"Их наяд плаза", "Баянбүрд", "Зүүн дөрвөн зам"-ын уулзварыг хааж засвар үйлчилгээ хийнэ

Aдмин / Нийслэл

Авто замын эвдрэл гэмтэл болон шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим хэсэгт хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байгаа билээ.

Тухайлбал, өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, олимпийн гүүрнээс "Их наяд плаза"-ийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг хаана. Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.

"Баянбүрд"-ийн тойргийн зам засварыг маргаашийн 23:00 цагт эхлүүлнэ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, "Баянбүрд"-ийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

"Зүүн дөрвөн зам"-ын уулзварын засвар маргаашийн 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна.

Иймд жолооч та бүхэн доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.146] 2021-08-12 14:14:29

8р сар эхлэнгүүт бүх замыг хаадаг байнга давтагддаг хорлолоо хэзээ болих вэ 6 7 сард юуч хийхгүй амардаг зохицуулаач дарганцруудаа

Зочин [192.82.72.177] 2021-08-11 18:24:24

sain zohion baiguulahgui bol halaalt ehelene shuu

Зочин [202.9.46.211] 2021-08-11 11:37:11

Нэгдүгээр хорооллын халууны усны шугам шүлжээний засварын ажлаа хурдан дуусгаачээ.

Зочин [103.80.210.183] 2021-08-11 15:43:29

дуусахгүй ээ. түүхий эд байхгүй гацааский


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.