Улсын хилийг урьдчилан бэлтгэж, санаатайгаар зөрчихийг завджээ

Aдмин / Хууль

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгджээ.

Үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулж, улсын хилээс 7,6 км газарт хилийн заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Төрмөнхийн ахалсан манаа хил зөрчигчийг нуугдаж байхад нь илрүүлэн саатуулсан байна.

Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явж байжээ. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна хэмээн Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.237] 2021-09-24 15:26:58

Бид эх ороныхоо хилийг хэнээр мануулж байгаа билээ Монгол цэрэг эрс тиймээс л бид зовох юмгуй тайван амьдарч бгаа маань тэдний гавьяа бугдэд нь амжилт хусье

Зочин [66.181.187.221] 2021-09-24 12:00:25

Ээ бурхан минь! Аймаар юм барьжээ!! Мөрийг нь яг дагаад Нөгөө олон танк нь орж ирэх гэж байсан байх даа! Бүүр урдчилан бэлтгэж байжээ. Яасан аймаар юм бэ??!!

Боловсролгүй хүний мэдээ байна [202.126.88.176] 2021-09-24 09:45:17

Улсын хилийг зөрчиж орж ирээд 7,6 км нэвтэрчихсэн байхад завджээ гэж бичсэн байна. Хүн алчихсан байхад завджээ гэж бичсэнтэй ялгаа байна уу. Сайтуудад хамгийн сул, чадваргүй, боловсролгүй шахуу хүмүүс ажилладаг нь үнэн л дээ.

Зочин [66.181.187.221] 2021-09-24 05:49:45

Хил зөрчихийг завдажээ гэсэн байна орж ирээгүй юм бишүү бас гадаад хүний хөлийн мөр гэж урд зүгт хятад л байгаа шүүдээ хятадаас гэж шууд хэлнэ биз......сэтгүүлч 10 жил төгссөн юмуу

Зочин [66.181.160.60] 2021-09-26 22:49:50

gadaadaas dotoodruu gj bga ym bishvv

Хилчин [66.181.187.221] 2021-09-24 05:43:13

Яг хил дээр л барих ёстой.7км цөмөрсөн байна шүү дээ.ямар зорилгоор вэ гэдэг асуулт....сэтгүүлч мөн боловсрол л дутаж л байна даа.ИиМ л хүмүүс олширвол эмэгнэл.....

Зочин [192.82.81.1] 2021-09-24 00:46:58

mongoloo zorison mongol bol zugeer l oruulchih yun butsaah_________!!!!!!!!!!

Зочин [202.55.191.130] 2021-09-24 09:10:29

Aanha yag zuv, gehdee hyatad mongol ni yalgagdah aa bolison uy l dee bas l evgui shde

Зочин [202.126.88.67] 2021-09-23 22:20:40

Сэтгүүлч нэртэй боловсрол султай нөхдүүдийг 5р ангид нь улираан суулгавал зохино.

иргэн [124.158.67.3] 2021-09-23 19:44:15

Улсын хилийг урьдчилан бэлтгэж ... гэж бичсэнийг юу гэж ойлгох вэ. Утгын том алдаа.

Зочин [202.9.40.91] 2021-09-23 19:09:59

хил нэвтрэхийг завджээ гэнээ, хил нэвтрээд 7,6 км дотогш орчихоод байхад барьсан юм биш үү, ийм мэдрэл сэтгүүлч нэртэй хүмүүс байх юм аа

Зочин [112.97.211.187] 2021-09-24 16:06:21

халха монгол үндэстэн юм уу?

Зочин [103.57.94.88] 2021-09-23 18:11:29

ХИЛЧИН АВГАЙГ ГҮЙЖ ЯВАХ ХОЙГУУР ДАЛИМДУУЛАХ ГЭСЭН БАЙНА. ӨВӨРМОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? МОНГОЛ ҮНДЭСТЭН Л ГЭНЭ БИЗ ДЭЭ.

Зочин [112.97.211.187] 2021-09-24 16:07:00

кк


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.