“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдлын талаар ЗАСГИЙН ГАЗРЫН хуралдаанаар хэлэлцүүлнэ

Aдмин / Хууль

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, "МИАТ" ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж.
“МИАТ” компани 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгдсэн бол ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурсан байна.
Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны 2 дугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ.
Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллахаар тогтлоо.


Сэтгэгдэл

zochin [122.201.23.226] 2021-09-29 15:10:11

amnii bilegtei baitsgaayaa. :Delhiin agaariin teevriin salbart MIAT nereeree uchnuun jil bolson kompaniig demjeed yavah heregtei shuu. huvichilj huvid gargaad neeh surhii genet saijrahgui l bolov uu

Зочин [192.82.64.215] 2021-09-29 16:46:25

тийм шүү

Иргэн [75.159.156.108] 2021-09-29 13:54:21

Дэлхийн бүх авиакомпаниуд хүнд байгаа, МИАТ маань харин ч карго нислэг олж нисээд зардлаа нөхөх арга хэмжээ аваад явж байгаа. МИАТ бол миний таны бидний улсын өмч учираас багахан дэмжээд даваад гарна бизээ.

Зочин [192.82.68.130] 2021-09-30 17:28:43

mungu l zulgaah gej bga biz

Zochin [122.201.23.226] 2021-09-29 11:01:09

Undesnii gantsiiga tetgeed awaad yawchaasai


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.