Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ: Одоо бодоход Олимпийн домогт аварга Шохей Оно-г давж явжээ

Aдмин / Спорт

“Токио 2020” Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн -73 кг-ын жинд Японы тамирчин Шохей Оно бүх учраагаа илт илүүрхэж ялсаар Олимпийн хошой аварга цол хүртсэн. Оно аварга мэргэжлийн сумогийн аварга Ёкозуны Г.Ган-Эрдэнэтэй их сургуулийн найз бөгөөд хамт Монголд ирж байсан удаатай. Энэ үеэрээ бөхийн “Увс нуур” галаар зочилж монгол үндэсний бөхөөр барилдаж байсан юм. Өнөө цагийн жүдо бөхийн тод од Олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга тамирчинг монгол үндэсний бөхөөр гурван удаа давж байсан Увс аймгийн Ховд сумын харьяат цэргийн начин Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний тухайд 2019 оны бүх цэргийн баяр наадамд тав давж цэргийн начин цолны болзол хангасан юм. Э.Мөнх-Эрдэнэ улсын аварга Н.Батсуурийн үеэл дүү билээ.


-2019 онд санагдаж байна. Олимпийн аварга Оно “Увс нуур” галын бэлтгэлд хамрагдаж байсан шүү дээ. Та тухайн үед Олимпийн аваргатай хэд хэд барилдаж байсан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн хошой аварга, Олимпийн аварга болчихсон үедээ Шохей Оно “Увс нуур” галаар ирж монгол үндэсний бөхөөр барилдаж байлаа. Мэргэжлийн сумогийн аварга Г.Ган-Эрдэнэ, Токусэгава Б.Ганболд нарын хамт манай галаар ирсэн юм. Тэр үеэр манай дэвжээний сумын заануудтай цөөхөн барилдаан хийсэн. Зодог шуудаг өмсчихөөд л сумын заанууд руу харж байгаад над руу заагаад барилдсан юм. Олимп, дэлхийн аварга хүн ч гэлээ үндэсний бөхөөрөө барилдаж байгаа учраас яасан ч унаж болохгүй шүү гээд л гарсан. Миний бэлтгэл ч их сайн байсан юм. Жүдо бөх ихэвчлэн босоо барилддаг учраас гуяны булчин нь айхавтар хөгжсөн хүн байна лээ. Гар, хуруу нь гэж хүрз шиг том. Айхавтар чанга атгана. Нэг атгачихвал тавина гэж байхгүй. Гараад барилдахаар өрөхөд давуулж бариад хөмрөөд шидчих гээд хэцүү санагдаж билээ. Урагшаа ганц алхахад л өнөөх бүдүүн хөлөөрөө тосгуулж өшиглөчих гээд, мөн ч халгамаар хүн байна лээ. Би элэг бүснээс нь тас зуурч аваад зогсчихсон. Бага зэрэг арагшаа хярж байгаад тахимдаж дайраад дарж унасан. Босоо өрөлттэй учраас хонгодож, тахимдаж унагахад боломжтой санагдсан юм. Гэхдээ хамаагүй дайрвал хөмөрчих гээд бас хэцүү. Хоёр дахиа барилдахад зүүн ташаагаа цөмөлж тавихад нь хонгодоод давсан. Дагуулж хөмрөх гээд л ташаагаа өгсөн нь тэр юм билээ. Би Оно аваргатай үндэсний бөхөөрөө гурав барилдаж давсан шүү. Анх удаа үндэсний бөхийн өмсгөл өмссөн болохоор барьц олж авах тал дээр аварга туршлагагүйтсэн болов уу. Зодог шуудгандаа дасаад ирвэл их сайн барилдахаар шинжтэй санагдсан.

-Тухайн үед та хоёрын биеийн жингийн харьцаа ямар байв?

-Яг тэр үед бол Оно жингээ тавьчихсан байсан л даа. Түр завсарлага аваад амарч явсан нь тэр байх. Миний жин 88 кг-тай байна гэж өөрөө хэлж байсан шүү. Би сумын заан цолтой. 90 кг л байсан санагдаж байна. Бид хоёрын биеийн жин их ойролцоо байсан.

-Таны “гар зөрүүлж” явсан Оно олимпийн аварга цолоо баталлаа. Юу бодогдож байх юм?

-Сайхан л санагдаж байна. Эхний тойргоос авахуулаад л бүх барилдаануудыг нь алгасалгүй харлаа. Жингийн өрсөлдөгч нараасаа үнэхээр хол тасархай юм. Барьц олж аваад л хүлээх юмгүй шууд л мэхээ хийж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Ер нь манай Ц.Цогтбаатар л үндсэн цагаа дуустал барилдлаа. Бусад бөхчүүдтэй нь бол зөрөөд л өнгөрөх юм. Монгол Үндэсний бөхөд авах зүйл их юм гэж хэлж байсан шүү.

-Онотой барилдахад “Увс нуур” галын дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Одгэрэл заан дэргэдээс тань чанга дуугаар л зөвлөж байгаа харагдсан. Юу хэлж байв?

-“Үкүн ээ (Мөнх-Эрдэнийн хоч нь) чи чарж, чарж байгаад л тахимдчих юм аа. Урагшаа яваад чөлөөтэй мэх хийгээд барилдаач чи” л гээд загнаад байсан. Хамаа замбараагүй явахаар хөмрүүлж уначих гээд байсан л даа. Оно Олимп, Дэлхийн аварга ч гэлээ би монгол үндэсний бөхөөр барилдаж байж яагаад ч унаж болохгүй гэх бодол миний дотор байсан л даа. Монгол үндэсний бөхөөр ямар чанга залуучууд барилддаг болохыг л мэдрүүлье гэж санасан юм. Ямартаа ч аваргад унаагүй, гурав даваад л явуулсан.

-Оно аварга нэг жижигхэн залууг хөмрөөд айхавтар жинтэй чулуудаж байгаа бичлэг цахим орчинд яваад байсан. Их өндөр хандалт авч байгаа харагдсан. “Оно аварга Монгол үндэсний бөхөөр барилдаж байна” гээд л шуугиулж байсан шүү дээ.

-Миний дараа “Увс нуур” галын Адьяа гэж жижигхэн залуутай Оно аварга барилдсан юм. Биеэр жижиг, уран барилддаг өсөх ирээдүйтэй залуу бөх л дөө. Адьяа маань Олимпийн аваргатай барилдахдаа дайраад л золгоод авсан. Эхлээд ойролцоо газардсан санагдаж байна. Хоёр дахиа өрөхдөө нүднийхээ булангаар над руу хяламхийгээд инээмсэглэдэг юм. Оно аварга тэр үед л хөмрөөд чулуудчихсан. Хүний хий зайг үнэхээр гярхай анзаардаг хүн байна лээ. Хормын төдийд сэрэмж алдахад л хөмөрч байгаа юм. Мэхний гүйцэтгэл, тэсрэлт нь үнэхээр гайхамшигтай. Аварга манай галын залуустай барилдаад ганц даваа авсан нь л тэр. Тэр хөмөрч байгаа бичлэг нь их олон хүнд хүрсэн байна лээ.

-Энэ жил бэлтгэл сургуулилт хэр зэрэг байна вэ?

-Н.Батсуурь аварга бид үеэлүүд. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аварга ахыгаа дагаж бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр наадам маань зохион байгуулагдсангүй. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг. Энэ их ойд сайхан барилдчих санаа байсан минь талаар болж байна. Энэ жилийн тухайд “Увс нуур” дэвжээний бөхчүүд цар тахлын үед Харзтайд тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэлээ базааж байсан юм. Жигдхэн сайхан бэлтгэлтэй байлаа.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

wexkkxvxk [42.84.149.7] 2021-09-28 04:09:28

Мэдээ.МН <a href="http://www.gu37cbr774019tn8kz0nhj56br0e859os.org/">awexkkxvxk</a> wexkkxvxk http://www.gu37cbr774019tn8kz0nhj56br0e859os.org/ [url=http://www.gu37cbr774019tn8kz0nhj56br0e859os.org/]uwexkkxvxk[/url]

qnnecvivir [223.150.114.82] 2021-09-16 07:13:19

Мэдээ.МН qnnecvivir http://www.go2m40b87v598m7006atjkn8u6e7vpo1s.org/ [url=http://www.go2m40b87v598m7006atjkn8u6e7vpo1s.org/]uqnnecvivir[/url] <a href="http://www.go2m40b87v598m7006atjkn8u6e7vpo1s.org/">aqnnecvivir</a>

etrclzkgfv [221.202.168.254] 2021-09-12 14:34:09

Мэдээ.МН [url=http://www.gk9k28664k97d001jt012licngnf4p2ks.org/]uetrclzkgfv[/url] etrclzkgfv http://www.gk9k28664k97d001jt012licngnf4p2ks.org/ <a href="http://www.gk9k28664k97d001jt012licngnf4p2ks.org/">aetrclzkgfv</a>

nokexlrrt [112.99.146.247] 2021-08-31 04:31:29

Мэдээ.МН nokexlrrt http://www.g4m49z4h2p0bwn09tp9t45n1zfj1260ts.org/ [url=http://www.g4m49z4h2p0bwn09tp9t45n1zfj1260ts.org/]unokexlrrt[/url] <a href="http://www.g4m49z4h2p0bwn09tp9t45n1zfj1260ts.org/">anokexlrrt</a>

dhibwbwr [175.148.67.70] 2021-08-08 08:43:42

Мэдээ.МН [url=http://www.gw6qw711j345ka3i47v7c258fz5xhx3ts.org/]udhibwbwr[/url] dhibwbwr http://www.gw6qw711j345ka3i47v7c258fz5xhx3ts.org/ <a href="http://www.gw6qw711j345ka3i47v7c258fz5xhx3ts.org/">adhibwbwr</a>

Зочин [192.82.84.27] 2021-08-05 21:45:16

Teneg atsnuud horvoogoor duuren yum daa.

Зочин [66.181.177.121] 2021-08-02 20:56:49

Manaihan gej uher teneguud bie bienee doosh ni hiih gej shulsee uschuulj hamag energie barj bhad Ono uhaantai zaluu haa baisan holoos irj Mongoliin hamgiin sain devjeenii bohchuudtei gar zolgoj uzeh, meh surah, eronhii baidliig ni tagnaj Tsogtootoi yaj barildah taktikaa bolovsruulahaar 2 jiliin omno irsen bna shuu! Mongolchuudaas oor hen ch yamarch zorilgogui tenedeggui. Tendees sursan oilgosnoo butsaaj oorsdod ni heregleed deer ni baahan shulsee saviruulsan durlasan fenuudtei bolood ganzaga duuren olztoi harijee gej. Er hunii dotor emeeltei hazaartai mori bagtana aa gej.., chafaj bgaa yumand arga baihgui ee.

Зочин [192.82.65.224] 2021-08-04 14:00:59

за чи бүүр дэнэг юм бна

Zochin [66.181.177.121] 2021-08-02 20:33:01

Za boon Onod durlachihsan gomonuud doligonoj ogch bna. Ooriinhoo uls negtnee demjihgui bj ter neg muu budaanii huuhded suid bolj gene. Nerteigeer ni bugd ochood dagaar orooch chaddag gants yum ni. Bi heleed l bgaa aih yum bhgui ee eviig ni olj barij avaad nugasiig ni tasartal gants saihan savahad hii garahgui haachdii geed. Nohoi doloo, neg sumiin zaan diildeggui "domogt avarga" bh. Ta nar shig nusan buunuuddaa l avarga bh daa. Ter Tsogtoo ch yalgaagui, aij daldaisaar derchiiseer bgaad shal archsan. Tsagaanbaatar ahiigaa ter "avargiig" chini yaj boodogloj bgaag uzelgui l olimpod yavsan gedegt morii tavisan ch aldahgui. Yadaj ene devjeen deer irsiim bol ochij ed nartai yarij sudladag bgaa daa. Tolgoi gej olgoi, heleh yum alga.

Зочин [202.179.24.57] 2021-08-02 13:17:58

Гоё юмаа оног бол босгохгүй үхтэл нь шаагаал байх юм байна

Зочин [192.82.88.167] 2021-08-02 12:59:38

Баримтгүй юм битгий ярьж бай хэн ч чамд итгэхгүй тэнэгээ гайхуулах юм

Зочин [202.126.90.123] 2021-08-02 10:20:14

энэ мундаг эрийг яагаал жүдогоор барилдуулахгүй байнаа дасгалжуулагч нараа олимпийн аваргтйг тэнгэр хаоуулсан гэж баына ш дээ

Зочин [66.181.177.121] 2021-08-02 20:34:33

Ariin haalganii shalnii alchuuruud yavj bgaag harahgui bna u

Зочин [66.181.161.27] 2021-08-02 07:52:32

Teneg uvsiin durak

Зочин [202.126.89.221] 2021-08-03 09:57:21

Huts

Зочин [66.181.161.27] 2021-08-02 07:50:33

Bas neg umhii buh haanaas garch ireed shaagaad bnaa, dellkhiin sportiig neg muu ovoonii buh yarih erh bhgui shyy

Zaluu [70.36.61.184] 2021-08-01 23:29:25

Ene teneg yumaa buulgaach site naasaa? Sanaa zovdoggui yum u?

Зочин [103.57.94.202] 2021-08-01 22:17:58

....монгүл бөх болбоос довны барилдаан шүү дээ ... яг энаэ агшиндаа ОНОГ ялсан бол гайхмаар байлаа...

Зочин [192.82.70.82] 2021-08-01 20:38:50

100 кг тай гүзээтэй арьстай 73 кг. хүн мэдээж тулаагүй шүү дээ, зүгээр хамтарсан сорилт бэлтгэл хийснээ түүнийг дийлж 3 унагасан гэж бүү ярь наад тамирчин чинь Дэлхийн Од за дахиж битгий ингэж тэнэгтээрэй.

Зочин [120.17.239.96] 2021-08-01 19:28:56

hahaha ene ih sain nuhur bn ...

tolinii tusgal [202.126.88.58] 2021-08-01 18:27:41

yagaad ene zaluug ingej muulj bgam be ono uvs nuur gal deer ireed undesnii bohoor sumiin zaanuudtai barildaad davhiig n davaad unahdan unaad yavsan ter talaar n setguulch asuusan bhad yamar oodgui negnee harluulj muulhiin don shugelsen pizdaanud be

Зочин [202.55.188.45] 2021-08-01 17:52:12

Manai uvs nuur devjee gene uu. Haraal hiih, hunii hoolond doping hiih geed ali deer ueesee aldartai luvarchin halgaich nar. Yagaad Baterdene avraga hezeech uvs-d ochoogyig medeh uu malaa.

Зочин [66.181.177.121] 2021-08-02 20:35:35

Ter guzeetei baasaar yadii. Iluu sain ni duuren bna.

Зочин [202.126.90.158] 2021-08-01 13:16:26

Битгий элийрч балайраад байл даа

Зочин [66.181.182.236] 2021-08-01 17:48:46

дэлхий тэгээд чамайг ярихгүй байхын

Зочин [202.9.41.4] 2021-08-01 12:38:13

Хэлэх үг ч олдохгүй юм.Ийм эргүү ацнууд энэ орчлонгоор дүүрэн

Sss [103.229.122.131] 2021-08-02 05:08:56

Zl

Малчин [103.57.95.153] 2021-08-01 09:46:35

Манай сэтгүүлч нэртэнгүүд л ингэж хүнээр тоглодог шүү дээ, яриагүйг ярьсан болгоно, ярилцлагыг мушгина, харин энэ хүн үнэхээр өөрөө ингэж ярьсан бол гариг дутуу байна

Зочин [202.126.88.65] 2021-08-01 09:27:19

Өлөн юм ярих гэж

Мөнх-Эрдэнэ [76.10.141.59] 2021-08-01 09:05:34

Оно бид 2 хар багаасаа хамт тоглож өссөн нэг голын хүүхдүүд шүү

Тэгээд хэлчихлээ! [58.6.201.209] 2021-08-01 14:12:15

Хахаха, нэг чихэрээ хувааж идэж байсан бас.... Тэр үед би давсан хэрэв сая Олимпид явсан бол ялах нь тодорхой байлаа гэж эргүүтлээ. Монгол бөхчүүд Япон бөхчүүдээс хурд, хүч, төгс гүйцэтгэл, ялагчын сэтгэл зүй гээд бүх зүйлээрээ чигчий хуруунд ч хүрэхгүй бна. Харин хуурч мэхлэх, даваа луйвардах, бүдүүлэг, архичин, зодоонч Орк зангаараа дэлхийн тамирчидыг хол хаясан бна даа.

Зочин [192.82.80.143] 2021-08-01 09:02:52

Тэр хүн чинь одоо дэлхийд нэрээ цуурайтуулсан том бөх болж. Та өнөөх байсан газартаа. Уйгагүй хөдөлмөрлөх ийм л байдаг юм даа.

Зочин [172.58.143.250] 2021-08-01 09:07:44

Tiim tiim

Зочин [202.126.89.140] 2021-08-01 08:57:19

чиний барилдаж байсан чинь одо хамаагүй шүү дэ ! ёи өөрөө одоо тэгвэл ооноог ялаач

kkkkkkkkk [103.10.22.98] 2021-08-01 08:40:44

avargiig hayaj avarga boldog yumdaa.judogoor haysan bol shutej amidrah baisan yum daa .chamaig

Baagii [64.119.27.161] 2021-08-01 05:22:00

Hun bolcon yvdliig yrij bodsonoo l helsen baina Busdiig dandaa uguisgej baidag nohduud oorsdoo bol chigchii huruun chineend hurehgui haralsan dotortoi hognuud l baigaa

Зочин [223.104.39.67] 2021-08-01 02:38:32

gaihmaar teneguud bol moyachuud.

Увс [202.126.89.47] 2021-08-01 00:18:14

Тэнэг тэнэг гэхэдтом тэнэгтлээ энэ орк Оно чамтай харьцуулашгүй супер тамирчин. Зүгээр наргижл гар зөрөө биз кккк. Оно байтугай жүдогиин секцны хүүхэд барахгүй шүү үлээгч минь

Зочин [103.10.23.137] 2021-08-01 00:55:33

Нэг юм ойлго.Жү-до бөхийн дүрэм өөр барилдах хэв маяг өөр учраас Монгол үндэсний бөхийн барилдаанд дасах зохицох гээд асуудал байсан л байх.Хонгодоод хаях бол байх л асуудал....Жү-до д хөлд хүрэхийг хориглосон байгаа учир тэгнэ чинээ санаагүй байж болох...

Зочин [66.181.160.54] 2021-07-31 22:35:35

МАНАЙХАН Ч БАС Л ГОЁ ЗАЛХИИМДОО ЦАГААНБААТАР ОНОГ ХҮҮХЭД ӨСВӨР НАСАНДАА БХД НЬ ГАНЦ ЯЛЧААД ГОЁ ХӨӨРЧ БДГ ШҮҮҮ

Зочин [66.181.160.54] 2021-07-31 22:32:45

БАС Л ГОЁ ШААХИИМААА

Зочин [150.129.142.166] 2021-07-31 20:38:58

Сэрэхгүй бол сайхан зүүд байна....

Зочин [66.181.160.54] 2021-07-31 22:33:07

ЭНЭ ЯЖ СЭРДИИМ

Зочин [202.126.88.181] 2021-07-31 20:19:11

Balai yariltslaga avah yum. Hiih yumaa opj yaddiimuu yadiin

Зочин [66.181.161.78] 2021-07-31 17:35:23

мал

Зочин [192.82.82.144] 2021-07-31 17:18:22

Хаха хошин шог юмуу хаашаа юм.Тэгээд чи муу Японд очоод жудогоор нь Оно аваргыг ялчаад ингэж яриач хар малаа

ABCD-korea-gaas [211.36.146.193] 2021-07-31 16:30:25

Guiee ene setgegdel bichij baigaa humuus beeree araichdee ! Ene zaluugiin huvid Olimp delhiin aguu avargiig 3-n udaa barildaad bugdedn davsann uneheer saihan setgegdel uldsen bailgui yah ym be !? Tegeed Uvsiinhch baina uu Hovdiinhch baina uu Mongol hun Mongol bokhooroo olimp delhiin avargiig davsnaa yrisanl bn uur yatsan ym be Mongolchuudaa !? Bitgii iim baildaa !

Зочин [192.82.87.212] 2021-07-31 13:49:16

Tegvel chi olympiin 3 udaagiin avarga yum bna.

Зочин [172.58.141.240] 2021-07-31 23:05:40

Saihan hellee. Teneg muu huduunii orj

/*-*/ [49.0.142.18] 2021-07-31 13:08:37

Том тэнэгтдэг өмхий Увс вэ, ёсой нөгөө Чингис бид хоер чинь нэг аймгийн нэг сумын, бүр нэг багийн ардууд юм байна лээ гэж нэг тэнэг пяздуу тэнэгтдэг шиг юм болох шив

Зочин [202.126.89.89] 2021-08-01 13:27:44

Chi ter hujaad ochij vheech psda min umhii lalaraa vzsen yanhanii alruu chihvvlmeree

Зочин [122.201.21.36] 2021-07-31 11:28:15

Самурайг алахаа шахжээ одоо жапанд нь очоод жудогоор нь нэг үзээч

Зочин [122.201.21.99] 2021-07-31 11:12:54

73 iin huntei 90 kg tai hun ndesniihee buhuur barildchaad erguu kuur ve.umhii har durvd chin

Зочин [202.21.109.41] 2021-07-31 10:46:57

Mongol buh sport bish.

Зочин [66.181.160.54] 2021-07-31 22:36:53

ЯАГ ТИИМ СПОРТ БШ , СПОРТ ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН БДГ РТЛ МОНГОЛ БӨХ МӨНГӨӨР НАЙРЧ ЦОЛ АВДАГ , ДОПИНГ СЭРГЭЭШ ХРГЛДГ БЛХР СПОРТ БИШ

Зочин [202.9.46.225] 2021-07-31 10:43:55

Юу хуцаад байгаа юм бэ. Далигасан увс

Ork [174.241.172.119] 2021-07-31 10:43:05

Bi ono avragtai ongotsnii buudal d 3 udaa taarsan odoo bodkhod khamt ongotsoor nisej baijeee gevel yakhuu

Зочин [172.58.141.195] 2021-07-31 12:27:22

Yag unen. Haha. Teneg ork buh

Ichij ukhmeer neeree ene odoo [69.253.43.151] 2021-07-31 10:39:16

Erguu sda ve neeree

Зочин [202.9.40.168] 2021-07-31 10:06:53

Ёстоы нэг орк вм бичих юм

Zochin [103.26.193.101] 2021-07-31 09:48:02

Tegeed judo barildah chin yasiin

Зочин [66.181.161.80] 2021-07-31 09:49:05

haha thh


62 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.