3х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аваргын тэмцээн Улаанбаатар хотноо болно

Aдмин / Спорт

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээн Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 11-15-нд зохион байгуулагдана.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "FIBA 3x3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авч ирж байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна" гэсэн бол ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис "Өөр өөр улсад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол Улс болсоор байна" гэв.

Улаанбаатар хотноо 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

Дашрамд дурдахад "Токио-2020" наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.


Сэтгэгдэл

Зочин [172.58.45.36] 2021-08-06 13:17:15

Сая олимпийн тоглолтыг харсан яг дэнжийн мянгын гудамжны техник тоглолттой хэдэн халтар … ичсэн гэж !!!

зочин [66.181.188.142] 2021-08-06 11:48:18

юм хөгжиж байна олимпод эрхээ аваад мөрөө үлдээсэн дүү нартаа баяр хүргэе

Зочин [202.55.191.194] 2021-08-06 11:27:08

еээ сда сая олимпоор алингаа алдаа биздээ тийм л мундаг байсан юм бол ядахнаа мөнгөн медаль авах нь яав

[192.82.80.143] 2021-08-06 10:54:48

Дарга нарын хүүхдүүдээр багаа бүрдүүлэхээ мартав даа,

Хаана нь тоглох вэ [66.181.161.61] 2021-08-06 10:34:47

Олигтой заал байна уу

Зочин [103.80.210.183] 2021-08-06 15:10:28

заал байхгүй ээ. самар буулгаад дуусгасан. гадаа л тоглох байх даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.