Цай Вэньруй: Хятадад нүүрсний хэрэглээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй

Aдмин / Улстөр

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараахь шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ. Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.

Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм.

-ӨмнөдМонголд өрнөж буй эсэргүүцлийн талаар асуумаар байна. Нэгдсэн сурах бичиг хэрэглэх БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Си Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн ажилд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийн комиссыг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах менежмэнтийг илүү сайжруулан, төр засгаас стратеги, төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. Улмаар Үндэсний сурах бичгийн комиссоос бага, дунд сургуулийн хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал (улс төр), түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг улсын хэмжээнд гаргасан. 2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага, дунд сургууль энэхүү сурах бичгийг нэгдсэн журмаар хэрэглэхээр болсон. Өмнөд Монголд хятад хэлээр сургалт явуулдаг бага, дунд сургуулиуд мөн нэгэн зэрэг хэрэглэхээр болсон. Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг. Үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг суурь албан журмын боловсрол олгох үе шатны сургуулиуд дээрх гурван бичгийг хэрэглэх болсон. Шинжаан Уйгарын Өөртөө засах оронд 2017 оноос, Төвөдийн Өөртөө засах оронд 2018 оноос эхлэн улсын нийтээр хэрэглэдэг хэлээр зааж эхэлсэн. Өмнөд Монгол, Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычцань зэрэг зургаан мужид Өмнөд Монголд үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд энэ намраас эхлэн дээрх гурван сурах бичгийг сургалтад хэрэглэхээр болсон. Өмнөд Монгол нь Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэстний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр Өмнөд Монголд хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг хэрэглэх журмыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас зөвшөөрсөн байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид энэ оны намраас эхлээд хэл бичиг нэгдсэн сурах бичгийг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал нэгдсэн сурах бичгийг 2022 оноос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид түүх нэгдсэн сурах бичгийг тус тус хэрэглэж эхлэх бөгөөд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр заах болсон. Ийнхүү Өмнөд Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг хэрэглэх журмыг хэрэгжүүлэх хөтөлбөр-ийг боловсруулан гаргахыг зөвшөөрсөн. Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдэл юм. Үндэстний хэлээр заадаг бага дунд сургуулиуд нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь үндэстний нутаг дэвсгэрт улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр, улсын сурах бичиг ашиглалтын удирдлагын томоохон өөрчлөлт, үндэстний сургуулиудын улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн хэрэглээний түвшинг тасралтгүй сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм. Бид албадан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл.

-Одоо хэрэгжиж буй хос хэлний сургалтын тогтолцоо өөрчлөгдсөн юм уу?

-2020 оны хичээлийн жилээс эхлэн үндэстний хэлээр хичээл заадаг бүх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анхан дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн “хэл бичиг” сурах бичгийг ашиглан, улсын нийтийн хэл, бичгээр хичээл заана. Өмнөх жилүүдэд бага сургуулийн хоёрдугаар ангиас орж эхэлдэг байсан хятад хэлний хичээлийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон орж, анхан дунд сургуулийн нэгдүгээр ангид үздэг хятад хэлний хичээлийг улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон өөрчилж байна. Бусад хичээл болон бусад ангиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөөгүй. Монгол хэл бичгийн цаг өөрчлөгдөөгүй. Гурван хичээлийн сурах бичгийг цогцоор нь танилцуулснаас хойш үндэстний хэлээр хичээл заадаг бага дунд сургууль болон бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй, сурах бичиг өөрчлөгдөхгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөхгүй. Монгол хэлний цаг ч мөн өөрчлөгдөхгүй. Иймээс одоо ашиглаж буй хос хэлний сургалтын тогтолцоо огт өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ өөрчлөлт нь хэл бичгийг хятадаар заахаар болсон юм.

-Сурагчид нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

-Хэл бол хүн хоорондын ойлголцлын чухал хэрэгсэл. Үндэстний цөөнхийн сурагчид улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах нийгэмд хөл тавихад нь тустай. Улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг нь хэл бичгийн хичээлийн өөрчлөлтийн дэвшилтэт үзэл хийгээд амжилттай туршлагыг хуримтлуулж, сурагчдын санаачилгатай байдал болон практик чадварыг төлөвшүүлэхэд анхаарч, санаачилгатай, хамтаар ажилласан судалгаанд тулгуурласан сурах арга барилыг санаачилан хэл бичгийн хэрэглээг бэхжүүлж хэл бичиг амьдралын холбоог бэхжүүлж сурагчийн хэл бичгийн чадварыг бүх талаар дээшлүүлэхэд анхаарсан. Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл бичгийг хэрэглэх эрхийг хамгаалдаг. Дэлхийн бусад улс орнуудын адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.

-Өмнөд Монголд эх хэлээрээ хичээлээ оруулахыг эрмэлзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугьж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.

-Хятад, Монгол хоёр улсын хоорондын “Ногоон гарц” журмын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ. Хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн машин энэ журмаар нэмэгдэнэ гэж ойлгож байгаа?

-Цар тахлаас үүдэн хоёр орны худалдаа эдийн засаг хийгээд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний саад учраад байна. Цар тахлын хүнд бэрхшээлийг даван туулах, халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын тал “Ногоон гарц”-ыг санаачилсан. Ганц мод, Гашуунсухайтын боомтын ажиллах цагийг сунгасан. Бид хүч бололцоогоо дайчилж хилээр 2000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь коронавирусийн өмнөх хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм. Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна.

Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа. Харин бусад улстай шуурхай гарц нээсэн. Шуурхай гарц нь дан ганц хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Харин Ногоон гарц нь хүмүүс, авто тээвэр, худалдааг зохицуулдаг. Ийм гарц хэрэгжүүлсний ачаар танай талаас олон жолооч орж ирж байгаа. Ийм гарц байхгүй бол короновирусийн үед хилээр нэвтрэхэд улам хүндрэлтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

иргэн [192.82.67.223] 2020-09-18 19:54:09

Элбэгдорж цогтой тэмцэгч юм болохоор Монгол хэлийг хязгаарласан асуудлыг эсэргүүцсэн тэмцлээ зогсоохгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй дээ. Түүнийг хэн ч зогсоож чадахгүй Хятадын элчин сайд бол бүр цаашаа

иргэн [192.82.67.223] 2020-09-18 19:50:44

Хятадууд манайхаас нүүрс авахаа болино гэхээр Монголчуудыг өмнөө сөхрөөд унана гэж тооцоолжээ маяг нь. Хятадад нүүрс хэрэггүй болох цаг үе байх уу? Аль амбасын үед л луухаанууд "хар алт" хэмээн Налайхаас нүүрс зөөж л байсан гэдэг биз дээ. Манайхаас нүүрс авхаа больчихвол дэнжигнэж байгаа эдийн засаг нь элгээрээ хэвтчих юм биш үү. Өөр газраас чанар муутай өндөр үнэтэй нүүрс аваад яаж үйлдвэрлэл явуулахав, бүтээгдэхүүнээ хэдээр үнэлж хэрхэн зарахав гээд л дараа дараагийн асуудал хөвөрнө биз дээ. Биднийг юу ч ойлгодоггүй мал гэж басамжилж байгаа бололтой юмаа

Зочин [43.242.242.59] 2020-09-18 16:32:00

энэ одоо ямар хүүхэд шиг юм ярьдаг аалз вэ

Монголын эдийн засаг гэжээ ... [202.131.225.53] 2020-09-18 12:07:27

Монголын эдийн засаг, монголчуудын амьдралын эх үүсвэр Хятадын элчин сайдын аманд ингээд л багтачих юм даа. Хөөрхийс!

Зочин [66.181.170.117] 2020-09-18 10:14:14

хятад бүхнээс тагалзая

Зочин [66.181.170.117] 2020-09-18 10:13:06

НҮҮРСЭЭ ӨГӨХГҮЙ, АВАХГҮЙ, БИД 3-ДАГЧ ХӨРШӨӨРӨӨ, ОРОСТОЙ ХАМТ ХӨГЖИЖ ЧАДНА, ХИЛЭЭ ХААХ

Zochin [87.101.94.34] 2020-09-18 09:21:14

Nuursee hyatduudad guij ogoh hereggui. heregtei bol av hereggui bol boli. Erdoo hudaldaanii undsen zarchim sh dee. Odoohondoo manaid ch ter, hyatduud ch ter nuursee zuuhand l shataaj hereglej bna. Alsdaa delhii dayar erdes bayalag hovordohiin hereer nuurs uned ornoo. Nuursnees ih yum gargaj avch boldog gedgiig ondor hogjiltei ornuudiin sudalgaa shinjilgee, erdemtdees olj harj bolno. Onoodriin heden tsaasnii ashgaas iluutei alsaa harsan bodlogo unendee uguilegdej bna shuu. onoodor l ashig olj baival ireedui yamar baih talaar ulstorchid, litsenz nereer bayajsan luivarchinguudad bodoh yum unen alga. unendee ulstor biznesiin bulegleliinhen uls ornii ali l ongotei oodtei yumand ezen suuj, gadniihantai huivaldan oorsdoo hagartlaa bayajij, erh medel alban tushaalaa ashiglan terbumtanguud bolsoor bgaa ni nuuts bish bolson sh dee. hyatdiig dagaj dolignoh bus tusgaar uls gedgee yamagt sanaj yavah estoi shuu

Зочин [122.201.21.229] 2020-09-17 16:27:00

Ашгүй ашгүй нүүрсээ өгөхөө болиё манайхаан үндэсний үйлдвэрлэлээ дэмжие! угаасаа Хятадад нүүрсээ өгөөд баймааргүй байсан юм ер нь тэгээд цаашдаа манайхаас юу ч битгий ав

Монголчууд бол хөгжиж буй улсын ядуу үндэстэн. [202.131.225.53] 2020-09-17 13:55:49

Манайх "3-дагч хөрш" гэдэгт гайгуйхэн шиг мөнгөтэй, хөгжилтэй, чадалтай улс орнуудыг оруулчихдаг юм. АНУ, Герман, Япон, Франц, Өмнөд Солонгос, Энэтхэг, Их Британи, Канад, Австрали, өчүүхэн Голланд, Люксембург гээд мөнгөтэй л улс бол бүгд манай "3-дагч хөрш" орон. Монголчууд горьдоод, хөхөө унжуулаад л тэдэн дээр гүйгээд очноо. Яг өлсгөлөн хүүхэдтэй балай авгай шиг. Хөгжилтэй орнууд Хятад, Оросыг л доош нь хийх гэж тусгаар тогтносон, гэхдээ ядуу Монголтой зууралдна, биднээр оролдно.

ОНОМ [119.40.98.106] 2020-09-17 12:58:53

Та нар яагаад байгаа бодит байдлыг эргэцүүлж бодохгүй байгаа юм бэ. Оюу-толгой ямар ч асуудалгүй юмаа зарж байна. Тавантолгой л бөөн хэрүүл уруул, хятадыг царайчилсан, хошуугаа унжуулсан, хятадыг муу хэлсэн байдаг юм бэ. Үүнийг зүгээр хятад монголыг жижиг болхоор дээрэлхдэг, эсвэл том улсуудын өөдөөс юм хэлж чадахгүй байна гэж яааж ийм хялбархан тайлбарлаад түүндээ итгээд байдаг юм бэ. Гол учир шалтгаан нь ийм том бизнесийг яаж хийдгийг Монголчууд чадахгүй байна шүү дээ. Үүнийг ингэж хийдэггүй юмаа. Футурес гэрээ гэдэг юм хийчиж байгаа. Ямар ч хэрүүл гарахгүй. Оюу-толгой Футурес гэрээтэй учир юу ч болж байсан юмаа зарж л байна. Монголчууд л улс төрийн новшийн байдлаасаа болоод бие биедээ итгэж чадахгүй, үнэндээ улс төрийн намууд нь улс төрийн сонгуульд зориулах гээд Тавантолгой-г удаан хугацааны гэрээ хийлгэхгүй болохоор мөнхөнд ийм зовлонд оршино шүү дээ. Нэг нь урт хугацааны гэрээ хийхээр нөгөө нь хэрэлдээд ирээдүйн орлогыг эд авчихлаа гээд зодолдоод байхаар чинь яаж урт хугацааны?

hm [66.181.178.78] 2020-09-17 10:29:43

Хөрш зэргэлдээ амьдарсан олон мянган жилийн явцад Хятадууд Монголчуудыг боох үндсэн арга нъ худалдаа хийхгүй гэж хилээ хаах явдал байсан. Бид энэ үнэнийг ухаарч бодолго бодолтой амъдарч байгаа. Энэ бодлогыг сөрөх нэг хэлбэр нь ГУРАВДАХЬ ХӨРШИЙН бодлого юм шүү. ШХАБ аас зайгаа барих нь зөв гэдгийг эрхэм элчин сайд дахин батлаж өгөв.

hm [66.181.178.78] 2020-09-17 19:39:49

Бид өөрсдийн бодол, бодлогтой байж чадаж л өөрсдийн эрх ашгаа хамгаалж явж чадна. Хүний бодолд өөрийгөө захируулахгүйгээр хамтрах үедээ хамтраад бидний эрх ашигт нийцгүй үед өөрсдийнхөөрөө байх эрх чөлөөгөө авч үлдэх тухай яриад байна. Бид заавал гишүүн болж баригдахгүйгээр ажиглагчийн статустайг байгаад явхад болохгүй юм байхгүй. Хормой султай авгайн бодлогын тухайд бол энэ чинь дэмий яриа. Сул дорой нэгнтийг эрхэндээ байлгах хүчирхийлэгчийн хамгийн эхний, түгээмэл арга бол бусдаас тусгаарлаж, гацаардуулах. Бүх үйлдлийг нь хянах, надгүйгээр чи хэнч биш гэж итгүүлэх явдал шүү дээ. Бид одоо сул дорой байгаа 2 хөрш маань хүчирхийлэгчийн авиртай гэдэгтэй өөрөө маргахгүй юм байгаа биз дээ.

"Гуравдагч хөрш" гэдэг чинь хормой султай авгайн бодлого. [202.131.225.53] 2020-09-17 13:44:19

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагаас зайгаа байрих юм бол бид энэ бүс нутгийн өөр ямар байгууллагатай хамтарч ажиллах юм бэ? Зүүн-өмнөд Азийн орнуудын тийм байгууллагууд нь Хятад дээгүүр Монголтой хамтын ажиллагаа өрнүүлж чадахгүй. Цагаа тулахад Япон, Өмнөд Солонгос ч Монголын зах зээлрүү орж ирж чадахгүй. "Гуравдагч хөрш" гэдэг чинь АЗ ТААРВАЛ хоюулаа нөхөрлөе гэсэн арчаагүй баримтлал. Гэтэл эхний хоёр нь чангарвал 3-дагч хөрш "Баяртай!" болно.

Элчин сайд энгийн үгээр биднийгээ айлгаж байгаа юм. [202.131.225.53] 2020-09-17 09:25:46

Хятад нүүрс авахгүй, Орос нүүрс авахгүй бол бид одоо ЯАНАА??? Энэ их нүүрсийг хаана яаж мөнгө болгоно-о-о? Нүүрс үйлдвэрлэх салбарынхан хашаагаа орж зайлна-а-а??

Зочин [122.201.21.229] 2020-09-17 16:29:04

Нүүрснээс өөрөөр мөнгө олох арга зөндөө байна Хятадуудад өгөхгүй байж болно харин Оросууд яахаараа биднээс авахаа больно гэж гөөмөн тэнэг юм ярих юмаа!

mgl [77.87.228.70] 2020-09-17 08:42:42

ashgui ashgui hyataduud nuurs hereglehee bailaa, manaihan nuursee uhah hereggui, gazar nutgaa buten bailgah bolomjtoi bolloo. Bayarlaa hurshduu

Зочин [122.201.21.229] 2020-09-17 16:30:53

Нүүрс зарж амьдралаа авч явдаг хүмүүс нь өөр юмаар амьдралаа авч явж болно . Монголд их олон төрлийн бизнес хийх гоё гоё санаанууд байна.

Мангар юм уу? [202.131.225.53] 2020-09-17 09:31:29

Нүүрс ухах салбарт ажиллаж, амьдралаа залгуулж байгаа уурхайчид, жолооч нар, төмөр замчид, бизнесменуудээ яах гэж байгаа юм? Дампуураад "үхчих" гэх юм уу? Тэр хэд чинь нүүрснээр ӨӨР ЮҮ үйлдвэрлэж, тээвэрлэж, ЮУНД хөрөнгө оруулалт хийх юм бэ? Олон мянган хүний хувь заяа нүүрс борлуулалтаас шалтгаалж байгаа.

zochin [64.119.16.15] 2020-09-17 02:24:34

hyatad uls laagaa idne uu luuvangaa idne uu uhernuuded yamar ch padlii bhgui. Ene ulsiin dotood heregt mongol uhernuud muuruud ogt heregguu. Uursduu l mongol bichigee surch uzej bval boloh busuu. Niursee avhaa bolino l biz dee. baigaldaa baijl baig ldee. Uhaj bayajaad hagartsan zuil ogt alga. Baigaldaa gazar dooroo baij bg. udahgui mustlugiin ue ehlene. teghed nuursnees unet zuil gej ugui bolno. Haa baisan neftiin arabuud hurtel chatsaga tsarailaad nuurs avna manaihaas haha.

Zocnin [68.145.61.75] 2020-09-16 23:56:26

Ene hunii yaria sorgoson maygtai l bna Gehdee mongolcnuud bid amin cnuhal mongol hel soyoloo 1 rt tawih ni mongol gej undesten mohohguin batalgaa yum shuu

зочин [202.21.109.44] 2020-09-16 21:25:33

аан зүгээр л 2 р ангиас үздэг хятад хэлийг 1 р ангиас л үзсэн юм байнашдээ түүнээс биш бусад бүх хичээл нь монгол хэлээр л орж байгаам байна ямар их сүржигнэддэг юм бэ 1945 онд өвөрмонголчууд бүх нийтийн санал асуулгаар хятадтай нэгдсэн гэсэншдээ түүхэндээ одоо бид энд бараг л дэлхийг командлах гэж байгаа юм шиг л бужигнацгаагаад удахгүй оросын буриадад орос хэл үзлээ гээд бас бужигнах уу гэтэл бид өөрсдөө кэмбриж гэж сургалт авна гэсэн энэ нь дээр хэдэн жилийн өмнө бичсэнээр бол англичууд колони орондоо зориулж гаргасан сургалтын хөтөлбөр гээд л байсан бид арай африк шиг болчих вий дээ

onom [119.40.98.106] 2020-09-17 12:54:15

Юунч амархан итгэдгийн. Эргэлзэх асуулт тавих, магадлах процесс байхгүй. бусад тэр орилолдоод байгаа улс ч ялгаа алгадаа.

Trilingual person [202.55.188.40] 2020-09-16 20:15:25

Оросууд 70% татвар тавиад монголоос юу ч авдаггүй. Одоо хятадууд нүүрс, дараа нь зэсийн хүдэр, жонш авахаа болино. Яваандаа ер нь юу ч худалдаж авахаа болино. Монголчуудад газар нутгаасаа тасалж зарахаас өөр арга үлдэхгүй. Юм хийж сураагүй, юм хийх гэсэн нэгнээ алхам бүрд нь хорлож явдаг хүмүүс үйлийн үрээ эдлэх нь ээ. Би ч яахав english, espanol - аа ашиглаад аль нэг улсад очоод амьдарна. Оркууд та нар минь яана даа. Хүссэн ч, хүсээгүй ч хятадын иргэн болох нь ээ.

зочин [66.181.161.117] 2020-09-16 15:37:59

хятадад зарах алба уу. Гай л бна. Нүүрс чинь бас ѳѳр ѳѳр ашиглаж болдог юм ш дээ. Ингээд нѳгѳѳ боловсруулах үйлдвэр хэрэгтэй л гэсэн үг . харин ѳгсѳн мѳнгѳѳр нт нүүрс боловсруулах маш том үйлдвэр барьчих хэрэгтэй. газ юу юу ч билээ маш олон тѳрлѳѳр ашиглаж болдог түүхии эд гээд бсан да.

xariy [59.153.114.126] 2020-09-16 19:28:14

Umaa sain oilgoj bj burax xeregtei

Зочин [66.181.170.73] 2020-09-16 14:30:20

САЙНШАНД ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМАА ХУРДАН ТАВЬЖ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭР ХҮРТЭЛ ТЭСЧ ҮЛДЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ЮМ. ЗАМРИМ ОРКУУД ЭНЭ ЗАМЫГ ЗӨВХӨН НҮҮРС ЗӨӨХ ЗАМ ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ БАЙНА.МУУГААР БОДОЖ ХЯТАД ӨРӨНДӨӨ ӨМНӨГОВИЙГ ЧИНЬ АВНА ГЭВЭЛ ХҮССЭН Ч ХҮСЭЭГҮЙ Ч БАЙЛДАХ БОЛНО ТЭР ҮЕД ЖИНХЭНЭ ОРОСООС ЦЭРГИЙН ЗЭВСЭГ ОРУУЛЖ ИРЭХ ЗАМ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА ШҮҮ. МОНГОЛ ҮГҮЙ БОЛ ОРОС ҮГҮЙ.

Зочин [123.117.250.197] 2020-09-16 15:16:17

shalbaag Hujaad ogch haragdaach

Zochin [202.126.88.137] 2020-09-16 14:13:24

Tegeed yu gd bgan ene yalihgui huja

Зочин [202.179.25.239] 2020-09-16 14:03:58

увс ховдоороо маргалдаж байхад хятад улс дундуур орж оролцдог бил үү,ястан үндэстнүүдийн дундуур илжиг шиг илүү зан гаргаж орилохоо л больчих үхэр монголчууд минь,бүгдээрээ эх орноо хөгжүүлэхээ л бод,нэг гайгүй бандааш үйлдвэрлээд л сурчих

demjigch [59.153.114.126] 2020-09-16 19:30:13

Demjij bn

Зочин [123.117.250.197] 2020-09-16 15:16:55

bandaashak baitugai leevchik hiigeed baigaa hoo

ЗОЧИН [64.119.17.33] 2020-09-16 14:03:33

1.НИЙТЛЭГ НЭГ СУРАХ БИЧИГ ГЭЭЧ БОЛ БАГА ҮНДЭСТНҮҮДИЙНХЭЭ ХЭЛ СОЁЛЫГ УСТГАЖ ХЯТАДЖЛАХ БОДЛОГО МӨН 2.ХЯТАДАД ЖИЛДЭЭ 3 ТЭРБУМ ТОНН ХЭРЭГЛЭДЭГ НҮҮРСНИЙ ХЭРЭГЦЭЭ ЭРС БАГАССАН, ТЭНД ХОГ ШИГ ОВООЛОН ХАДГАЛЖ БУЙ, ХАРИН МОНГОЛЫГ БОДОЖ ҮЗСЭНДЭЭ МАНАЙХААС НҮҮРС АВЧ БУЙ НЬ БАС ҮНЭН 3.ТТ-Н НҮҮРСИЙг ЗӨВХӨН ХЯТАД Л АВБАЛ АВНА, ХЭТДЭЭ ЗӨВХӨН УГААЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ 4. ТТ-С ХИЛРҮҮ НЬ НАРИЙНААР БАЙСНЫГ ӨӨРЧЛӨЖ ӨРГӨН ТӨМӨР ЗАМ БАРЬЖ БУЙ НЬ БУРУУ, НАРИЙН БАЙСАН БОЛ ХЯТАДЫН НУТГИЙН ЗҮҮН БООМТУУДААР НЬ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ТТ-С ШУУД ЯПОН СОЛОНГОСТ ЗАРЖ БОЛОХ БАЙСАН, ОДОО ЭНЭ ХААГДСАН, ЗҮҮНЧЭЭ ТАВИХ ТӨМӨР ЗАМААР ЯПОН СОЛОНГОСТ ТТ-Н НҮҮРС ХЭЗЭЭЧ ОЧИХГҮЙ, ОХУ-ЫН БООМТУУД ХҮРЭХ ТЭЭВРИЙН ЗАРДАЛ НЬ ЗАРАХ ҮНЭТЭЙГЭЭ БАРАГ ТЭНЦЭХ ТУЛ АШИГГҮЙ, МӨН ТЭД ТҮҮХИЙ НҮҮРС АВДАГГҮЙ, УГААСНЫГ Л АВДАГ, ИЙМД ЭНЭ УРАГШАА ӨРГӨНӨӨР ТАВЬЖ БУЙ, ЗҮҮНЧЭЭ ТАВИХ ТӨМӨР ЗАМ БАРАГ АШИГГҮЙ БОЛЖ БАЙГАА.

Зочин [202.179.25.239] 2020-09-16 13:51:18

нүүрс баялгаа ард түмэндээ үнэтэй зараад харьд хямд зардаг агуу ухааныг зөвхөн монголчууд л чадна даа

ТУНГААЦГАА ТЭНЭГҮҮДЭЭ [104.236.74.212] 2020-09-16 12:58:36

ЭНД СЭТГЭГДЭЛ ГЭГЧ ЭРЭЭВЭРЭЭ БИЧСЭН ХӨГИЙН ГАРУУД ХАХА..БӨӨН ТАРХИ УГААЛТ ,НҮҮРСЭЭ ГАРГАХГҮЙ БОЛ УЛСЫН ТӨСӨВ Ч ГЭХ ШИГ ЮМ ЮМНААС ИЛҮҮ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ОЙЛГОХОО МАРТСАН ЭРГҮҮНҮҮД ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗҮҮД ИХ БОЛЖ ДЭЭ ХАХА НҮҮРС ГАРГАХ ГАРГАХГҮЙ ДЭЭ БИШ АВАХ АВАХГҮЙ ДЭЭ БИШ ҮНДЭСТЭНИЙ ЯС МӨН ЧАНАРТАЙ ХОЛБООТОЙ ЮМ ЯРИГДАЖ БАЙХАД ЖИЖИГХЭЭН ЮМ ЯРИАД ХУЦАЛДААД БАЙХ ЮМ АА ХАХА АРАГҮЙ УУРАГ ТАРХИНЫ БАГТААМЖААРАА Л СЭТГЭЖ БАЙНА. ХЭН НЭГЭНД ӨГӨХ ҮНЭГҮЙ ХЯМДХАН НҮҮРСИЙГ ХЯТАДУУД АВАХГҮЙ БАЙСАН Ч ХЭН НЭГ НЬ АВЧ Л ТААРАА ХЯМДХАН ЮМАНД ТА НАР Ч ГЭСЭН НУГАСГҮЙ БИЗ ДЭЭ ХАХА ОЙРЫН ЗОВЛОНГОО ХАРЖ ЧАДАХГҮЙ ХҮНД ХОЛЫН ЗОВЛОН ЯАЖ ХАРАГДАХ ВЭ ДЭЭ ӨНӨӨДРИЙН ХЯТАДУУДИЙН ГАРГАЖ БАЙГАА ААШ АРАНШИН ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЯАХЫГ ХЭН ЯАЖ ТААЖ МЭДЭХ БИЛЭЭ ХАХА..

Зочин [202.9.46.100] 2020-09-16 12:01:49

Хятад нүүрснээс татгалзаж байвал сайн байна. Хүлэмжийн хий эрс багасна амар. Нүүрсний экспорт надад ямар хүртээлтэй биш.

Зочин [103.229.123.228] 2020-09-16 20:36:41

Аргагүй шдээ чи тэнэг юм чинь чамд ямар хамаа байх вэ эдийн засаг санхүүгийн ойлголт байхгүй хөдөөний малчин орк болохоор

Yu [192.82.73.103] 2020-09-16 11:43:56

Ukhaant Mongolchuudaasaa 1 yum asiuya! Khevtee tomor Zamaar yag yu khaash ni zookh geed bgaag Mokhos nadad kheleed ogooch!

Зочин [172.58.140.143] 2020-09-16 12:29:03

Japan solongos ruu tomriin huder koksdog nuurs nefti busad baraa buteegdehuun zoono hujaa nariin amand orohgui

иргэн [202.179.26.24] 2020-09-16 11:21:30

хятадын царай харахгүйгээр яаж ийгээд амьдрах юм шүү хэдүүлээ

Зочин [66.181.181.136] 2020-09-16 13:33:41

Хятадууд нүүрс авахаа бүр больоосой монголчууд турж үхэх болоогүй хэдэн төриин хулгайч нар л хэцүүдэнэ

Зочин [202.55.188.92] 2020-09-16 10:36:04

Зүүн чиглэлийн замд тэгтлээ найдах хэрэггүй. Тавьж дуусангуут огт хэрэгцээгүй болох зам шүү. Хог л болно. Япон Солонгос түүхий нүүрс хилээрээ оруулдаггүй. Тэгээд ч 5000 км аялуулж очсон нүүрсний үнэ ямар болох вэ, бодоод үз дээ? Энэ бол Хятад руу ойр дөт төмөр зам тавиулахгүй байж хугацаа хожих гэсэн москвагийн арга. Путины гар хөл болсон Баттулгын улсаа санаатайгаар хорлосон ажил. Өч төчнөөн тэрбум доллараар улсаа хохирооно.

Зочин [202.9.46.38] 2020-09-16 11:10:37

Tm shuu sanal neg baina

Зочин [64.119.18.96] 2020-09-16 10:33:03

Ер нь Хэвтээ тэнхлэгийг ТЗ аа түргэн тавьж хар хятадуудын нүүрс авна авахгүй гэдэг дарамтнаас гарах хэрэгтэй., эд нар манай байгалийн баялгийг эрдэс түүхий эдийг дотоодын луйварчид ай н йлж бараг үнэгүй шахуу өдөр шөнөгүй зөөж цөлмөж байгаа шүү дээ,

[103.80.210.183] 2020-09-16 10:23:16

байгальдаа байга юм аа зүгээр байгльд нь байлгаж бай л даа. хятадын эрлийз дарга нар мөнгө үрэх гэж л хятадыг гуйгаад давраагаад байгаа юм. тэнгэр ниргэг ээ

Зочин [202.9.46.161] 2020-09-16 12:23:31

Тэнэг минь улс төсөв ихэнх хувь нүүрсээр бүрдүүүлж бна.

Зочин [66.181.190.243] 2020-09-16 10:19:48

Хурдан төмөр замаа дуусгаж зүүн тийш гаргадаг болохгүй бол алийн болгон хятадуудын аманд багтах билээ. Удахгүй гол том бүтээн байгуулалтуудаа дуусахаар манай эдийн засаг гайгүй болох бизээ

Зочин [202.55.188.92] 2020-09-16 10:16:46

Энэ нэг худлаа эх оронч царайлсан үхэрнүүдэд хандаж хэлмээр байна. Та нарын наад хоосон эх оронч үзэл чинь улсыг хохирооно шүү. Та нар банкан дахь мөнгө, хөргөгчин дөх махандаа найдаад дурааруу унгас алдаж болно гэж бодоод байна. Гэтэл улс орон чинь дампуурах дээрээ тулж ирээд байна. Энэ хүнд хэцүү үед бид өмнөд хөрш рүү жаахан эрдэс баялаг экспортлож валют олдог. Хэрэв энэ валютын урсгал тасарвал та нарын нэг их найдсан бүхэн чинь утгагүй болно. Банканд хадгалуулсан мөнгө чинь цаас болно. Доллар 10 мянга давна. Монголчууд бүгд гудманд гарна. Турж үхэх явдал ердийн хэрэг болно. Малчидын мал үнэ цэнэгүй болно. Улс дампуурахаар хулгай дээрэм, хүчин, аллага дийлдэхээ болино. Гудмаар чихцэлдэн ядаж буй машин тэрэг, чамин орон сууц огт хэрэгцээгүй болно. Бизнесийн тухай санах ч аргагүй болно. Гэмт хэргээр л амьдрах цор ганц зам хүмүүст үлдэнэ. Бүгдээрээ өдөрт идэх ёстой тусламжийн будаанд очерлох цаг ирнэ. Ийм л байдлыг хүсээгүй бол амаа татаж үз. Энэ байдал маш ойртсон шүү.

Зочин [202.126.88.168] 2020-09-16 17:29:52

Үнэн хөдөө .гэр хороололын орк нэг их эх орон ч царайтай юу хийж бүтээсэн юм бхгүй хоосон халамжаар амьдрагсад нийгэм худал өдөөн турихарсан юм бичээд сууж бдаг.хачир дээрээ бөгсөө арчиж чадахгүй юмнууд дийлэх хэсэг.

Зочин [202.126.89.183] 2020-09-16 12:36:33

Тийн ш дээ

Зочин [66.181.187.204] 2020-09-16 12:07:56

Санал нэг байна. Эх оронч гэж чээжээ дэлддэг нөхдүүдээр дамжуулж, хуурамч нөхдүүд тэдний дунд шургуулж үймээн самуун дэгдээж байж Укрианыг юу болголоо? Белорусыг бас сая оролдоод авлаа. Хоёр хөрш маань харин ч төлөв даруу байгаа шүү, манайхан л өөрөө өөрсдийгөө нэг өдөр алах биивии

Зочин [66.181.161.122] 2020-09-16 12:01:35

Энд холыг харж зөв юм хэлж бна, банкинд бга хдн нуусан мөнгөндөө бардаад бх шиг,мөнхийн хөрштэй улс шүү дээ,хүүхдүүд чинь муу явахыг хүсэхгүй л бх, хэдэн мянган жилээр амьдрана да, үйлийн үр гэж бдаг шүү одоо засахгүй бол.

Зочин [202.9.40.183] 2020-09-16 10:05:44

Өмнөд монголын хэл , соёл нь хятад хэл, соёлд уусаад, Ар монгол нь Ангил,Америкт хэл , соёл нь уусч энэ улсын хувь заяа хөөрхий болж байгаа юм биш үү. Одоо манайх нэгдүгээр ангиас нь ангил хэл зааж эхлэх шийд удахгүй гарах байхооо.....

Зочин [202.55.188.83] 2020-09-16 12:04:46

bid shinechlegdehgui bol ugaasaa orshin togtnoj chadnabgej bodoj baina uu?

Зочин [124.158.109.140] 2020-09-16 10:23:20

Монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг хасагдаж, англи хэлний цаг монгол хэлнийхээс хоёр дахин их болчихоод байхад манайхан дуугүй л байгаад байсан... Хөлөө хугалах гээд зүтгээд байсан Кембрижийн сургалт чинь бүх хичээлээ англиар заадаг 30 сургуулиар эхлэх гэрээтэй байхад манайхан дуугүй л байсан, харин ч магтаад...

Зочин [211.36.131.48] 2020-09-16 10:00:22

хэзээ нэгэн цагт ингэж хэлэх л байсан хараат болсон хоыно гэнэт зогмоох нь тодорхойшдээ манай мал дарга нар нүүрснээс өөр зүйл бодох чадвар алга уу

dirj [202.9.46.140] 2020-09-16 09:57:14

odoo boon zeeleer tawisan tomor zamaaa yahuuu nvvvrs ywaandaaa guij ogdog bolhondeee maluuudaaa

ОРХИ НААД НҮҮРСЭЭ [104.236.195.72] 2020-09-16 09:56:47

ХЯТАДУУД БАЙГАЛЫН БАЯЛАГ ИХТЭЙ Ч БУСАД УЛСУУДААС ТҮҮХИЙ ЭДЭЭ АВДАГ ЭНЭ ӨӨРСДИЙХЭЭ БАЯЛАГЫГ ГАМНАДАГ ТОМ УЛСУУДИЙН БОДЛОГО ЮМ ХЯТАДУУД ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ АВХ БОЛНО АВАХАА БОЛЬЛОО ГЭЭД ДУГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ НЭГ ЖИЖИГХЭН ГАР НЬ ТОМ ТОМ ДУГАРАХ ЮУ ВЭ ХЯТАД ДЭЛХИЙ БИШ ДЭЛХИЙ ХЯТАД Ч БИШ... ЯГ ҮНЭНДЭЭ МАНАЙ ХОВДОГУУД АД Л УЧИР БИЙ..ӨНӨӨДӨР ХЭДДҮГЭЭР ЗУУНД АМЬДАРЧ БАЙГААГАА МОНГОЛЧУУД ОЙЛГОМООР ЮМ.. ОРОС ХЯТАДААС БАРАА ОРЖ ИРСЭНГҮЙ ГЭЭД ХУДАЛДАА НАЙМАА ХЙЙГДСЭНГҮЙ ГЭЭД ДЭЛХИЙН БУСАД ОРНООС ТАСАРЧИХГҮЙ Л БАЙЛГҮЙ ДЭЭ..ДАН ГАНЦ МАХАА ИДЭЭД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ГЖ БАЙГААН НЬ ЮМАА ОЛЖ ИРЭЭД Л ИДНЭ БИЗДЭЭ ИХЭНХ МОНГОЛЧУУДАД ШУНАЛЫН СЭТГЭЛГЭЭ БАЙХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА ХАХА...

ard [202.9.46.140] 2020-09-16 09:54:17

hogiiin mongo bodson lalaruudiig hardaaa hujaagiin zowch geh shig mongol hel mohoh ayul uchraaad baina zohon onoodrooor ami zogoogchdoooo

Зочин [66.181.182.179] 2020-09-16 09:47:48

Уран олборлох хэрэгтэй атомын цахилгаан станцууд барь хятад улсыг монголын эрчим хүчнээс хараат болгох хэрэгтэй.

Зочин [211.36.131.48] 2020-09-16 10:02:03

атомын цахилгаан станцыг манайх манаж чадахгүй хятадын тагнуул дор нь дэлбэлнэ

Зочин [64.119.18.213] 2020-09-16 09:28:41

Urd naizuud nuurs avahaa bolichooroi. Hereggue ee geed avaad baidag ni ymaar uchiraatai hai

Зочин [202.55.188.92] 2020-09-16 09:25:23

Үхэрнүүд ээ, амаа хамхиж үзээч. Өвөрмонголд яана ийнэ бидэнд пад ч байхгүй. Өвөрмонгол Бнхау-н салшгүй нэг хэсэг болсон. Юм нэгэнт өнгөрсөн. Тэрний оронд өөрсдийнхөө ирээдүйг бод. Нэг л их хаа хамаагүй юманд зовнисон хүмүүс. Өөрсдөө хоосон хонох гэж байж юун их санаатай юм бэ? Бид хэчнээн үндэсний үзэл гаргаад бандаашнаас өөр баялаггүй бол бусдын байтугай өөриын хэргийг ч шийдэж чадахгүй. Хоосон үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ гэх мэт социализмын үеийн комунист уриагаар бид голоо зогоохгүй. Алсыг харж, бодитой үйлдэл хийж юманд жаахан наанатай цаанатай хандахыг уриалъя. Өнгөрсөн түүх ирээдүйн баталгаа биш шүү. Алдартай хаад жанжид бидэнд цалин, талхны мөнгө өгөхгүй. Бид өөрсдөө л хувь заяагаа улаан гараараа дархлана.

Зочин [64.119.17.115] 2020-09-16 17:38:48

туухийн бодит унэнийг мэдэх тусам Монголчууд ухаарчхэрсуужин зев ажиллаж амьдран енее цагийн Сармагчин терхеесее ангижрах давуу талтай шуу?!

Зочин [123.117.250.197] 2020-09-16 15:23:59

uvur Mongolchuudiig hen hujaagaas salgah gee vee, umvuunuudee, ted chin bichig usegteugee l baig l dee ene bichig usgiig ustgaad bidnii tuuh ustna sh tee, Hujaagiin odoogiin togtoltsoonii ued tuuhiin unen ni hezee ch il bolohgui. Yuan guren chin mongolchuudiinh sh tee Qing dynasty hujaagiinh bish, ted oorsdoo mongoltoi hamt manjiin darlald baisan hirnee mongol manaih geed tuuhchilchihsen, ene metiig bid end tend bichij uldeesen eh survaljaas l olj hujaag bairand ni tavina sh tee, ter useg bichigtei chin tuuh ustah ayul bainaa, uvur mobgol ch odoo duurch,

Зочин [202.9.46.161] 2020-09-16 12:25:51

Өвөр монголд далдагнаж гүйгээд нэмэргүй хамгийн хүн муутай хүмүүс.хятад очиход авөр монголчууд яаж монголчуудад ханддаг билээ.бас зэвүүн шүү

БИ [104.236.195.72] 2020-09-16 09:48:32

СҮНС НЬ ҮХЧИХСЭН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ЭСВЭЛ УРД ЗҮГИЙН ШЭЭС ЧИ Л НААД БУЗАР АМАА ТАТ... БИДНИЙГ ДУГАРЧ БАЙ ГЖ АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨГ МИНЬ ӨГСӨН ЮМ ..АМИА БОДООД ХЭВТЭЖ БАЙ..

Зочин [139.5.216.118] 2020-09-16 09:23:40

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ

Зочин [139.5.216.118] 2020-09-16 09:27:19

Дэлхий нийтээрээ Хятяд хоол Хятад хүнс. Хятад бараа. Хятад хүн. Хятад вируснээс Татгалзаж байна. Бид ч бас чадна.

Зочин [59.153.112.244] 2020-09-16 09:23:23

Монголчууд бид нүүрсээ Хятадад зардаггүй бол эсвэл хятад авахаа больчихвол яах вэ? Монголын нүүрсийг худалдаж авах өөр улс, зах зээл бна уу?! Гарц шийдэл бна уу?! Нүүрсний хэрэглээ цаашдаа дэлхий даяар буурна! Тавантолгой гэж улстөржөөд туйлшраад байх хэрэггүй болох нь...

Зочин [64.119.23.235] 2020-09-16 09:42:55

Vne hymd abah hytad bodlogo gej harj bna nvvrs hereggvi bolno gej bhgvi

Зочин [202.9.46.194] 2020-09-16 09:22:51

Хятадын дотоод хэрэгт оролцоод хэрэггүй дээ. Манайхаан

ЭЭ Л ДЭЭ... [202.179.27.105] 2020-09-16 09:16:53

ЭЭ Л ДЭЭ. БҮХ МӨНГӨӨРӨӨ ТӨМӨР ЗАМ ТАВЬСЫ ШД. БҮР ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛОР ЗЭЭЛЖ БАЙГААД ТАВЬЧИХААД БАЙХАД ЧИНЬ ДЭЭ....

Зочин [139.5.216.118] 2020-09-16 09:08:43

Хятад Солонгос хоолний газруудаар битгий үйлчлүүл!!!!!!!!!!!!!!!!! Монгол бараа , монгол хүнсээ хэрэглэ!!!!!!!!Монгол үйлдвэрлэлээ дэмж!!!!!!!!!!!!!!

Zochin [202.126.89.228] 2020-09-16 10:43:27

Zov.zov.!!!!

Зочин [139.5.216.118] 2020-09-16 09:03:24

Монгол шиг тэнэг улс алгааааааа яана даа ! Үр хүүхэд минь хэцүү цагийг үзэх нь дээ. Монголчууд минь бие биенээ дэмжиж байж үндэсний дархлаагаа тогтоох хэрэгтэй!

Zochin [139.5.216.118] 2020-09-16 08:57:45

Хятадаас буцалтгүй тусламж нэртэй эх орныг минь гуйлгачин болгож, эргэж төлж чадахгүй дааж давашгүй өрөнд унагааж, бага багаар мэрж өөрсдийн эрх мэдэлд оруулан эдийн засгийн боол болгож улмаар эх орон газар шороог минь эзлэх гэсэн далд санаагаа хэрэгжүүлж байна. Хятадаас зээл туслаж битгий ав!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.161.122] 2020-09-16 08:24:49

Нүүрсээ хужаад өгсөн нь др ш дэ газрын баялаг хойч үедээ үлдээ мөнгөгүй байж бага хуцна шүү та нарын тасаглал коронатай хамт дууснаа

ЗОЧИН [203.217.139.243] 2020-09-16 09:19:40

ТИЙМ ШҮҮ. МАНАЙ НҮҮРСИЙГ ХЯТАДААС ӨӨР ХЭН АВАХ ВЭ ДЭЭ. ХАМГИЙН ОЙР ХӨРШ ОРОН, ТЭР ТОМ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НИЙЛҮҮЛЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ ЮМ ЧИНЬ. БАС ЭНЭ НҮҮРС ГАРГАХ ЧИНЬ ХЭДХЭН КОМПАНИ, ТЭЭВЭРЧИН ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БУС, МОНГОЛЫН ТӨСӨВТ ТОМООХОН НЭМЭР БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. НҮҮРС ТЭЭВЭР БОЛ БҮХЭЛДЭЭ МАНАЙ ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЖ БАЙГАА, ЭКСПОРТ ХИЙЖ БУЙ БАРАГ Л ҮНДСЭН ГАНЦ САЛБАР БОЛОХ ГЭЭД БАЙНА.

zochin [66.181.161.103] 2020-09-16 08:21:39

mongol hujaagiin hereg bhgvi tiimees uter turgen zail

Зочин [202.179.21.248] 2020-09-18 16:21:05

uzbekistan geed hovongiin saihan oron bn sh dee. Daavuu ni chanartai hyamd

Зочин [202.179.25.239] 2020-09-16 13:52:12

бандааш чинь хужаагийнх шд,бандагагүй сармагчин царайлж явах чинь дутаа юу

Зочин [202.9.46.100] 2020-09-16 08:07:20

Зөв. Дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээнээс татгалзая.


82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.