Дэлхийн 50 гаруй орны уур амьсгалын асуудал хариуцсан сайд нар уулзана

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /TASS/. Дэлхийн 51 улс орны уур амьсгалын асуудал хариуцсан сайд, төлөөлөгчид энэ сарын 25, 26-нд албан бус уулзалт хийнэ.

COP-26 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурал Глазго хотод 11 дүгээр сард болох билээ.

Уур амьсгалын асуудал хариуцсан өндөр дээд төлөөлөгчид цар тахал дэгдэж эхэлснээс хойш анх удаа ийнхүү уламжлалт хэлбэрээр уулзалт зохион байгуулж буй хэдий ч зарим төлөөлөгч уулзалтад алсын зайнаас оролцож магадгүй байна.

Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг, үр дагаврууд болон энэ үйл явцад зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг идэвхжүүлэх, асуудалтай тэмцэхэд үзүүлэх олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах дүрэм журмыг эцэслэн гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

“Уулзалтад оролцогчид өөр өөр үзэл хандлагатай хэдий ч бидний Глазго дахь хэлэлцээрт хүрч, ойрын 10 жилд нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд шаардлагатай бүхнийг хийж чадах эсэхийг дэлхий дахин ажиглах болно” гэж бага хурлын төлөөлөгч Алок Шарма мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.244] 2021-07-25 11:10:38

Энэ ертөнцөд хурдан галав юүлж хүн төрөлхтөн амьд амьтан ургамал устан мөхөөсэй.

Зочин [172.58.143.167] 2021-07-26 03:57:46

Why pochemu yagaad ve? lalar teneg orkoo!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.