Заал дүүргэлтийг хэтрүүлэн ашиглах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Aдмин / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарсан баг бүрэлдэхүүнүүд Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах ажлын хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж байна.
Иргэн, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Гэвч зарим аж ахуй нэгжүүд удаа дараа иргэд олон нийтийг олноор цуглуулах, заалны хүчин чадлыг хэтрүүлэн ашиглах зэргээр халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар хязгаарлахаас өөр аргагүй байна. Ингэснээр ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалт нэмэгдэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж буй юм .


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.81] 2021-09-17 13:23:03

Эд нарт хоол идүүлж $ өгөөгүйм бн л даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.