“Тэрбум мод” тарих ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид эхлүүллээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн хуралд үг хэлэхдээ Монгол улс 1 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж олон хүний талархлыг хүлээсэн.

Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулаад байгаа. Тус уулзалтаар “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаа. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу “Тэрбум мод” тарих ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид эхлүүлээд байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод тарилаа.

Ганц ангийн байрлалаа ногоон төгөл болгох бус Налайх дүүргийг ногоожуулах, моджуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 10 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд тус дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнд 500 гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Үндэсний хэмжээнд яригдаж буй тус “Тэрбум мод” хөдөлгөөний талаар иргэд, албан байгууллага санал санаачилгатай, идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ. Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг олон хүн онцолж байгаа юм. Энэ талаар мэргэжлийн зарим хүмүүс ийн ярьж байна.

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: -“Тэрбум мод” тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай.

Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: -Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэнийн мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй.

ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: -Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй.

“Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: -Ойн тухай хуулийг шинэчилж, Хот, суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй.

“Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав: -Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: -Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүч, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Тэгэхээр удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: -Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий”.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: -Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрсэлгээ бэлэн байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл

ЗОЧИН [202.21.100.210] 2021-10-04 12:08:52

Иргэний эзэмшил дээр мод тарих нь зөв үү?

Зочин [103.212.119.207] 2021-10-03 00:26:01

Ingej mod tarihgui bhoo mash nariin zohion baiguulalttai tarhgui bol horongo ursaal duusna

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:19:35

АНД.НӨХӨД.МИНЬ.НАДАД.ИТГЭХ.ХЭРЭГТЭЙ.ШҮҮ

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:16:59

ЭХ.ОРОНДО.ТАНГРАГ.ӨРӨГСӨН.ЭРЧҮҮДЭН.ИТГЭ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ. [192.82.71.176] 2021-10-02 02:15:10

ТӨРСӨН.ДҮҮ.НАР.МИНЬ.НАДАД.ИТГЭ.АНДГАЙЛЯ

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:13:51

ЧИНГИС.ХААН.МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:13:00

БХЯ.БОЛОВСОН.ХҮЧИН.ӨРГӨДӨЛ.ЮУ.БОЛСОН.ВЭ

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.Л.Д.ЭРДЭНЭБАТ. [192.82.71.176] 2021-10-02 02:11:08

ЧИНГИС.ХААН.МАРШИЛ.Л.Д.ЭРЛЭНЭБАТ.2021.10.1.

Зочин [106.102.142.108] 2021-10-02 13:53:44

тарих моднь хаана бнаа

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:09:51

032.АНГИ.ХАР.ТУГ.ЗАЙСАН.ДЭЭР.БАЙХ.ХЭРЭГТЭЙ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ. [192.82.71.176] 2021-10-02 02:08:14

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МОД.ТАРЬЖ.БАЙНА.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 02:00:33

МОНГОЛ.УЛСЫН.МАРШИЛ.АРМИЙН.ДЭЭД.КОМАНДЛАГЧ..ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТ.БИ..МОД.ТАРЬЖ.БАЙГААГ.ТА.БҮХЭН.САЙТАР.ҮЗ..ФОТО.ЗУРАГЫГ.САЙТАР.ХАРАХ.ХЭРЭГТЭЙ.ЭНЭ.ХҮНИЙ.ДОТОР.ХИЙМЭЛ.ДАГУУЛЫН.ЦЭНХЭР.РАДИУС.БАЙДАГЫГ.МОНГОЛЧУУД.БИТГИЙ.МАРТ.ДЭЛХИЙН.ЭЦЭГ.ЦЭНХЭР.ТОЛБТОЙ.МОНГОЛ.ХҮН.ГЭДЭГ.БАЙНА.МИНИЙ.ҮР.ХҮҮХЭДҮҮДИЙГ.ГАЗРЫН.ГҮНЭЭС..ГАРГАХЫГ.ХАТУУ.АНХААРУУЛЖ.БАЙНА.НАДААС.АВСАН.БҮХЭНИЙГ.БУЦААЖ.ӨГ..НҮГЭЛ.БҮХЭН.ИЛ.БОЛЖ.НҮДҮҮЛЖ.ҮХСЭН.ХҮН.АМЬД..БАЙДАГЫГ.МОНГОЛЧУУД.БИТГИЙ.МАРТААРАЙ.ХУЛГААЧ.ХҮН.ХУУДААТАЙ.Ч.ХУУЛЫН.ӨМНӨ.ӨГӨӨТӨЙ.ХУДАЛЧ.ХҮН.ЗАЛЬТАЙ.Ч.ХУРМАСТЫН.ТЭНГЭР.ҮНЭНТЭЙ..БУРХАН.ХҮН.БУЯНТАЙ.Ч.БУСАРМАГ.БҮХЭНТЭЙ.ДАЙНТАЙ.БУУРАЛ.ХОРВОО.БАЯН.Ч.БӨӨРӨНХИЙ.ДЭЛХИЙ.ГАНЦХАН.ТЭР.БУМ.МОД.ИХ.Ч.ЧИНГИСИЙН..ЦЭРЭГИЙГ.ЯАЖ.ГҮЙЦЭХ.ВЭ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-10-02 01:35:10

ТЭР.БУМ.МОД.ТАРХИД.ТЭР.БУМ.ТӨГРӨГ.ХЭРЭГТЭЙ.ЗӨВХӨН.1..ШИРХЭГ.ЖИЖИГ.МОД.ТАРИХАД..10.000.ТӨГРӨГ.ХЭРЭГТЭЙ..ТЭР.БУМ.МОД.ТАРИХАД..ХЭДЭН.ТӨГРӨГНИЙ.ЗАРДАЛ.ГАРАХ.ВЭ.ТЭЭВРИЙН.ЗАРДАЛ.АЖИЛЫН.ХӨЛС.МОД.ТАРЬЖ.АЙГАА.ХҮМҮҮСИЙН.АЮУЛГҮЙ..БАЙДАЛ.ХООЛ.ХҮНС.ГЭЭД.ИХ.Л.ЗАРДАЛ.ГАРАХ.НЬ.ОЙЛГОМЖТОЙ.ХАРИН.ОРЧИН.ҮЁИЙН.ШИНЭ.НЭЭЛТЭЭР..ТЭР.БУМ.МОДЫГ.ХОЁР.ЖИЖИГХЭН.ТРАКТОРООР.БОГНОХОН.ХУГАЦААНД.ТАРИАД.ЯВЧИХДАГ.НЬ.МАРШИЛ.ЛУВСАН.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТ.БАЙСАН.ГЭДЭГ.ПАТЁНТ.НЬ.МАРШИЛЫН.НЭР.БАЙДАГЫГ.ХАТУУ.АНХААРАХ.ХЭРЭГТЭЙ.

Зочин [192.82.81.92] 2021-10-02 01:06:44

Хаанаас аваад хаана тарих гэж байгаа юм бол доо тийм бэлэн ид шидийн тэрбум байгаа л юм байх даа

1.000.000.000 мод [139.5.219.95] 2021-10-01 19:30:27

Ээ бурхаа. 365 хоногийн 200 хоногт нь цас мөс Хахир хатуу үлдсэн 165 хоногт буюу 4 сарын дотор улсаараа коммунист субботник хийхнээ дээ.

Иргэн [103.212.118.156] 2021-10-01 17:12:06

Хаана мод тарих нь ашгаа өгөхийг тооцсон юм уу. Нэг өглөө босоод тэрбум мод шүү. Үр дүнгүй ажил хийж хэрэггүй шүү. Гол мөрнийхээ эхийг моджуулах нь үр дүнтэй ажил болно.

Зочин [202.126.88.166] 2021-10-01 21:12:32

Чи дут. Чамгүйгээр мэргэжлийн компаниуд хуваагаад авчихлаа. Ашигтай болоод тэр.

Иргэн [202.126.90.85] 2021-10-01 15:46:41

Сайхан санаачилга бна. Мод тарих газраа эхнээсээ зөв хуваарилж ирээдүйд харагдах өнгө үзэмжээ сайн бодолцоорой.

Зочин [66.181.160.83] 2021-10-01 14:56:38

Мод тарих йим амархан ажил байдаг юм байна. Нэг хүрздээд , нэг мод шургуулаад , өсгийгөөрөө нэг дараад , амархан л юм байна

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [192.82.71.176] 2021-10-02 02:19:34

МАРШИЛ.ЧИНГИС.ХААН.Л.Д.ЭРДЭНЭБАТ.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.