СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ машинтайгаа гол руу унаж, хоёр зорчигч нас баржээ

Aдмин / Нүүр

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газарт самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат гурван иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унасан тухай дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 28-ны 20:13 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан 20:23 цагт очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бөгөөд зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.130] 2021-09-30 17:29:56

Sogtuu

Зочин [192.82.68.130] 2021-09-30 17:29:44

Sogtuu tsogtsos hhe

Зочин [66.181.190.167] 2021-09-29 15:22:44

Энэ сайтын хяналт тавьдаг редактор гэж хүн юу хийж байнаа.

Зочин [172.58.140.76] 2021-09-29 12:51:59

Ene medeeg Mongol huneer hyanuulj baij niitelj baigaachdee utga nairuulga avah yum alga

иргэн [103.212.119.121] 2021-09-29 12:42:35

Нийгэмийн байдал хүнийг үхэлд хүртэл нь явуулж бна!!!!!!!@@

Иргэн [192.82.89.241] 2021-09-29 12:39:57

Энэ мэдээг бичсэн хүн эрүүл үү.2 цогцос хоёулаа согтуу байсан болж таарав.Согтуу цогцос гэж чухаи юу гэсэн үг вэ.Цогцос согтуу байгааг яаж мэдсэн юм ..


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.