А.Цогцэцэг: Нэгдүгээр хавьтал болсон хүмүүст цаг алдалгүй угтуулах эмчилгээ хийвэл эмнэлгийн орны ачаалал, нас баралтын тоо багасна

Aдмин / Эрүүл мэнд

Анагаах ухааны доктор клиникийн профессор Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ вакцинжуулж эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 1.7 сая гаруй хүн вакциндаа бүрэн хамрагдсан байна. Гэтэл яагаад өдөр ирэх тусам өвчлөл, нас баралт нэмэгдсээр байна вэ. Вакцинжуулалтын үр дүнг та юу гэж харж байна вэ?

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц өвөрмөц арга бол вакцинжуулалт. Монгол Улс гурван сая 357 мянга гаруй хүн амтай. Үүний 1.7 сая нь хоёрдугаар тунгаа бүрэн авсан. Харин нэгдүгээр тунгаа хийлгэсэн нэг сая 200 мянга гаруй хүн, ковидоор өвдсөн 107 мянган хүн байна. Тэгвэл бүх вакцин 75-95 хувь хамгаална гэж шинжлэх ухаан нотолсон. Нөгөөтэйгүүр вакцинд огт хамрагдаагүй 1.2 сая хүүхэд 20 мянган жирэмсэн эх байна. Эдгээр тоонуудыг нэмж хасаад бодох юм бол нийт хүн амын 50-52 хувь нь ковидын халдвар авах өндөр эрсдэл дунд явж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн өвчлөл нэмэгдээд байгаа гол шалтгаан энэ тоонуудаас харахад ойлгомжтой болно. Бидэнд эрсдэл байсаар л байна. Харин ч Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ олон сувгаар вакцинжуулалтад хамруулах тал дээр онцгойлон анхаарч ажилласан учир бид дэлхийгээс хоцроогүй явж байна. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж би өөрөө өвдөхгүй байх ямар арга байна, цаашилбал бусдадаа халдвар тараахгүй ямар боломж бололцоо байна гэдгийг л ухамсарлан үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Вакцинжуулалтаас татгалзах эрх хэнд ч байх ёсгүй. Бид долоон төрлийн вакцинаар 20 гаруй халдварт өвчнөөс хамгаалж чадсан. Сүүлийн үед хүмүүс эдгээр өвчнүүдийг хараа ч үгүй нэрийг нь ч мэдэхгүй болсон байгаа нь нөгөө л вакцины гайхамшиг. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхээс төрсөн дунджаар гурван кг жинтэйгээс 30 кг жинтэй болтол нь нас насанд нь хийдэг вакцинжуулалтын үр дүн.

Харин өдөр бүр өвчлөлийн тоо ихэсч байгаа нь нас баралтад шууд нөлөөлнө. Тийм учраас өвчлөл, нас баралтыг яаж бууруулах вэ гэдэг дээр л бүх анхаарлаа хандуулж хүн бүр хичээе, хүн бүр оролцоогоо нэмье, хүн бүр нийгмийн идэвхтэй хариуцлагатай байж энэ цар тахлаас эрсдэл багатай гарч чадна. Үүнд хамааралгүй Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байх ёсгүй.

-Хэчнээн хугацааны дараа сүргийн дархлаа тогтож энгийн амьдралдаа шилжих бол?

-Төр болон иргэдийн хамтын оролцоо их чухал байна. Хаана юу дутаж байна, хаана ямар сул тал байна гэдгээ жагсаагаад дутуугаа хурдан нөхье, сул талаа давуу тал болгоё. Халдварын голомтоо хормойноос нь шууж цомхотгож халдварыг даамжраагүй байхад нь дарж авъя. Ингэсэн цагт бид хамтдаа цар тахалтай тэмцэж, богино хугацаанд ард нь гарна. Үүнээс шалтгаалж энгийн амьдралдаа шилжих хугацаа харагдана. Тухайлбал, бүх хүчээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглүүлэх, өвдсөн хүнээ цаг хугацаа алдалгүй эмчилгээнд оруулах талаар маш хүчтэй идэвхжүүлэлт зохицуулалт хийх, нөгөөтэйгүүр иргэд маань өөрсдийгөө хамгаалах талаар онцгой анхаарах явдал юм. Нэг зүйлийг хэлэхгүй орхиж чадахгүй нь. Гэр бүлийн гишүүд буюу ойрын хавьтлуудын хэн нэг нь коронавирусийн халдвартай гэж онош нь батлагдсан тохиолдолд бусад хүмүүсийг нь дахин PCR, эсвэл түргэвчилсэн тестээр үзэх шаардлагагүй. Иргэд ч эмнэл зүйн шинж тэмдэг нь илэрсэн, хавьтлын асуумж тодорхой байхад шинжилгээ өгнө гэж цаг алдаж хүлээлт үүсгэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр Өрхийн эмч нарт ЭМД-аас санхүүжилт авч иргэдээ эмчлэх боломж олгосон нь маш сайн хэрэг.

Би эмч хүний хувьд олон өвчнүүдтэй нүүр тулж явдаг л даа. Халдварт өвчний үед авах арга хэмжээ, эмчилгээний тактик урьдчилан сэргийлэлт гээд бүгд онолтой. Онолын хувьд олон халдварт өвчнүүдийг угтуулах эмчилгээ хийж уг халдварт өвчнөөр өвдөхгүй байх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авдаг. Тухайлбал сүрьеэ, халдварт менингит, тэмбүү, тарваган тахал зэрэг өвчнүүдийн үед гэр бүлийн ойрын хавьтлуудыг халдвар авах магадлал хамгийн өндөр гэж үзэн урьдчилан сэргийлэх зорилгоор үндсэн эмчилгээг нь зохих тунгаар шинж тэмдэггүй байсан ч угтуулж хийдэг. Учир нь тэднийг аюулт өвчнөөр өвдүүлэхгүй байх, халдварын нууц үед нь эрт эмчлэх, эрсдэл багатай даван туулах арга зам гэж шинжлэх ухаан тогтоосон хэрэг. Яг үүнтэй адил ковидын халдвар авсан гэж батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох гэр бүлийн гишүүдэд нь угтуулах эмчилгээг хийчихвэл хөнгөн үед нь гэрт нь эмчлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах, нас баралтыг багасгах өвөрмөц арга гэж хараад байгаа юм. Өдөр бүр шинээр илэрч буй халдвартай хүний тоог харахаар ойрын хавьтал 85-95 хувь байна.Тэгэхээр тэд бүгд өвдөж байна гэсэн үг. Гагцхүү хоёр хоногийн дараа, эсвэл тав хоногийн дараа өвдөх үү гэдэг нь цаг хугацааны асуудал байгаа юм. Энэ арга бол удаан хугацаанд иргэдийг хорих биш, богино хугацаанд эмчилж нийгмийн харилцаанд оруулах арга төдийгүй хүндрэлээс сэргийлэх боломж юм.

-Нэгдүгээр хавьтал болсон хүмүүстээ угтуулах эмчилгээ хийе гэж байна. Энэ эмчилгээний тухай илүү тодруулбал?

-Гэхдээ угтуулах эмчилгээ хийж байна гээд халдвар аваагүй байж вирусийн эсрэг эм ууна гэсэн үг огт биш гэдгийг анхаарвал зохино. Эм болгон өөрийн заавартай, хориглох заалттай, нөгөөтэйгүүр сэргийлж байна гэж тогтмол хэрэглээд байвал өвдсөн үедээ юу хэрэглэх билээ гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас угтуулах эмчилгээг халдварт нэрвэгдсэн гэр бүлийн ойрын хавьтал, маш ойр олон цаг халдвартай хүнтэй хамт ажилласан хүмүүсийн хувьд хамаарах бөгөөд эмчийн заавраар аль эмийг нь уух, таны суурь өвчинтэй харшлах эсэх, тунгийн хэтрэлт гаж нөлөө зэргийг зөвхөн эмч л зөвлөнө гэдгийг анхаараарай.

-Ямар нэгэн шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд Веросел, Астразенека, Пфайзер вакцинаас сонголтоороо хийлгэх боломжтой болчихлоо. Гэтэл эхний тунгаа ч хийлгээгүй олон хүн байна. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Өнөөдөр хэн ч байсан халдвар авах бүрэн боломжтой нөхцөл бүрдсэн. Вакцин бол таныг өвөрмөцөөр ковидоос хамгаалах цорын ганц арга. Өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын нэгдүгээр тунгаа авсан хүмүүс хоёрдугаар тундаа хүрч чадалгүй халдвар аваад байна. Хоёрдугаар тунгаа авсан ч 14-21 хоноогүй учир дархлаа тогтож амжаагүй байхдаа халдвар авчихаад байгааг анхаараарай. Нөгөөтэйгүүр шинжлэх ухаанаар нотлогдоогүй цуурхал гаргах тийм вакцин сайн тэр нь муу, энэ эм сайн нөгөөх нь муу ч гэдэг юм уу иймэрхүү төөрөгдөлд иргэдийг оруулахгүй байх талаар хаа хаанаа анхаарах нь зөв. Учир нь вакцин ч бай эм ч бай үйлдвэрлэгчээс нь судалгаа шинжилгээ хийгдээд чанарын маш өндөр түвшинд олон шат дамжлагаар дамжин гардаг ба заавар дээр нь анхааруулга гаж нөлөөг нь бичээд үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хэн нэгэн дур мэдэж янз бүрийн байдлаар ганц нэг тохиолдлын гаж нөлөөг дэвэргэх, нийгэмд цуурхал тарааж дам утгаараа хүний амь насыг аюулд хүргэж огтхон ч болохгүй. Харин зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал их чухал.

Цаашилбал, ковидоор өвдсөн тохиолдолд таны цаашдын амьдралын чанарт их багаар нөлөөлж буйг анхаараарай. Тийм учраас та өөрийгөө болон өөр хүмүүсийг хуурах хэрэггүй, харин ч олон хүн цугларсан газраас л зугтаж яв. Маскаа өдөрт ядахдаа хоёр удаа сольж зөв зүүгээрэй. Тэнд л хамгийн их халдвар байгаа. Ямар ч тохиолдолд хүнтэй уулзахаас эрс татгалзах хэрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар 400 гаруй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан байна. Тэднийг хүндрүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой бэ?

-Сүүлийн үед 20-45 насны залуучууд ковидоор хамгийн их өвдөж байгаа нь нийт өвчлөлийн 60 орчим хувийг эзэлж байгаагаас харж болно. Энэ нас бол нөхөн үржихүйн нас. Тэгэхээр жирэмсэн ээжүүдийг давхар эрсдэлд өртүүлэхгүй байхын төлөө энэ насны залуучууд илүү анхаарах хэрэгтэй. Одоогоор 20 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тийм болохоор тэдний ар гэрийнхэн хоёр хүний амийг хариуцаж маш хариуцлагатайгаар халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай. Сайшаалтай нь жирэмсний 20 долоо хоногтойгоос нь эхэлж Пфайзер вакцин хийхээр болсон. Иймд жирэмсэн ээжүүд вакцинд хамрагдахдаа энгийн хүмүүст вакцин хийхэд анхаарах зүйлийг л дагаж мөрдөнө. Илүү нэг болгоомжлох зүйл байгаа нь өвөрмөц хариу урвал организм үзүүлэх үед булчингийн агшилт, өвдөлт өгөх, тавгүй байхаас хамгаалж олон улсын хэвлэлүүдэд шаардлагатай бол эмчийн заавраар парацетамол хоёр өдөр, өдөрт нэг удаа уухаар зөвлөсөн байна лээ. Нөгөөтэйгүүр жирэмсэн эмэгтэйд ковидын шинж тэмдэг илэрч л байвал маш яаралтай өрхөд хандаж зохих эмчилгээнд яаралтай орох хэрэгтэй.

-Монгол Улс дотроо коронавируст халдварыг алдсанаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Цаашид авах арга хэмжээний талаар таны санал?

-Аливаа бэрхшээлийг даван туулахад заавал нэг гарц байдаг, хонгилын үзүүрт гэрэл харагддаг даа. Миний харж байгаагаар гурван тод гэрэл байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, анхан шатны тусламж үйлчилгээнд бүх хүн хүчээ гаргая. Одоо эмчилгээ чухал болсон. Ингэхийн тулд нэмэлтээр дижитал зөвлөгөөг түлхүү өгч түүнд сайн дурын эмч, эмнэлгийн ажилчид, хувийн хэвшлийн эмнэлгүүд, төгсөх курсийн оюутнуудыг дайчилъя. Тэдэнд нэг өдрийн ковидын үеийн оношилгоо эмчилгээгээр заавар зөвлөгөө өгөхөд л хангалттай. Хүний их эмч л бол ковид эмчилнэ. Дайны үед бол эмч л бол эмч шүү дээ. Харин ЭМЯ нэгдсэн удирдлагаар хангаж асуумж стандартуудыг нь яаралтай гаргаж мэргэжил арга зүйгээр хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн том голомт Улаанбаатар гэхэд л 414 мянга гаруй өрхтэй. Үүнээс гэр хороололд 248 мянга, 165 гаруй мянга нь байшин хороололд байна. Эдгээр өрхүүдэд хүрсэн хүний нөөцийн хуваарилалт, засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, төр захиргааны дэмжлэгт орчин туйлын чухал. Эхний ээлжинд 100 эмч 500 оюутан байхад л бүх өрхөө хяналтад барьж аваад өвдсөн хүнээ эхний шинж тэмдэг илрэхэд нь л эмчилгээнд оруулж чадна. Тэгвэл хүндрэл бага гарна, эмнэлгийн орны ачааллыг 60-70 хувь бууруулж чадна. Энэ маягаар нэг сар л зүтгээд үзэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, үлдсэн хүмүүсээ вакцинжуулалтад нь яаралтай хамруулах. Хэр богино хугацаанд вакцинжуулж чадна, төдий хэмжээгээр өвчний тархалт буурна. Хүүхдүүдэд хийх вакцины бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх шаардлагатай.

Гуравдугаарт, эмийн хомсдолоос нэн яаралтай сэргийлэх нөөцийг бүрдүүлэх. Мөн л төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шаардлагатай бол хувийн хэвшлүүдээс мөнгийг нь нийлүүлж нэгдсэн захиалгыг нь ЭМЯ буюу ЭЭХХГ хийж зохицуулах боломжийг бүрдүүлэх. Коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн хөнгөлөлтийн тухайд уламжлалт аргуудаас сонгож хэрэглэх боломжтой. Хэрэглэх эмийн жагсаалтыг гаргаж бүгдийг улс даах биш ЭМД-ын сангаас 50 хувиас дээш хөнгөлж үлдсэнийг нь иргэн хариуцахаар шийдвэрлэж болно. Харин ядуу эмзэг бүлгийн хүмүүстээ Өрхийн эмнэлгээр дамжуулан эмчилгээний зардлыг нь хариуцах хэлбэрээр явуулж байгаа нь зөв. ЭМД-аас тэвчиж болох зардал, эрсдэлийн сангийн үлдэгдлүүдийг тооцоолон ЭМДҮ зөвлөлөөр оруулан аль болох болж бүтэх талаас нь шийдвэл нийт даатгал төлөгчдийн эрх ашигт нийцэж хүртээмж ч нэмэгдэнэ.

Хүндээр өвдөөд эдгэрээд гарсан иргэдийн хожмын хор нөлөөг бууруулахын тулд эрхтэн тогтолцооны нөхөн сэргээлт хяналтын асуудлыг ч зэрэгцүүлэн тавих л хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага бий. Вирусийн халдваруудын хор уршиг их. 60,70,80 онуудад элэгний С вирусийн халдвар авсан хүмүүс хэрхэн зовж шаналсныг бид мэднэ. Харин ч "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлснээрээ 36 мянган хүнийг эрүүлжүүлж чадсан юм. Дашрамд хэлэхэд, миний бие Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүний хувьд энэхүү холбоогоороо дамжуулан "Ковидын эсрэг хамтдаа" сайн дурын баг байгуулж дүүрэг, өрх, хороодын ард иргэд, албан газруудад зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч ажиллаад 2.6 сар болж байна. Үүнийг цааш өргөжүүлж үр дүнг нь илүү олны хүртээл болгоход бага гэлтгүй туршлага хуримтлуулсан тул эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагууд, нийгэмлэг холбоод, Их хурлын гишүүд өмнө нь Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс нэгдэж хамтарч ажиллахыг уриалж байна.


Сэтгэгдэл

Ө [124.158.69.88] 2021-07-01 19:56:40

ЯАХ ЭМЧИЛГЭЭ ГНЭҮҮ ТАТААХЫМАА ЗАРИМ НЬ НЭЭРЭЭ:. ТА НАР Л ХОЛХОН БАЙЖ ҮЗ. ХАЖУУГААР НЬ ПООП ШААХ ГЭЖ ЗҮДЭРЧИХ ЮМ

Зочин [202.126.89.35] 2021-07-01 10:58:27

Урьдчилан сэргийлэлт чухал. Гэхдээ 2-р тун хийлгээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа хүн өвчилсөн тохиолдол миний ойр орчимд 2хүн өвчиллөө.

Dolgorsuren [202.9.46.183] 2021-07-01 10:32:15

Mash sain said baisan Zuv ug heljee Odoo havital uvchtun ylgaagui olon niitiin gazraar yvj baina Ogt toohoo bolison baina Ugtuulj emchlehees uur arga alga

Зочин [124.158.96.248] 2021-07-01 09:46:20

Хүүхдүүдээр бага оролдоорой.

Аёхоү [192.82.90.73] 2021-07-01 09:45:30

Сайд байхдаа хийж чадсан юм уу ярихч амрахан шүү дээ

Зочин [202.126.89.61] 2021-07-01 15:10:00

тийм ч сайд байхдаа юу ч хийгээгүй ш дээ … одоо болохоор их л мэдээд байхын

Зрчин [43.242.243.26] 2021-07-01 03:31:58

Анхны хавьталд урьтал эм олгох байтугай халдвар илэрсэн хүнийг тоохгүй, эм эмчилгээ ч хийхгүй, зөвлөхгүй 4 хоночихоод байн байн утасдуулан байж ирж үзсэн ш дээ. Ойрын хавьталын шинжилгээ өгнө гэхээр ААН тул мөнгө төл гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ. Өөрсдөө эм авч уулгаагүй бол үхсэн ч тоохооргүй. Хамгийн бүртгэж авах нь л чухал юм шиг байна лээ.

Зочин [202.126.89.17] 2021-06-30 23:27:33

Маш зөв тактик байна. Угтуулах арга хэмжээ хэрэгтэй баых. Вакцин хэрэгтэй шүү. Оюутнуудыг дайчлах нь ч зөв. Улсын хэмжээнд эмч мэргэжилтэй хүмүүсээ авч хүч нэмэх нь туйлын зөв гарц.

zochin [150.129.142.45] 2021-06-30 21:36:19

энэ авгай санаа нь сайд болох гээд л худлаа ярьж эхэлж байгаа юм байх даа.

Иргэн [202.179.25.186] 2021-06-30 20:14:00

Энэ Цогцэцэг Хятад вакцинийг хийлгэнэ үү гээд уриалаад байсан . Эцсийн эцэст үр дүн нь ямар байна. . Зохион байгуулалттай алга шиг харагдаж байна. Энэ нас баралтыг сонсохоор зүрх өвдөх юм. Өвчилсэн хүмүүсийг нас барахаас яаж урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө өгөх л дутагдалтай байна.

Иргэн [203.217.139.240] 2021-06-30 16:30:29

Нэг л их мэдэрхийрсэн хүн, тийм л мундаг юм бол олигтойхон ажил хийгээд олон жил сайдаараа ажиллах нь яасын. Зааж зааварлахдаа л гаргуун. Яг гардаж хийж бол чадахгүй ш дээ.

Зочин [202.21.113.238] 2021-06-30 10:48:48

Цогцэцэгийг буцаагаад сайд болгох хэрэгтэй. Маш сайн ажиллаж байсан мэргэжлийн сайдыг огцоруулаад фото зурагчин авгайг ЭМ-ийн сайдаар тавьдаг тэнэг засаг дэлхийд байхгүй.

Нарийн учир байна-а-а. [202.131.225.53] 2021-06-30 14:44:53

Хэрэгтэй хүмүүсийнхээ зургийг авч танигдсан байсан юм байлгүйдээ.

зочин [124.158.95.5] 2021-06-30 09:48:12

угтуулан эмчилгээ хийх гэдэгт мэдээж вакцин орно. зөвхөн эмээр бус хоол хүнсээр нь бас төр засаг дархлааг дэмжих асуудал яригдах ёстой байх аа. Одоо ч оройтоогүй шүү дээ. Өөрөө өөрсдийгөө бодох цаг....... Чамайг чи л хамгаална өөр хэнч биш шүү

чимэд [124.158.65.246] 2021-06-30 14:47:03

вакцинаар угтуулан эмчилж болохгүй байлгүйдээ, заавал халдвар авсан эсэхийг мэдсэний дараа аваагүй тохиолдолд вакцин хэрэглэж болно,эс тэгвэл вакцин халдвартай хүнийг улам хүндрүүлнэ

Zochin [202.55.188.102] 2021-06-30 09:13:56

Hurelsuhiin zahialgaar Enethegees irsen 36 virus teegchee emchilsen uu. Ene talaar yagaad duugarahgui baina. Enethegt yg virusiin haldvar tsetsegleh baih ued ni oruulj irsen shuu dee.

зочин [103.10.22.117] 2021-06-30 08:53:43

ерөнхийлөгч шагнал олгох асуудлыг хянан үзэж нийтэд нь хэт хавгайруулан олгох зэргийг болиулах хэрэгтэй .ер шагнал Чингэсийн одон тэргүүн дээд одон түүнээс доош төрийн хоёр л одон ,хөдөлмөрийн ,цэргийн гэсэн хүндэт медаль байвал болно .шат дараалсан ардын гавьяат цол олгохоо болих хэрэгтэй ойн жилүүдэд медаль гаргахгүй байх нь дээр .ажил хөдөлмөрөө сайн хийж байгаа хүмүүсийн амьдрал бусдаас дээр байх эдийн засгийн боломжийг цалин урамшуулалд нь тусгаж хандвал зүгээр . зомпанийн эзэн бусдыг урамшуулхад төрөөр шагнал олгуулсан нь өөрөөс нь мөнгө гарахгүй ашигтай байдаг

Бүтэхгүй зүйл. Одон медаль Монголын хувьд FOREVER. [202.131.225.53] 2021-06-30 14:52:23

Уг нь одон медаль, элдэв тэмдгийг алга болгочихвол энэ нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тохирно. Гэхдээ монголчууд одон медаль, цол гуншинд МАШ дуртай. Олгохгүй бол амьдралд нь нэг л юм дутаад, санаа нь амрахгүй. Их хэцүү хүмүүс ш дээ. Эртнээс (Чингисийн үеэс) ингээд сургачихсан юм шиг байгаа юм.

зочин [103.10.22.117] 2021-06-30 08:32:09

ухамсар мөчид мухар сүсэг сургаар аливаад ханддаг иргэдтэй, төрийн алба шат шатандаа хариуцлага сул боломж гарвал хувьдаа ашиглаж бүр цаашилбал хумслах сонирхол дүүрэн түшмэлтэй ийм байхад ковидыг дарах зам саадгүй дардан биш удаан үргэлжлэн сунжрах байхдаа .иймд бизнесийн үйл ажиллагааг халдвар хамгаалалыг өндөр сахиулан саадгүй хэвийн явуулж харин элдэв наадам ,сэнтийд залрагсдад зориулан хүндэтгэл зохион байгуулхыг хориглох хэрэгтэй . одоо цагт олгогдсон хуулиар сэнтийд залрагсад ард олны сайн сайхны төлөө хичээн зүтгэнэ гэж байгаа болхоос дарангуйлна хаанчлана албан тушаалын давуу байдлаа ашиглана гэж тусгаагүйг ойлгох хэрэгтэй .ард олон ковидын хуулийн хатуу хяналтанд эрх баригчид энэ хуулийн гадна байх хоёр нүүрт дэглэм өнгөрсөн УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд тод харагдлаа .МАН болон ерөнхийлөгч олон нийтийг цуглуулж бөөгнөрүүлж өвчний дэгдэлтйг гааруулсан

Иргэн [64.119.18.49] 2021-06-30 07:37:40

Энэ арьсны эмч цар тахлын талаар зөвлөлгөө өгч харагдаач.Яасан ичдэггүй хөдөөний мангар вэ

Зочин [202.9.40.209] 2021-06-29 21:36:43

Хэзээ ч хаана ч 1р хавьталд вирусын эсрэг эмчилгээ хийхгүй шүү. Энэ ярилцлага шүү юмаа нэн даруй устга. Эрүүл мэндиын эсрэг гэмт хэрэг шүү. Энэ авгай арьсны эмчээ хийвэл барав.

Зочин [202.179.24.100] 2021-06-29 23:16:31

чам шиг ком утасны араас хуцах биш ил гараад хэлж байна,наад үгээ чи нүүрээ ил гаргаад фб-ээр нэг хэлээдхээч

Зочин [150.129.140.27] 2021-06-29 16:10:12

Цогцэцэг эмээ одоо бүлтэрэхээ зогсоо.энэ тахал эхлэнгүүт зөвлөж байхгүй яасийм тэгээд.

Гэрэл [66.181.184.192] 2021-06-29 16:33:23

Дандаа шүүмжлэх,харлуулах сэтгэлгээ, дархлаа бууруулна. Яахав одоо энэ зөвлөлгөөг дагах хүн олон байгаа тэр бүгдэд хэрэг болж л байвал болоо биш үү?

Зочин [103.26.195.215] 2021-06-29 15:50:44

Цогцэцэг эртний ингээд зөвлөгөө өгөөд эх лрон ард иргэдийнхээ төлөа дугарч болдоггүй байсымуу

Хэрэгжүүлчихмээр санаа байна, гэхдээ нөөц боломж маруйхан байндаа. [202.131.225.53] 2021-06-29 15:37:26

Нарийн мэргэжлийн хүн ингэж зөвлөх юм. Харин засаг нь үүнийг сонсох болов уу? Ингээд өдөр тутмынхаа төсвөөс мөнгөө "илүүчлээд" гаргаад өгчих сайд олдох болов уу? Ер нь мөнгө, эмч нарын болон шинжилгээ хийх нөөц боломж нь байгаа юу?

Зочин [202.131.245.154] 2021-06-29 15:24:22

Эмч хүн шүү дээ. Мэргэжлийн хүн гэдгийг салбарынхан нь мэднэ. Хэний хамтаатан байх хэнд хамаатай юм. Энэ өвчний үед харин ч зөв зөвлөгөө мэдээлэл өгч байна. Ярьсан юмыг нь ч уншиж үзээгүй байж муулах гэж яарсан хийх юмгүй, боловсролгүй, юмыг уншиж ойлгох чадваргүй, тархины тураалд орсон хүмүүс л ийм хачин сэтгэгдлэл бичиж үлдээдэг дээ.

Зочин [64.119.19.170] 2021-06-29 15:20:18

bolomj baidag bol mash zuv sanaa l daa

хулхи [64.119.23.31] 2021-06-29 14:02:44

энэ хүн эрдэмтэн бүү хэл эмч биш шүү, юу ч мэддэггүй юм, эрүүл мэндийн салбарыг самрана даа энэ мэтийн хулхины гарууд

Эмч [66.181.161.31] 2021-06-29 13:42:40

Ямарч мэдлэг алга энэ авгайд .

Зочин [202.179.27.168] 2021-06-29 12:45:15

Шуналын тулам авгай. Н.Энхболдын худ. Эднийг худ ураг гэр бүлээр нь төрийн сэнтийгээс хол байлгах хэрэгтэй

Зочин [66.181.161.93] 2021-06-29 13:12:58

Чи ямар сонин хүн бэ? Энэ өвчнийг дарж авах гарцын тухай ярьж бхад хэний хамаатан хэн бх нь хэнд хамаатай юм?? Цаг үeэ мэдэр.

Зочин [203.98.77.101] 2021-06-29 12:28:14

УГААСАА АНХААСАА БУРУУ БОДЛОГООР ЯВЖ ИРСЭН. БҮХ ХҮМҮҮС ХАМАР АМАА САЙТАР ЗАЙЛЖ, МАСКАА ЗҮҮЖ ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРИМТЛАХЫГ БҮР ХЭВШҮҮЛЭХ БАЙСАН. СҮЖИРГНЭЖ ХӨЛ ХОРИОД БУЦААЖ ТАВИАД ШОУДААД Л БАЙСАН. ЯГ КОВИДДОО ЧИГЛЭЖ ХӨЛ ХОРИО ТОГТООГООГҮЙ, АРД НЬ ДАНДАА УЛС ТӨРИЙН ХУЙВАЛДААН ЛУЙВРУУД Л ЯВЖ БАЙСАН. ТЭГЭЭД БҮГД ХИЙДГЭЭ ХИЙЦГЭЭСЭН. ОДОО ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА, ТИЙМ ТӨР БАЙНА ГЭДГЭЭ ДЭЛХИЙД ӨӨРСДӨӨ БАТАЛЧИХААД БАЙЖ БАЙНА. МОНГОЛ БИШ МАН+ГОЛ УЛС БОЛЧИХЛОО. ОДОО ТЭГЭЭД ПОПОРСОН НӨХДҮҮД, ЦҮНХ БАРИГЧ, БӨГС ДОЛООГЧИД, ХООСОН ТОЛГОЙТ, МУДАК ШИЗОНУУДААР ДҮҮРСЭН УДИРДЛАГАТАЙ АВИЛГАЛ, ОЛИГАРХИЗМ ЦЭЦЭГЛЭСЭН ТОТАЛИТАР БОЛОХ Л ҮЛДЛЭЭ.

j [192.82.73.214] 2021-06-29 11:44:55

NASTAI HUMUUS OVDCHOOD BHAD IRJ UZEHGUI NYLH HUUHED OVDOOD BHAD IRHGUI BAIHAAR ODOO YAAH UUUUUU

Зочин [192.82.91.129] 2021-06-29 11:15:33

Yg zow zowolgoo ogloodoo EMY UOK uuniig dagah here tei

Зочин [202.179.25.10] 2021-06-29 11:08:38

жирэмсэн хүмүүс яанаа

Зочин [119.40.98.153] 2021-06-29 10:45:59

КОРОНАГ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ЭМЧЛЭХ ЭРХ ӨГӨӨЧЭЭ ХҮН ЦӨӨТЭЙ БАС ДЭЭР НЬ МӨНГӨӨР ЭМЧИЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ АРАЙ ӨӨР ХАНДАХ БИЗ ТЭГЭХДЭЭ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ АМЬСГАЛЫН АППАРАТ, ЭМ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАСАН ЭСЭХИЙГ НЬ САЙН ШАЛГАЖ ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ

Зочин [103.80.210.183] 2021-07-01 09:40:25

дэмий юм дэмий л байдаг юм. дордуулна л даа.

зочин [124.158.65.246] 2021-06-30 14:39:31

Хувийн эмнэлэг рүү ядуучуудыгаа явуулаад өөрсдийгөө төрийн мөнгөөр эмчилж хувийн эмнэлэгт очсонууд нь үхлээ гээд чи дараа нь гонгиноод унана. ойлгомжтой та нар явж явж юуч мэддэггүй, ,бас юуч хийдэггүй дэмий л хор шараа компьютер дээр гаргаж суудаг энэ нийгэмд дэндүү хэрэггүй хүмүүс шүүдээ та нар үхэж энэ улс орон хөгжиж тайван амьдрах байхдаа

Зочин [119.40.98.153] 2021-06-29 12:26:48

харин аргаа бараад горьдож л бодсоноо л бичиж байна цаана чинь улсын эмнэлэгт ор байхгүй хүнээ эмчлэхэд маш хэцүү байна эмнэлгийн эжилчид маань өөрсдөө өвдөөд хүний дутагдалд ороод байна гэнэ

Зочин [202.9.40.166] 2021-06-29 12:13:03

Мөн горьдов оо.

Зочин [122.201.22.103] 2021-06-29 10:26:21

Яг л үнэн бичсэн байна.

Зочин [122.201.22.125] 2021-06-29 10:20:14

яриад яах вэ. Эмч нар үнэхээр сэтгэлгүй бналээ. Хүнд бгаа шүү гэсэн хэрнээ эмчилгээ хийлгүй хоол унд усгүй 12 цаг болгож бж хэл ам хийж бж арай гэж шинжилгээ авч анхаарал хандуулж бсан. Даанч тэр нь оройтсон бсандаа. Үнэхээр биеийн байдал нь хүнд гэж тодорхойлсон юм бол яаралтай арга хэмжээ авч эмчлээд чадахгүй бол дараагийн шатныэмнэлэгт хүлээлгэж өгөх хэрэгтэй биздээ. Эмч нар үнэхээр сэтгэлгүй дээр нь мэдлэггүй чадвргүй бнадаа. Энэ өвчнөөр далимдуулсан нэг их ажил хийсэн болж харагдсан хүмүүс л бна лээ.

Тангараг өргөсөн эмнэлэгийнхэн гэж дээ [139.5.218.123] 2021-06-30 07:13:10

Тэгсэн мөртлөө ковидоор далимдуулж мөнгө нэхээд л. Мөнгө сайн өгвөл сайн ажиллана тэгэхгүй бол бусдын амь над падгүй гэж

Зочин [202.9.40.166] 2021-06-29 12:16:44

Вакцинаар угтуулан эмчлээд л байгаа биз дээ.


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.