ТЦА: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулиа төлөхгүй бол "Өршөөлийн хууль"-д хамрагдахгүй

Aдмин / Хууль

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.182] 2021-08-18 09:17:43

Тээврийн цагдаа өршөөлийн хуулийг өөрчилж болохуу

Эрка [139.5.217.178] 2021-08-18 07:15:29

Тэр бумаар нь идэж уусан хүмүүсээс ядаж 50н хувийг нь төлбөл өршөөлд хамруулана гэсэн бол улсад ариа ашигтай байх байлаа. Дутуу дулимаг хууль дүрмийн хохирогчид жирийн иргэд үеийн үед байх бололтой.

Иргэн [122.201.31.34] 2021-08-17 13:25:51

Заавал хамруулах ёстой биш шүүдээ!!!!!!! тэр дорхи нь цалингаа нэм тэтгэвжриыг нэмээч!!!!!!!!сахилгагүы хүмүүсийг давруулаад байхаар амьдрах гэж байгаа хүмүүсийн цалинг нэм !!!!!!!!!!!!!!ёстой юу хийхгүй юм !!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.