"Дельта" уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад хувилбараас ялгаатай

Aдмин / Эрүүл мэнд

МОСКВА. /TASS/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад омгуудаас ялгаатай гэнэ.

Энэ тухай биологийн шинжлэх ухааны доктор, АНУ-ын Виржиниа муж улсын Жорж Мейсоны Их сургуулийн биологийн сургуулийн профессор Анча Баранова лхагва гарагт Лента.ру-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Өөрөөр хэлбэл уушгины үйл ажиллагаа одоо 2020 оны эхэн үеийнхтэй харьцуулахад маш хурдан гэмтэж байна. Өвчтөн КT-2-той [компьютерийн томографийн шинжилгээгээр илрүүлсэн гэмтлийн хоёрдугаар зэрэг] эмнэлэгт ирж, маргааш нь КТ-3-тай болж, нөгөөдөр нь эрчимт эмчилгээнд орж байна” гэж биологич тайлбарласан байна.

Барановагийн үзэж байгаагаар молекулын болон эсийн биологийн үүднээс эрдэмтэд хурдан судалгаа хийх боломжгүй байгаа учир "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээж байгаа шалтгааныг ойрын үед олж чадахгүй гэнэ. Гэхдээ биологич энэ нь төдийлөн судлагдаагүй байгаа коронавирусний уургийн мутацитай холбоотой гэж үзжээ. "Магадгүй зургаан сарын дараа бид яг юу болж байгааг олж мэдэх байх" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

"Дельта" гэж албан ёсоор нэрлэсэн коронавиурсний хувилбарыг өнгөрсөн оны 10 дугаар сард Энэтхэгт анх илрүүлсэн юм. Энэ хувилбар нь коронавирусний вакцин хийлгэсний дараа ч халдварладаг гэж мэргэжилтнүүд мэдээлсэн. Даваа гарагт ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкховегийн мэдээлснээр, "Дельта" хувилбар одоогийн байдлаар дэлхийн 92 улсад бүртгэгджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Шагнал [202.9.40.162] 2021-06-24 18:16:25

Одон медаль хийх мөнгөө эмчилгээ болон эмннлэгийн алба хаагч нарт өгөх нь зөв байх

zochin [150.129.142.209] 2021-06-23 23:00:42

songuuli songuuli geseer baigaad covid bur taraad zamaa aldchihlaa deerees n ter heden entehgiig uhsenee hj oruulj irsen ym ted nar chin ter mutatsg n taraagd haychihlaa ard irgedee bodooch pcr unegu bolgooch ene uvching hurdan darj abaachee naadmaa ch gsn bolioch tsahim naadam hiih ter mongooroo covidiin em bolo pcr unegui bolgo

Зочин [202.9.46.239] 2021-06-23 18:16:51

Халдварын тархалтанд туйлдаж байгаа эмч сувилагч нараа бодоод ухамсаргүй хариуцлагагүй ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж халдвар тараахгүй байцгаагаачээ.

Зочин [202.126.89.110] 2021-06-23 16:25:44

Tur zasag ard tumniihee tuluu ih l ajil hiij bna.manai arduud shuuljilj l chaddag bolohoos uuruu uhamsrarlahgui bnaa.

Зочин [213.55.225.11] 2021-06-23 15:05:52

Baahan uvchtui Enetheguud oruulj irchiheed ter talaaraa dursahgui nuugaad baigaa darga saiduud hariutlaga huleej ogtsroh heregtei. Tednees bolj baahan huuhed unchirj , ehchuud erchuud tsag zuurdaar yawsan.

Зочин [202.9.46.239] 2021-06-23 14:57:15

Ард иргэд цар тахалын халдварын тархалтанд засгийн газарт бүх бурууг чихэж өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж халдварын тохиолдлыг нэмэгдүүлээд байх юмаа. Яасан хариуцлагагүй ухамсаргүй ард түмэн бэ?

Зочин [202.55.188.41] 2021-06-23 15:41:26

Neg ni uuruu biz dee tegeed


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.