Улсын хэмжээнд иргэдийн 59.2 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 9319 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 3788 хүн, орон нутагт 5531 хүн вакцинд хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 16-аас дээш насны иргэдийн 975 454 хүн буюу 89.5 хувь нь эхний тунг, 79.4 хувь нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 949 221 хүн, хоёрдугаар тунг 847 847 хүн тариулжээ.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 924 675 хүн, хоёрдугаар тунгаар 1 708 547 хүн буюу хувийг дархлаажуулаад байгаа юм. Энэ нь нийт хүн амын 59.2 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн гэсэн үг юм. Өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 1146, хөхүүл эмэгтэй 919, 16-17 насны 13 733 хүн вакцины эхний тунд хамрагдаад байна. Тиймээс тусгай цэгээр вакцин хийж байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, вакцинд идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Сэтгэгдэл

Z [98.169.33.79] 2021-06-23 21:02:04

Phizer iluu oruulj iree! Hyatad vaccine ur dungui bna

Зочин [66.181.180.35] 2021-06-24 09:28:52

чи яаж мэдэж бгаа? яамны ажилтан нь ч чамаас илүү мэдээлэлтэй байх шүү

Зочин [202.9.46.239] 2021-06-23 13:26:18

Спутник вакцины хоёр тунг оруулж ирж вакцинжуулаачээ

Зочин [202.9.41.41] 2021-06-23 22:07:40

Ирэхгүй ээ.тэгээд ч үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Оросууд вакцинажуулалт эхлээд 10 сар болж байхад 30 хувь нь хамрагдаагүй байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.