БНСУ-ын эргэн тойрны далайн ус бүлээсжээ

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эргэн тойрны далайн ус сүүлийн таван жилд улам бүлээссэн нь далайн амьтдыг хойд зүг рүү нүүдэллэхэд нөлөөлж буйг тогтоожээ.

БНСУ-ын Далай, загас агнуурын яамнаас ням гарагт танилцуулсан судалгааны тайланд дурдсанаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2015-2020 онд далайн усны хэм нэмэгдсэн нь далайн ёроол дахь хавч, дун зэргийн амьдрах орчинд нөлөөлсөн байна.

Тодруулбал, 2011 онд далайн дунгууд зүүн эргийн дагуу буюу хойд өргөргийн 35 градуст амьдарч байгааг тогтоосон бол сүүлийн жилүүдэд хойд өргөргийн 37 градуст нутагшжээ. Мөн зүүн эргийн ойролцоо амьдардаг байсан хавчнууд Ульжины эрэг орчим руу нүүсэн байжээ.

“Судалгааны дүнгүүд далайн ус бүлээсэж байгаатай холбоотойгоор далайн амьтад хойд зүг рүү нүүдэллэх болсныг харуулж байна” гэж Далай, загас агнуурын яамны төлөөлөгч мэдээлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:37

зочин [59.153.86.45] 2021-04-01 10:59:12

Далайн амьтад нь нүүчихвэл хүнсний хангамжинд нөлөөлөх л байх даа,

Зочин [103.14.38.10] 2021-03-29 17:00:30

Gehdee jivihiig ni chi uzehgui l dee!!

Зочин [66.181.178.54] 2021-03-29 15:59:08

Япон өмнөд солонгос хоёр ирээдүйд далайд живнэ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.