АТГ: Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 187 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 4 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 2 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 76 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.


Сэтгэгдэл

Zochin [119.40.98.177] 2021-09-28 16:10:41

Нэрээр нь бичээчээ Дандаа нууж тоо хэлдэг нь ямар учиртай юм

зочин [66.181.161.119] 2021-09-28 16:02:14

АТГазар нь шалгасан болоод шилжүүлээд байдаг,нөгөө Авлигжсан Шүүх,Прокурор нь дүлий дүмбэ оргиж байгаад хэдэн тэрбум төгрөг босгоод хэрэгсэхгүй болгох,хуулийн хугацаа хэтэрсэн гэх мэт шалтаг хэлэн хоорондоо үгсэн хуйвалдаж чулуу хөөлгөсөөр замхаруулдаг ийм л хуулийн байгууллага,хуульчидтай болсон шүү дээ.

иргэн [103.212.119.121] 2021-09-28 12:50:59

Наад улс оронг сүүрүүлж байгаа 62 - иыг шалгаад зайлуулаадахаа!!!!!!! хараад сонсохоор л короноо харагдаад бна.луйварчид!!!!!!! ард түмэн хэцүүдлээ.Цалин тэтгэвэрээ нэмээд Тэнэгүүдээ хэлээч шаардаач!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.