Нийслэл

Нийт 15534 мэдээ байна
post thumbnail

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд авто замын цэвэр усны шугамын ажил хийгдэж байна

"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын авто замын цэвэр усны шугамын ажил 2021 оны 07 дугаар сарын 27-ний 22:00 цагаас 08 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цагийн хоорондох хугацаанд багтаан үргэлжлэхээр байна. Тиймээс дээрх хугацаанд тух...

post thumbnail

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө

Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн х...

post thumbnail

АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.  Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр тал...

post thumbnail

Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцыг шийднэ

Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлс...

post thumbnail

Багахангай дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай замаар холбогдсон. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэ...

post thumbnail

Хотын дарга үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна.  Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт...

post thumbnail

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 3...

post thumbnail

Фото мэдээ: 28 байршилд 195 мянган цэцэг суулгалаа

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг, 32 бай...

post thumbnail

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг...

post thumbnail

Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны га...