Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов.

Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа.

Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой нь өнгөрсөн хугацаанд харагдсан гэж Засаг дарга Д.Сумъяабазар онцолсон. Харин хотын эдийн засгийг өнөөгийн хүндрэлтэй байдлаас гаргахын тулд Улаанбаатар хот санхүүгийн гарцаа тэлж, бие даасан бонд гаргах замаар нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бийг хэлсэн юм.

Эдийн засагч Ө.Ганзориг, Н.Энхбаяр нар Нийслэлийн Засаг даргын байр суурьтай санал нийлж буйгаа илэрхийлээд “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж байна” гэсэн юм.

Уулзалтаар мөн хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав.

Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга онцолсон юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:08:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:08:29

Зочин [66.181.161.13] 2021-01-29 15:19:21

Мэргэжил нэгт нөхрийн хувьд энэ хоёр залууг эчнээгээр би хувьдаа маш их дэмждэг.Манай төрд байх ёстой залуусын нэг гэж зүй ёсоор үздэг. Дээр нь Анар.Учир нь энэ хоёр тэр Дэлгэрсайхан,Оюун гэх мэтээс шал өөрөөр асуудалд хандаж ерөнхий хэн бүхний мэдээж асуудал ярихгүй асуудлыг шийдэлтэйн,гарц гаргалгаатайн ярьдаг,мэргэжлийн өндөр мэдлэгтэйн илт харагддаг. Судлаач Их сургуулийн багш,доктор гэсэн зарим хүмүүс өстой бөөрөнхий бөгөөд авахч гээх ч юмгүй үр дүнгүй бурдаг. Зарим УИХ-ын гишүүдэдч ийм байдал харагддаг.Пүрэвдорж,Цогт гэрэл билүү Оюунчимэг,бас нэг эмэгтэй гишүүн хэнч билээ гм-ийн яриаг сонсохоор заримдаа инээд хүрдэг,заридаа арайч дээ ийм л хүмүүс суух гэж боддог шүү. Мэргэжлийн биш бол мэргэшээгүй бол тэгж худал мэдэмхийрээд хэрэггүйл санагддаг миний хувьд.

Зочин [66.181.176.86] 2021-01-29 07:37:37

Наад бондыг чинь гаргахад дор хаяж 1-2 жил болно. За маргааш гаргая гээд олон сая доллар олоод авчихдаг юм ч биш. Сүүдэр барьж авахигээд хөөцөлдөөд байгаа энэ нөхрийг зайлуулаач ээ!

зочин [64.119.21.233] 2021-01-28 18:46:03

Сумъяабазараа өөрөө саналаараа нэр цэвэр огцроод өгөөч дээ. Ёстой ядаргаатай юм. Наад нийслэлчүүдээ сөгдүүлж дууслаа шүү дээ. Чи чинь ямар юмандаа хоргодоод дүүжлэгдээд үхэх гээд байгаа юм бэ? Ажлаа хийж чадахгүй болохлххр чинь л ард түмэн чинь дургуйцаад байна.

Зочин [139.5.218.35] 2021-01-28 17:58:32

Gol hicheelee tanhimaar avmaar bna..

Зочин [66.181.161.72] 2021-01-28 17:47:14

Халдвар хамгааллын дэглэмээ бариад ажилласны үр дүнд нийслэл цар тахлын голомт болоо юу .Бүр орон нутагруу зөөвөрлөгдөж эхэллээ.Энд хэн хариуцлага хүлээх ёстой вэ.Мэдээж нийсллэлийн засаг дарга хүлээх ёстой.Иймд нийслэлийн ИТХ яаралтай хуралдаж чадваргүй засаг даргаа огцруулж чадварлаг аливаа ажлыг ШУ ны үндэслэлтэй зохион байгуулдаг хүнээ томилох хэрэгтэй байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.