Талибууд сахлаа хусуулах, барбершопоор үйлчлүүлэхийг эрчүүдэд хоригложээ

Aдмин / Гадаад мэдээ

КАИР. /TASS/. Афганистанд эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөн Гильменд мужид эрчүүдэд сахлаа хусуулах, барбершоп буюу дан эрэгтэй гоо сайхан, эрэгтэй үс, сахал, хөмсөг засдаг газраар орохыг хоригложээ.

Энэ тухай орон нутгийн “Ettelaat” сонин Афганистаны өмнөд хэсэгт орших тус мужийн мэдээлэл, соёлын газрын дарга Хафиз Рашидийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Гильменд мужид долоо хоногийн сүүлчээр хүчин төгөлдөр болсон дээрх хязгаарлалтуудыг Афганистаны бүх бүс нутагт хэрэгжих аж. Өмнө нь мөн Гильменд болон тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Кандагар мужид хөгжим тоглуулахыг хориглосон юм.

Мужийн эрх баригчдын төлөөлөгчдийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны оронд саяхан байгуулсан яамны тусгай хуралдааны үеэр гаргажээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [93.24.184.97] 2021-10-01 01:10:43

bur galzuu bolson bn yana da orovdmoor ard tumen

Jj [89.12.43.90] 2021-09-28 02:43:32

Endees l mongold hun oruulj ir geed zarlaad bgaa shudee hazar ch geh shig gadniii gar höl boöson yumnuud

Gklöl [84.132.151.178] 2021-09-27 22:07:54

Harangui buduuleg humuus teneg shashintai sahaö husuulah shashind harsh murtluu hun buudaj tamlaj alah ni shashind harsh bish gej boddog mulguu tolgoitoi humuus emegteichuud surah bas shashind ni harsh estoi teneg ni duurchuhsen hui negdeliin ueiin humuusees ch hotsorson humuus

Зочин [202.9.46.66] 2021-09-28 05:54:54

Өөрсдөө тэнэг харанхуй бүдүүлэг оркууд байж хуцах юмаа.

Зочин [113.111.38.40] 2021-09-27 21:35:16

yostoi balai shiidver gargakh yumaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.