Гадаад мэдээ

Нийт 5705 мэдээ байна
post thumbnail

Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ

ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/. Энэтхэгийн баруун өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас 25 хүн амиа алджээ. Хүчтэй аадар бороо баасан гаргийн оройноос улам ширүүссэнээр голууд эргээ хальж, замууд үерт автсаны улмаас Керала мужийн олон хэсэгт оршин суугчид гацсан байна. “Agence Fr...

post thumbnail

Японы парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргажээ

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар парламентын гол танхим болох доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргажээ. Холбогдох шийдвэрийг пүрэв гарагт болсон Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Тараах саналыг Ерөнхий сайд Кишида Фүмио хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Түүний саналыг Засгийн газрын...

post thumbnail

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн эдийн засгийн цар тахлын үр дагавраас сэргэх үйл явц саарч, эрүүл мэндийн асуудлуудаас үүдэлтэй эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Олон улсын валютын сан /ОУВС/ мягмар гарагт анхаарууллаа. Тус байгууллага дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бүтэн нэг хувиар бу...

post thumbnail

Хөнгөн цагааны үнэ 3000 ам.доллар давжээ

ЛОНДОН. /TASS/. Лондоны металлын биржийн (LME) арилжааны явцад хөнгөн цагааны үнэ 2008 оны долоодугаар сараас хойш анх удаа нэг тонн нь 3000 ам.доллар давжээ. Арилжааны мэдээллээс үзэхэд Москвагийн цагаар 10 цаг 19 минутад /Улаанбаатарын цагаар 15 цаг 19 минут/ нэг тонн нь 3014.5 ам.долларт хүрсэн байна. Харин 10 цаг 30 минутын байдлаар нэг тонн...

post thumbnail

“Samsung Electronics” ухаалаг гар утсаараа кино бүтээх кампанит ажил эхлүүлжээ

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани “Galaxy” цуврал ухаалаг гар утсаар кино бүтээх гэрээг хэд хэдэн кино бүтээгчидтэй байгуулснаа мэдэгджээ.  Тус компани "Samsung-ийн тэргүүлэх ухаалаг гар утсуудыг ашиглан хүмүүсийг бүтээлч сэтгэлгээнд уриалах...

post thumbnail

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

СТОКХОЛМ. /TASS/. Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн хороо энэ оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төрийн банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гуидо Имбенс нар хуваан хүртэхээр болжээ.   Дэвид Ка...

post thumbnail

Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх талаар тохиролцжээ

ДОХА. /RIA Novosti/. “Талибан” хөдөлгөөний эмхлэн байгуулсан Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй Катар улсад хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээний үеэр Афганистанд хүмүүнлэгийн тусламж хүргэх, хүмүүнлэгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх талаар тохиролцсон байна. Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилжээ. Катар улсад хийсэн айлчлал нь &q...

post thumbnail

Их Британи аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа Монгол тэргүүтэй 47 орныг хасахаар болжээ

ЛОНДОН. /Euronews/. Их Британийн Засгийн газар энэ сарын 11-нээс эхлэн аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа 47 орныг хасахаар болсноо мэдэгдлээ. Ингэснээр тэдгээр орноос ирэх вакцинд хамрагдсан хүмүүст зочид буудалд тусгаарлагдах шаардлага тавихгүй бөгөөд зөвхөн хоёр хоногийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариу шаардана. Мөн Энэт...

post thumbnail

Хятадын эрчим хүчний хямрал ОХУ-д ашигтай

Хятад улс түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралыг мэдэрч байна. Цахилгаан тасалдал нь одоогоор 100 сая иргэнд нөлөөлөөд байгаа бол дахиад ч ийм тооны иргэн харанхуйд нөмрүүлэх эрсдэлтэй байна. Тэгвэл Орос улс Хятадад яаж туслах вэ. Нөгөө талаас Хятадын энэ хямралыг өөртөө яаж ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгааг www.vz....

post thumbnail

Японд шатахууны үнэ өсжээ

ТОКИО. /NHK/. Японд шатахууны үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ. Японы Нефтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, нэг литр шатахууны дундаж үнэ даваа гаргийн байдлаар 160 иен буюу ойролцоогоор нэг доллар 43 центэд хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 1.3 иенээр өссөн үзүүлэлт болсны...