Дондогдулам хатны дурсгалт газраас илэрсэн олдворыг ШУА-ийн археологийн хүрээлэнд хадгалж байна

Aдмин / Технологи

Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газраас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгөөр найман шарга морь хөлөглөн одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж шар тосонд хайлуулсан хэмээн үздэг.

Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морийг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй. Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан тул авран хамгаалах үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онд авран хамгаалах малтлага судалгаа хийжээ.

Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлсэн байна. Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ширхэг, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон.

Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд аж. Уг суварга нь сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлийн нэг Брадигабудын суваргад хамаарна. Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа 11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.

Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

hoich yeiin emne haramsaltaiya?............... [148.60.92.227] 2021-07-08 17:03:24

Mongolchyyd bid hatan deedsiinhee tyyhen yndesleld iimerhyy l handaj baina getel Pranzchyyd ebropiin olon ornyyd deedes hatadiin menhiin yil heregt ni tyyhen yndeslel egch 15 zyynaas hoisih Pranz hatad haan gynj nariin menhiin tyyhen yiliig enee her ni hadaglasaar irjee!ene ni zaluu ye ni ylamjlyylaad abch yabna?byyr darhan zaachtai ch talbaryyd bii!!!Mongoliin sine ye daanch haramsaltai bna?.....

Зочин [202.55.180.58] 2021-07-08 12:34:16

хойд уулан дээр нь чандарласан хавтгай буй

Зочин [66.181.161.91] 2021-07-06 11:21:43

Газрын наймаачидаас болж хатаныхаа шарил бунханг 100 жил ч бололгүй ухаж байх гэж дээ .Арчаагүй төрийн эмгэнэл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.