АНУ дахь Astrazeneca вакцины үйлдвэрлэлтийг зогсоолоо

Aдмин / Гадаад мэдээ

Балтимор дахь Emergent BioSolutions компанийн гэрээт үйлдвэрийн ажилчдын гаргасан алдааны улмаас түрүү долоо хоногт Johnson & Johnson компанийн 15 сая тун вакцин устгалд орсон байдаг.

Тус үйлдвэр J&J вакцинаас гадна Британи-Шведийн AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг гэрээгээр үйлдвэрлэж байсан юм. J&J компани тавдугаар сарын сүүлээр нийт 100 сая тун вакциныг АНУ-ын засгийн газарт нийлүүлэх үүрэгтэй байгаа.

Харин их хэмжээний вакцин ийнхүү устгалд орсон нь уг үүргийн биелэлтэд саад учруулах нь тодорхой болов. АНУ-ын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Emergent BioSolutions үйлдвэрт гарсан алдааг давтагдуулахгүйн тулд AstraZeneca вакцины үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Үйлдвэрийн ажилчид хоёр вакцины найрлагыг хольсон нь хаягдал гарах шалтгаан болсон гэдэг.

Ингэснээр одооноос эхлээд тус үйлдвэр зөвхөн J&J вакциныг үйлдвэрлэхээр болж байгаа юм. АНУ-ын засаг захиргаа одоогоор AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд туршилтын дата нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгох үйл явц саатаж байгаа аж.

AstraZeneca сүүлд туршилтын датагаа шинэчилж өгсөн байна. Тус компанийн төлөөлөгчид вакциныг нь үйлдвэрлэх өөр байгууллага олохоор Жо Байдены засаг захиргаатай ярилцаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн Энтони Фаучи зөвшөөрөл олгосон ч гэсэн AstraZeneca вакцин дархлаажуулалтад ашиглагдахгүй байх гэж хэвлэлд ярьж байжээ.

Учир нь Америкийн компаниудын (Pfizer/BioNTech, Moderna, Johnson & Johnson) вакцин тус улсын хүн амын дархлаажуулалтад хангалттай хүрэлцэхээр байгаа. Нэгэнт үйлдвэрлэгдээд байгаа 4 сая тун AstraZeneca вакциныг Байдены засаг захиргаа хөрш Канад, Мексик улсуудад зээлээр өгөхөөр болсон байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:35

Зочин [66.181.178.54] 2021-04-06 13:54:03

зэвсэг бүтээхээс өөр юу ч хийж бүтээж чаддаггүй арчаагүй орон шүү.

Зочин [49.0.142.38] 2021-04-05 16:57:27

аль хэдийний мэдээ ш дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.