Борис Жонсоны Их Британи улсыг "шинжлэх ухааны супер гүрэн" болгох хүсэл эрмэлзэл нь Сэр Патрик Валлансын шинэ дүр төрхийг тодорхойлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Борис Жонсоны Шинжлэх ухааны ахлах зөвлөх нь Британийн инновацийг ард түмэнд ашиг тусаа өгөх зорилгоор байгуулсан шинэ Технологийн зөвлөлийг удирдах ажээ. Ерөнхий сайд Борис Жонсон нь Сэр Патрик Валлансд шинэ албан тушаалыг бий болгож, Их Британи улсыг "шинжлэх ухааны супер гүрэн" болгох зорилгоор шинжлэх ухааны салбартаа шинэ нэгжүүд байгуулсан байна. Сэр Патрикаар шинээр гарч ирж буй технологиудийг үнэлэн дүгнэж улс орондоо "стратегийн давуу тал"-ыг буцаан авчрах Шинжлэх ухаан, технологийн стратегийн албыг удирдуулах юм байна.

Мөн Ерөнхий сайд өөрөө тус улсын шинжлэх ухаан, технологийг ашиглах асуудлыг шийдэж байх Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг байгуулж, даргалах ажээ.

Сэр Патрикд COVID-19-ийн цартахлын эсрэг хариу арга хэмжээ авах Засгийн газрын Шинжлэх ухааны газрын даргын болон Засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөхийн албан тушаалуудын хажуугаар технологийн үндэсний зөвлөхийн шинэ албыг хариуцуулсан байна.

Шинэ ажил үүрэг нь Засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг болох "цар тахлын үеийн болон түүний дараа Их Британийн шинжлэх ухааны шилдэг ололт амжилтыг" бэхжүүлж, улмаар улс орноо "шинжлэх ухааны супер гүрэн" болгох асуудал юм байна. Ерөнхий сайд вакцинжуулалтын хөтөлбөрөөс эхлээд бусад чухал салбар, чиглэлүүдийг сонгон хэрэгжүүлэх шинэ үүрэгт ажилд нь Сэр Патриктай хамтран ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдээсээ хүссэн байна.

Эдгээр тэргүүлэх чиглэлүүдэд зөвхөн хорт хавдрыг эмчлэх, аюулгүй байдлыг сайжруулахаас гадна цаг уурын хямралтай тэмцэх технологийг ч хөгжүүлэх явдал ч орох юм. Ноён Жонсон "зөв чиглэлийг" баримталснаар Их Британи улс "шинжлэх ухаан, технологийн олон шинэ ололтоор амьсгалах болно" гэжээ.

Сэр Патрик хэлэхдээ "Шинжлэх ухаан, технологийн стратегийн шинэ алба нь шинжлэх ухаан, технологийг бодлого боловсруулах асуудлын гол цөмд оруулж ирж, Их Британи улсын шинжлэх ухааны супер гүрний байр суурийг бэхжүүлэхийн тулд Засгийн газар даяар бид ажиллах болно гэсэн байна. Мөн "Би Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлтэй хамтран Их Британи улсад стратегийн давуу талыг бий болгох дэвшилтэт судалгаа, технологийг олж тодорхойлоход туслах болно гэсэн байна".

Орчуулсан Т.Ган-эрдэнэ


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.238] 2021-06-27 17:12:38

Британичуудын хэзээ ч бүтэхгүй гэнэн тэнэг мөрөөдөл. Ноход хэзээ ч хүн болохгүй.

Зочин [202.9.46.66] 2021-06-24 15:43:39

Анагаах ухааныг салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.