Мьянмарт эмх замбараагүй байдал даамжирвал тус улс руу зорчихыг хориглож магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. Мьянмарт эмх замбараагүй байдал даамжирвал тус улс руу зорчихыг хориглох, иргэдээ нутаг буцахад нь туслалцаа үзүүлэхийн тулд нэмэлт нислэгүүдийг зохион байгуулах талаар хэлэлцэж магадгүй гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам өнөөдөр мэдээлжээ.

БНСУ-ын Засгийн газар Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш долоо хоногт 1-2 нислэг үйлджээ. Эдгээр нислэгээр тус улсад амьдардаг, БНСУ-ын 3500 орчим иргэний 411 нь эх орондоо эргэн иржээ. Мөн энэ долоо хоногт 274 иргэн эргэн ирнэ гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.

Мьянмарт цэргийнхэн эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох үеэр амиа алдсан хүний тоо 557-д хүрсэн байна. Хэдийгээр БНСУ-ын иргэн амиа алдсан талаар мэдээлэл байхгүй боловч Янгон хот дахь “Shinhan” банкны Мьянмар ажилтан амиа алдсанд олон нийт ихээхэн санаа зовниж байгаа ажээ.

“Засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай тохиолдолд зорчих хөдөлгөөнийг хориглох, тусгай нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг яаралтай арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна” гэж төлөөлөгч мэдээлжээ. Түүнчлэн энэ долоо хоногоос эхлэн долоо хоногт гурван нислэг үйлдэхээр болжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:34

Зочин [139.5.219.193] 2021-04-05 18:25:54

ali ujeeee ochnoonooroo uheed bhad


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.