Сүүдэр ашиглан цахилгаан үйлдвэрлэж чадах шинэ төхөөрөмж

Aдмин / Технологи

Сүүдрийн-эффектийн энергийн үүсгүүр: Хэзээ нэгэн цагт, сүүдэр болон гэрлийн нэгдлээр эрчим хүч үүсгэх боломжтой болно.

Энэхүү шинэ төхөөрөмж нь гэрлийн толбо ба сүүдрийн хоорондох зөрүүг ашиглан жижиг цахилгаан хэрэгслийг ажилууллах гүйдлийг үүсгэнэ. Сингапурын Үндэсний Их Сургуулийн материал судлаач Сви Чиг Тан хэлэхдээ: “Бид энергийг хэсэгхэн ил зайгаас биш дэлхийн хаанаас ч цуглуулж чадна” гэж байна.

Судалгаан багийнхан сүүдрийн-эффектийн энергийн генератор гэдэг нэртэй төхөөрөмжийг бүтээсэн ба ердийн нарны элементийн материал болох цахиур дээр маш нимгэн алтны хальсыг байрлуулах замаар энэ төхөөрөмжийг бүтээсэн. Нарны элементтэй нэгэн адил цахиур дээр гэрэл буюу фотон тусахад түүний электронуудыг өдөөдөг. Алтны давхаргаар сүүдрийн-эффектийн энергийн генератор нь төхөөрөмжийн тодорхой хэсэг сүүдэр тусахад цахилгаан гүйдэл үүсгэдэг.

Өдөөгдсөн электронууд цахиураас алтны давхарга руу шилжинэ. Төхөөрөмжийн нэг хэсэг сүүдэрлэгдсэнээр харанхуй хэсэгтэй харьцангуйгаар гэрэлтэй хэсгийн хүчдэл ихсэх ба генераторт байгаа электронууд өндөр хүчдэлээс нам хүчдэлрүү урсах юм. Эдгээр электроныг гадаад хэлхээтэй холбосноор цахилгаан хэрэгслийг ажиллуулах гүйдэл үүсгэнэ. Taн-ы багийнхан уг ажлаа Energy & Environmental Science сэтгүүлд 4 сарын 15-нд өгжээ.

Найман генератораар багийнхан бүдэг гэрэлт электрон цагийг ажиллуулсан байна. Уг төхөөрөмжүүд мөн мэдрэгч байдлаар ажиллаж чадна. Алсын удирдлагатай тоглоомон машин явж өнгөрөхөд сүүдэр нь генератор дээр тусан LED гэрлийг асаах цахилгаан үүсгэсэн байна.

Гэрэлтэй ба харанхуй байдлын зөрүү их байх тусам генератор илүү их энерги үүсгэх юм. Иймээс багийнхан гэрэл цуглуулахаар нарны зайн хавтангийн стратегийг хуулбарлан төхөөрөмжийнхөө ажиллагааг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Гэрлийг ихэсгэснээр генераторуудын шингээлт нь сүүдрийг илүү ашиглах боломжийг олгох юм.

Хэзээ нэгэн өдөр эдгээр генераторууд нарны хавтангуудын хооронд дахь сүүдэрт хэсгүүд тухайлбал өндөр цамхгуудын хооронд дахь эсвэл бүр гэр доторх тийм сүүдэрт хэсгүүдээр энерги үүсгэж магадгүй. “Олон хүмүүс сүүдрийг ямар ч хэрэггүй зүйл гэж боддог” гэвч “юу ч хэрэгцээтэй байж болно, бүр сүүдэр хүртэл” хэмээжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:46

Зочин [66.181.160.37] 2020-11-18 10:35:56

Технологийн хөгжлөөр бид дэлхийн улс орнуудаас маш хол хоцрогдсон шүү дээ.Аргагүй шүү дээ.Мундаг мундаг эрдэмтдынхээ хийж туршсан суут бүтээлүүдийг нь үргэлжлүүлэн авч хойч үедээ өвлүүлэх,хэрэгжүүлэх бодлого алдагдсан, тэднийг тэтгэвэрт нь гаргаад хаячихдаг.Ийм улс орон яаж ч хөгжих чиг баримжаа байхгүй,зөвхөн гадаадаас л зээл тусламж авч ард иргэддээ өр зузаатгаж байдаг.Уг нь эрдэмтэн докторуудынхаа хийсэн бүтээсэн дээр нь орчин үеийн технологийн дэвшилтүүдийг нэмж хасаж туршиж судалсны үндсэн дээр жинхэнэ Монгол сэтгэлгээ дэлхийд ч өрсөлдөх чадамжуудтай монголчууд бий болох л байлаа.Даанч дэмжихгүй л дээ

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 01:48:21

cXPGR9 http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [202.9.47.99] 2020-09-02 18:28:45

ЁО ЁО МОНГОЛД ЮМ БАЙХ ГЭЖ БОДЛОО ШДЭЭ, МОНГОЛ ХҮН АГУУ УХААНТАЙ Л ГЭЭД БАЙХ ЮМ ТЭР НЬ ХААНА ХЭНД БАЙДАГ ЮМ БЭЭ. ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУДДАА ТУСЛААЧ ЭЭ

Зочин [202.126.89.118] 2020-09-03 16:21:07

Өөрөө зохиогооч

ШУч [103.14.38.132] 2020-09-02 16:00:24

Ингээд хүний бичсэн мэдээллийг шууд хусчихаж байгаамуу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.