Шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлож, шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл

зочин [103.10.22.105] 2020-09-17 08:40:35

төрийн алба бол мэдлэг чадвар дулихан ер нь юуг ч хийхэд бэлэн сэтгэлгээтэй хариуцлага үл хүлээгч хүмүүсийн орогнох таатай орон зай

иргэн [66.181.177.181] 2020-09-16 23:11:47

Одоо ямар хүмүүс дарга цэрэг болоод ажиллаж байна Адилхан нөхдүүд байна уу

Зочин [202.21.107.109] 2020-09-15 21:47:04

Энэ хэргийг шийдэж чадахгүй их удаж байнаа. Их л ээдрээтэй хэрэг юм даа.

зочин [202.126.92.99] 2020-09-15 17:39:09

оймсондоо хүртэл мөнгө чихсэн гаруудыг шүүх яаж шийдэх юм болоо. Ядарсан ардуудын эцсийн дусал хөлс, цусыг хүтрэл авдаг төр

болилдоо [66.181.179.107] 2020-09-15 15:54:21

АВЛИГАД ИДЭГДСЭН шүүүгч нарыг зайлуулаач.

Зочин [64.119.27.176] 2020-09-15 15:50:11

ээнэ хэргийг манай раднаасэд яааж зүгээр авч гарахаа мэднээ. та хэд дуугуй суужий

БОЛИЛДОО [66.181.179.107] 2020-09-15 14:39:31

энэ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БАЙГАА авлигачин ШҮҮГЧ НАРЫГ ЗАЙЛУУЛААЧ. шүүгч НАРЫГ АРДУУДЫН МӨНГӨӨР Л САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ

зочин [202.179.27.76] 2020-09-15 14:03:44

амар юм даа илэрхий хэрэг байтал ингээд л явж байдаг,яана даа

Иргэн [192.82.68.87] 2020-09-15 13:41:23

3 р анги төгссөн бол болоо.тэр сургууль соёл илүүц болсон цаг.дипломоо худалдаад авчихна.тэгэхээр улс сум баг хороо хөгжихүү бодоод үз.ийм л хүмүүс олширчээ.юу гэж хэлхэв.яандаа.

Зочин [202.21.108.148] 2020-09-15 13:31:11

Хог шаарнууд юмаа

Тэнэг болсны учир шалтгаан. [202.131.225.53] 2020-09-15 13:29:55

Завхарч байгаад л цус нь доошоогоо шахагдаад ТЭНЭГ болчихгүй юу даа. Ойлгомжтой ш дээ.

Ссс [202.55.188.81] 2020-09-15 13:21:02

Төрийн албанд нэг иймэрхүү юм үзээгүй үл бүтэх оркуудаар дүүрсэн юм шиг бнадаа. Тэнэгээ мэдэхгүй бас шалиг завхай

hhh [59.153.87.211] 2020-09-15 15:43:21

yaag unen bugs doloogchid tushaald ochihooroo iim ur dund hurgene yum uzeegui guilgachin ork gulugnuud


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.