“AstraZeneca” вакцины нэрээ өөрчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

СТОКГОЛЬМ. /TASS/. Оксфордын их сургуультай хамтран коронавирусний вакцин гарган авсан Их Британи, Шведийн “AstraZeneca” компани вакциныхаа нэрийг “Vaxzevria” болгож өөрчилжээ.

Шведийн эмийн бүтээгдэхүүний газрын цахим хуудаст мэдээлснээр, нэрийг нь өөрчилснөөр вакцинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэжээ. Гэсэн ч бүтээгдэхүүний сав, баглаа боодол, тэмдэг анх гарч байснаасаа өөр байх тул мэргэжилтнүүд нэрийг нь өөрчилсөн талаар мэдэх шаардлагатайг цохон дурдав.

Европын эмийн агентлаг вакцины нэрийг өөрчлөх тухай “AstraZeneca” компанийн хүсэлтийг 3 дугаар сарын 25-нд хүлээн авсан байна.

“Vaxzevria” нь 18 болон түүнээс дээд насныханд зориулагдсан коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин юм” гэж Европын эмийн агентлагийн мэдэгдэлд дурджээ.

“AstraZeneca”-н вакциныг Их Британид өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд албан ёсоор бүртгэсэн бол Европын Холбоо нэгдүгээр сарын 29-нд бүртгэсэн юм. Одоогоор тус вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж байгаа ч АНУ-д хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:36

Зочин [202.21.107.100] 2021-03-31 17:52:06

Нэрээ өөрчилсөн ч хортой муу вакцин хэвээрээ шүү дээ. Цус бүлэгнүүлдэг, цусаар бөөлжүүлдэг.

Зочин [64.119.21.246] 2021-04-01 23:45:53

barimt notolgootoi ym yriarai ehnii tungaa hiilgsn asuudalgui l bn.

иргэн [66.181.161.11] 2021-03-31 13:53:10

БИД чёстой бэлэнчлэх сэтгэлгээнии баатрууд юмаа тахал өвчннииг хүртэл бушууханбэлэнчилж аваад өвдөж /халдварлаж/ авахгүйтариулж тэрэндээ дуртайгэж жигтэйхэн уул нь тариулж бус тусаж дархлаа суувал үр дүнтэй баймаар за тэгээд манайх шиг ард түмнээ тахалжуулах гээд дайрдаг улс ховор бизээ байсан ч харсан биш хэн мэдлээ хаха

иргэн [66.181.161.11] 2021-03-31 13:30:28

ВАКЧИНЫ ард маш их бохир мөнгө угаалт явагддаг юм бишүү бусадоронд түр азнах хүлээх шиид гаргаж байхад манайх бушуухан лямар ч хамаагүйзүйлээртариад шахаад дуусгы гээд чичрээд дайраад байдаг ямар учртай хэнии заавар вэ эрэмдэг зэрэмдэг ард түмэнтэй болчих виидээ анхаармаар байна шүү бод сана сэр ухаар


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.