УОК: Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй

Aдмин / Хууль

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо.

Хуралдаанд

Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.

Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.

Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ. Хот хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

“Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов.

Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.140] 2021-06-24 13:49:16

ENE TSAG UED GER BUL YR HUUHDUUDEE AVAAD AGAART YAVDAH YUN HAAH YUN HUL HORIH TURIIN TERGUUNUUD UURSDUU HUL HORIOND OROOD ORLOGOGUI HEDEN SAR BOLOOD UZEH HEREGTEI. AMIDRALTAI YM YARIDAG HUN BAINA YY TURD...

Зочин [103.26.195.106] 2021-06-24 13:02:08

hyzgaarlaj baij l huduugiin haldvar buurna da

Зочин [43.242.242.42] 2021-06-24 12:00:17

хөдөө орон нутгийн замыг хааж болохгүй шүү вакцинд хамрагдсан иргэлийг явуулах зөв

zochin [66.181.161.109] 2021-06-24 11:21:31

hot hoorondiin hodolgoonig horioch,aimag damnan tendeg tov aimgiin humusig bolioch,tai ch gui,tsaraichgui yumnud huhdeeree turii bariad ochih yum,zz

Иргэн [66.181.161.73] 2021-06-24 10:29:13

Гэрээсээ мөнгө олох гэж гар. бие бялдаржуулах, бассэйн, амралтын газар, иог, саун, гадуур хоол идэх зэргийг үлдсэн насандаа хийвэл цаг хугацаа байгаа эдгээрийн зогссон бизнэст 50% ч юмуу өгөөд амраавал болно доо!!!

Зочин [202.9.46.239] 2021-06-24 10:03:33

Орон нутаг руу зорчихыг хязгаарлаад хэрэггүй. Зүгээр л орон нутаг руу орох гарах хөдөлгөөнд тавих хатуу хяналт шалгалтаа чангалж, зөвхөн хоёр тундаа хамрагдсан халдваргүй эрүүл хүмүүсийг орон нутаг руу явахыг зөвшөөрч, хоёр тундаа хамрагдаагүй халдвартай иргэдийг хөдөө орон нутаг руу явахыг хязгаарлаж албадан буцааж байх шаардлагатай байна. Иргэд өөрсдөө бас хөдөө орон нутагт очоод өвөө эмээ ээж аав ах дүү хамаатан найз нөхөдтэйгээ уулзаж айл хэсч олон хүний бөөгнөрөл үүсгэж өөрсдийгөө болон тэднийг эрсдэлд оруулж халдварын голомтыг үүсгэхгүй байхыг ухамсарлах шаардлагатай байна. Хөдөө орон нутагт очоод аав ээж ах дүү хамаатан найз нөхөдтэйгөө уулзахгүй нийлэхгүй хүнгүй хээр талд майхнаа бариад амраад ирвэл хөдөө орон нутагт халдвар тархахгүй.

Зочин [66.181.161.73] 2021-06-24 10:30:34

Зөв зөв.

Зочин [202.126.89.26] 2021-06-24 09:28:28

2 дахь тунгаа хийлгээд сар болсон бол чөлөөтэй явуул л даа.Гадаадаас ирсэн ч тусгаарлана гэх юм.ПСР нь сөрөг байвал явуулаач.Ёстой нээрээ үхэрнүүд юмаа.

Зочин [103.80.210.183] 2021-06-24 11:29:11

гадаадаас мутацитай вирус орж ирвэл долоон дор дээрээ долоо дордоно.

Зочин [66.181.161.73] 2021-06-24 10:35:34

Юу гээд солиороод байгаа вэ чи.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.