-10 17:08:49

овоошдээ онгоц олчидог . бид ч бас дотооддоо алдчихгүй сандарч л байна . Гаднаас тээж ирээд байгааг яахын Тусгаарлах байр хүрэхгүй байна гээд байгаан бишүү

Миеэ [202.70.34.114] 2020-08-10 13:05:28

Шинэ их хуралд миний 20 орчим гишүүн бна, + Нэмэх нь сөрөг хүчний 14 бэлэн бгаа...........Хүүкэд хэлье. болгоомжтой байгаарай..........сайд амлаад 10 гишүүн олоод авч байх шиг бна, манай ажил хариуцсан хүмүүс ийм мэдээ ирүүлж бна.

Учрыг нь олоод уншиж сураач оркууд аа [66.181.190.125] 2020-08-10 12:58:20

Мэргэжлийн хvн хэрэгтэй юм ярьж байхад аятайхан сууж бгаад уншаад ойлгож сураач. Гачин гачин тролл бичилт хийхээ л бодох юм

Luusuud oriloldood baina [202.126.89.144] 2020-08-10 12:39:23

Iljignii chihend usch hiisen segserne alt ch hiisen segserne hort aalzuudvneniig oilgohgviezeddee vnench boloh geedgiinaad l ehelne iimhvvhiist vg heleh ilvvzvgeer hort heliig ni suga tatah heregtei

Зочин [103.229.121.122] 2020-08-10 12:06:32

Хүнийг шүүмжлэх бус хуулийг ойлго их мэдэгч нараа

Зочин [64.119.18.35] 2020-08-10 11:30:53

Гаднаас монголчууд орж ирэхэд өвчин гэхээсээ илүү хулгай л ихэсдэг юмдаа, бүгд шахуу хулгай хийж мэргэжлээ дээшлүүлээд ирж байгаа юм чинь. Гонг Конгийн дэлгүүрт МОнгол хүн оруулахгүй гээд ёстой нэг онигоо болж л явлаа, эрхэм нутаг нэгтнүүдийнхээ урт гарын ачаар... хахахахах

Зочин [103.14.36.250] 2020-08-10 10:50:14

MIAT-iin monopoliig boliulah heregtei , tsaana chini KOREAN AIR -iin tickettei humuus zondoo baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.126.89.109] 2020-08-10 13:20:57

Цар тахлын үед үндэснийхээ агаарын тээврийг хувьчилсан улсууд цар тахлын үед л муугаа үзэж, амаа барьж байна гэнэ дээ. Хувийн авиа компаниуд ашигтай ажиллах гээд амандаа орсон үнээ хэлж байгаа.

zochin [122.201.23.84] 2020-08-10 10:45:49

Гүнбилэгээ, чи битгий хуцоо

Зочин [202.9.40.136] 2020-08-10 10:38:21

khuuli zuin talaas khyazgaarlasan yum baikhgui, eelj daraalaltai oruulj irj baigaa gej uzekh ni zuv bolov uu

Зочин [202.9.40.136] 2020-08-10 10:16:21

khyazgaarlaaguishdee erkh ni kheveeree shat daraalaltai yavj baigaa baikh shuu

Зочин [103.9.90.130] 2020-08-10 10:03:35

М.Энболдын үнэнч дайчин энэ нөхөрийн яриад байгаа санаа нь С.Эрдэнэ , С.Одонтуяа нарынхтай сайхан таар ч байна . Эрдэнэ ,М.Энхболд нар чинь МАНАН гийн толгойлогч нар байсан шүү дээ эднийг хамгаалж байгаа хүмүүс нь АН- с С. Одонтуяа МАН- с Гүнбилэг нар үлдэждээ.

ХУЦ [124.158.111.52] 2020-08-10 10:03:16

ЗА БИТГИЙ ХУЦААД БАЙ

Зочин [195.46.106.44] 2020-08-10 10:00:53

Төр засаг боломж бололцоогоороо болгоод байхад ийм нэг дутуу боловсорсон хуульч санаатай юмнууд дураараа яридагаа больчихвол яасан юм бэ. Эцэг нь бас нэг их түүх мэддэг хүн болоод МАН-ын түүхийг жонхуу болгоод хаячихсан. Миеэг дагаж жоохон яваад газар авахгүй шахахагдахлаараа одоо байгаа төр засаг руу хуулиар бамбай хийж давшилж эхэллээ энэ нөхөр.

Irgen . [202.55.188.90] 2020-08-10 08:49:02

Tor zasag sain ajillaj bga .harin iim yum yarij hurelsuhiigee unagaah gvl gonj shu .gadaadad gatssan irgediig medeej neg odor bugdiig n zooj oruulj chadahgui.ochertoi l bolchood bn .3 say irgenee hamgaalj l hilee haasiim sh de uul n

Зочин [202.55.188.90] 2020-08-10 08:56:31

Heniig n ch tsaashaa gehgui bugdiig n tatah geel ajilaal bgm bishu .

Зочин [202.55.188.90] 2020-08-10 08:44:43

Tor zasag sain ajillaj bga .bitg

Zochin [202.9.46.193] 2020-08-10 08:35:58

Umguulugch xuulichid xuuliin daguu geed dandaa xuuli bus yum xiideg muu xymyys.er ni gadaada bgaa xymyysiin olonxi ni mongol muuxai geed yavsan. Odoo bi mongol xyn geed xuuli yariad busdiig xatgaad bx yum.

Зочин [183.97.144.193] 2020-08-10 08:31:18

Маш зөв.Хуулиин талаар зөв оилголт өглөө

mgl emegtei [77.87.228.70] 2020-08-10 08:29:26

bitgii turhiraad bai, mash zov shiidel, iim hezyy yed. Virusiig ali boloh awahgui tusahgui baih byh arga hemjeeg awah yostoi. Ocher n bolhoor Hymyys gertee irj l taaraa

Зочин [118.235.3.85] 2020-08-10 18:10:19

Haanq yu hetsuu bgam be delhii dahin ajillaj hudulmurluud surch bolovrsrood amidral heviin l yavj bna mongoliin medeegeer l hudal medee taraaj ard tumnii aidasaar ashig oloh heregsel hiij bgaa bolhoos heden hun uhjiin uregjiiin l geed bgaa boditoor coronogoos bolj ( nariindaa bol corona tussanaat tuhain hunii bieiin darhlaa sularch ujig uvchin hundersneer nas barj bgaa) nas baragsdiin too niit taliigaach bologchidiin 1%s hetrehgvi hun amaniin usult 49% tai urgeljilseer bgaa. Bodit bus medeeleld tarhi tolgoigoo ugaalgahaa bolitsgoonuu

Zo hin [59.153.113.194] 2020-08-10 08:19:24

Mal

Зочин [31.46.245.61] 2020-08-10 08:17:15

Үнээн. Хууль зүйн талаасаа яалтачгүй тийм.

Зочин [103.111.68.3] 2020-08-10 08:10:21

ХУЦДАГ ИЛЖИГ ВЭ?


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.