Алба хаагчид таван иргэнийг уснаас гарган, амь насыг нь авран хамгаалав

Aдмин / Орон нутаг

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хаялга” гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг 5 иргэн явганаар гатлаж байгаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид 5 иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэд нь 14-39 насныхан байжээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:11:17

Сайхан мэдээ байна. [202.131.225.53] 2021-04-05 10:59:32

Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн хүмүүст баяр хүргэе. Та нар шүү!

ЗОЧИН [202.126.88.205] 2021-04-05 09:48:30

ХЭЛЖ САНУУЛААД БАЙХАД Л ИНГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ҮХЭР МОНГОЛЧУУДААС ДУУДЛАГЫН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [192.82.83.216] 2021-04-05 10:42:55

согтуу л голдуу явж байгаа шүү дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.