МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭСЭН “COVID-19”-ИЙН ОНОШЛУУРЫГ ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Aдмин / Технологи

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган аваад буй. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан тухайгаа мэдэгдсэн.

Өнөөдөр БШУ-ы сайд Г.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай уулзжээ. Уулзалтаар энэхүү оношлуурын давуу тал, туршилтын үр дүн зэргийг танилцуулсан байна. Одоогоор уг оношлуурыг 10 гаруй хүнд туршиж үзсэн бөгөөд үр дүн нь сайн байгаа аж. Тиймээс энэхүү оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг эрдэмтдийн багийнхан танилцуулсан юм.

Уулзалтаар монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилтыг илүү олон хүнд турших ажлаа үргэлжлүүлэхийг эрдэмтдээс хүслээ. Улмаар эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардагдах зардлын асуудлыг БШУЯ, ЭМЯ хамтран үе шаттай шийдвэрлэхээр ярилцаж тохиролцлоо.

Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи, цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой гэдгээ хэлж буй. Мөн энэ нь вирусийн халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:46

Монгол [172.58.190.198] 2020-08-18 11:09:08

Баяр хүргэе

ЗОЧИН [202.126.88.144] 2020-08-18 10:07:32

МАНАЙ ЭРДЭМТЭД ТЭГЭЭД ЭНЭ ОНОШЛУУРАА ТӨГС БОЛГООД ТУРШИЛТЫГ САЙН ХИЙГЭЭД ОЛОН УЛСАД ХУРДАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭЭЧ ЭЭ ХЙИЖ БАЙГАА ЮМАА ЮУ ЮУНЫ ТУХАНД ХҮРЭЭГҮЙ ЗАРЛААД ТЭГЭЭД Л МӨНГӨ НЭХЭЭД БАЙХ ЮМ САНХҮҮ ХЭРЭГТЭЙ НЬ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ Л ЭНЭ АЖЛЫГ НУГАЛААД ТӨГС ОНОШЛУУР ХИЙГЭЭД АВБАЛ НААД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЧИНЬ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЯДАХДАА Л ОЙРЫН 10 ЖИЛ БҮХ УЛС ОРОН ХУДАЛДАЖ АВНА ТЭГХЭЭР САНХҮҮГИЙН ГАЧААЛ БИШ ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАНГАЛУУН АМЬДРАЛ ТА БҮХНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ХЭСЭГХЭН СААДЫГ ДАВААД ГАРЧИХ.

Японоос [126.247.225.207] 2020-08-18 08:54:14

Гэхдээ хэн нэгэн төрийн товаршийн төлөө биш ард түмэн эх орныхоо төлөө гэдэгээ сайн ухамсарлаж, хэрэгжүүлж, ил тод байх нь чухал шүү.

Японоос [126.247.225.207] 2020-08-18 08:51:34

Баяр хүргэе! Мундаг байна. Төрөөс туслалцаа авахаас гадна Crowd funding үүсгээд хөрөнгө цуглуулбал гадаад байгаа Монголчууд ч туслана даа.

Зочин [59.153.114.134] 2020-08-17 23:35:07

Баяр хүргэе! Уул нь аль эрт л хийчихсэн юм шиг билээ. Заавал гаднаас авч замаас нь мөнгө идэж байсан биз.

Эмч [103.26.193.77] 2020-08-18 07:32:09

Хар тархитан минь энэ тийм ч амархан хийчихдэг эд биш. Одоо туршиж эхэлж байна. Тархи толгойгоо 3 дугаар эмнэлэгт очиж оношлуул. Дандаа харлуулна, өөрөө бол өмдөндөө шээсэн юм л байгаа. Ямар олигтой амьтан байв гэж.

Зочин [202.21.109.57] 2020-08-17 18:47:31

Юу л хийгээд байна даа.Оношлуурыг хятадаас үнэгүй оруулчих хүн байна уу?

Кса [202.126.88.42] 2020-08-17 18:35:54

10 гаруйхан хүн дээр туршичхаад арай юу, үгүй юү? Айн.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.