"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Aдмин / Нүүр

УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-ын "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хун Фуг хүлээн авч уулзав.

Ноён Жян Хун Фу компаний үйл ажиллагааны талаар товч танилцуулаад газрын тосны олборлолт, хайгуулын ажилд шаардлагатай ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх тал дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн хувьд эрчим хүчний хангалтын талаар хүндрэлтэй байгаа тул эрчим хүчний хангамжийг нарны цахилгаан станц байгуулах замаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийлэв.

Сайд Г.Ёндон уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой болон газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх ажлууд тусгагдсаныг онцлон тэмдэглэв. Тэрээр, газрын тосны олборлолттой холбоотой ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц”түр журмын хүрээнд нэвтрүүлэх хүсэлтийг УОК-т хүргүүлснийг дурдлаа. Мөн Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосны хангамжийг тогтвортой байлгахад хамтран ажиллахыг хүслээ.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.84] 2020-09-19 17:36:16

ene kompanii huvid gazariin tosiig iheer zuuj bgaa gehdee manaid mungu ih ugdg gj sonsoj bsan ma dagrga nar ugsun ymiig n ideed karmandaa huvaaj hiigd l bjbgaa bhdaa

Зочин [202.179.26.100] 2020-09-17 20:12:30

Энэ компани эрхийг хасаад өөрсдөө үйлдвэрлэх болохоор хэрэглэх хэрэгтэй нөхөн сэргэлт гэж дүрэм журмаар хийгээгүй очиж үзвэл нүд халтирмаар дарга нарт хахууль өгөхөөр амаа таглуулёихдаг төрийн мэдэлтнүүд байх юм даа

зочин [202.131.248.226] 2020-09-17 15:21:01

Энэ компани орон нутгийн төсөвт нэмэр болдог юмуу, Дорнод аймгийн Матад суманд, энэ сум ёстой хөгжихгүй байгаа шүү.Бас аймгийн төвөөс Буйр нуур хүртэлх замыг хатуу хучилттай замтай болгох талаар сайд гуай хэлж болдоггүй юмуу.Иргэд Буйр нуур олноороо явж амардаг болсон, тэнд аялал жуулчлалаа хөгжүүлэхэд зам үнэхээр хэцүү байна шүү, бороо ороод бүр хэцүү тэгээд яаж аялал жуулчлал хөгжих вэ

иргэн [192.82.65.90] 2020-09-17 12:19:48

монголын баялагийг гадагш зарж тараагаад өөрсдөө хэдэн төгрөг авчихсан хэдэн тэнэг хөгшчүүд бгаа. Эх орноо худалдчихсан гэсэн үг. Манайх шиг цөөхөн хүн амтай оронд зах зээлийн систем нь холимог бмаар юм. Уул уурхай, эрчим хүч, төмөр зам, нисэх, хүнд үйлдвэрүүд зэрэг нь төрийн мэдэлд буюу төвлөрсөн эдийн засгийн хэлбэрээр. Харин хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл болон бусад үйлчилгээний салбар нь хувийн хэвшлийн мэдэлд бж яагаад болдоггүй юм. Тэртээ тэрэнгүй хувь хүн хүнд үйлдвэр болон хөрөнгө оруулалт ихтэй салбар руу орж чадахгүй шүү дээ.

ЗОЧИН [202.126.89.230] 2020-09-17 12:11:06

ЭД НАРТ САНАЛ ТАВИАД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ЭНЭ УЛСАД ЭЗЭН БАЙХГҮЙ БОЛЖЭЭ.

Зочин [202.126.90.120] 2020-09-17 10:53:53

Энэ ёстой мэнэнгийн талд дураар дургиж байгаа даварсан компани. П.Очирбат л хятадуудад өгсөн. Дорлигжав хүртэл хамтарсан бизнeстэй

Зочин [66.181.182.41] 2020-09-17 07:05:01

Одоо эд нарт бүтээгдэхүүнээ өгөөд хэрэггүй л байхаа одоо удалгүй манай улс дотооддоо нефтээ нэрэх учир зогсоосон нь дээр ядаж л боловсруулаад гаргах нь хэрэгтэйдээ

Zocnin [68.145.61.75] 2020-09-16 23:59:49

Ocnirbat gyiag odoo bodohod yamar ex oroncn bish oodgui hun be Tedniiheer l shiidsen geh yum yarisan bnalee Ooroo bol tsulaital bayjij mongoliin baylagiig ooriin yum shig l handsan bgaa yum daa Yostoi howdgiin gai gej ner ogson ni onoson cn yumuu

Зочин [66.181.161.122] 2020-09-16 23:44:08

Газар нутагт эд нарыг хэн уриваа. Очирбат

Зочин [64.119.25.198] 2020-09-16 20:32:35

Тосны үнэ хямд байхад гадагшаа бүү гарга бүтээгдэхүүн хуваах гэрээгээ ядаж 50 хувь болго анх хэн 25 хувийг авах гэрээг хийсэнийг мөрдөн шалга

з [121.118.235.125] 2020-09-16 18:26:33

Петро чайна тасралтгүй манай улсын газрын тосыг зөөдөг, ашигтай байгаа учраас л урьдчилж тохиролцсон асуудлуудаа яг таг хийж байна, манай мангарууд дагаж гүйцэтгээд л инээдтэй юмаа.

зочин [122.201.21.120] 2020-09-16 21:12:57

Мангар тэнэг гээд л хүнтэй ч хэвийн харьцаж чадахгүй. Биеэ соётой авч явж сур л даа. Ийм хүмүүсийн яриа бичсэн юмыг хэн анхаарч сонирхох билээ.

l [121.118.235.125] 2020-09-16 18:22:50

Юу вэ, газрын тосоо гадагши нь гаргаад өөрсдөө гадаадаас усны хольцтой газрын тос худалдаж авч байхад энэ тэнэгийн хийж байгаа ажлыг хараач. Өөрсдөө олборлох асуудлыг шийдэх хэрэгтэй, ийм тэнэг юмнууд ажлаа хийж чадахгүй бол чаддаг, зоригтой хүмүүст зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

иргэн [202.131.225.197] 2020-09-16 17:21:54

Энэ муу хятад компани сайдыгаа ирэхээр л гэнэт уулзах болж гэнэ.Манай сайд хүсэлтийг нь хүлээн авч гэнэ.

buyanaa [202.126.88.210] 2020-09-16 17:10:13

zail teneg hulgaich


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.