Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүллээ

Aдмин / Нүүр

Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин манлайлан оролцож байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэрбум мод тарихад хувь нэмрээ оруулж байна. Тэгвэл өчигдөр Зэвсэгт хүчний ТХЦК болон 345 бригад, 084, 150 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүллээ.

Үйл ажиллагааг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал “Мод тарина гэдэг хүн байгаль хоёрын хоорондын зохицолд тун эерэг нөлөөтэй ажил. Байгаль эхээс шимтэй бүхнийг авдаг шигээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Нэг тэрбум мод тарих ажилд идэвхийлэн оролцох нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, та бидний үүрэг юм. Зүгээр л тариад орхих биш усалгаа, арчилгаанд анхаарах нь хамгийн чухал” гэдгийг онцлов.

Мод тарих ажилд Аргалант сумын Засаг даргын орлогч Б.Ганзориг алба хаагчдын хамтаар нэгдсэн юм. Тэрээр “Өнөөдөр эхлүүлсэн энэ ажил илүү өргөжих учиртай. Цаашид 12 км газарт мод тарихаар төлөвлөсөн байгаа. Засмал зам дагуу мод тарьж, орчны өнгө үзэмжийг сайжруулж байгаа нь манай сум орон нутагт хийж буй нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Батлан хамгаалах салбарынхан манлайлан оролцож байгаа энэ ажилд бусад албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй хамрагдаарай” гэж уриалав. Мөн тарьсан модоо арчилж, тордох, эзэнтэй болгох чиглэлд тус сумын ЗДТГ-аас анхаарч ажиллана гэлээ.

Ажилтан алба хаагчдын сэтгэгдлийг хуваалцахад Зэвсэгт хүчний 150 дугаар ахлах дэслэгч Э.Үүрийнцолмон мод тарих хөдөлгөөнд нэгдэх нь цэвэр агаар, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад маш эерэг нөлөөтэй гэж хэлсэн. Дундговь аймгийн уугуул тэрээр ЕБС-д байхаасаа мод тарьдаг болсноор цөлжилтийн эсрэг тэмцэлд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Цаашид ч өөрийн амьдарч байгаа орчинд мод тарьж, байгальд ээлтэй ажил өрнүүлнэ гэсэн юм.

Ангиудын алба хаагчид тус тусын байрлалд мод тарьж, хашаалуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн штабын үйлчлэгч Б.Мөнхцэцэгийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих ажлыг дэмжиж гэр бүлээрээ нэгдсэн гэдгээ илэрхийлж байв. Үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн мод тарьж ургуулсан туршлага байгаа учраас хашаандаа навчит мод сүндэрлүүлэхээр зорьж байгаагаа танилцуулж, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалав гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл

Монгол [77.179.2.54] 2021-10-12 11:03:12

Мод тарьж болгоо. Харин арчилгаа хэрэгтэй шүү. Яг л жаахан хүүхэд л гэсэн үг. Сайн услаж тордоорой тэгэхгүй бол хайран мөнгө хөрөнгө цаг зав гарзадсан юм болно шүү

Зочин [202.126.89.130] 2021-10-09 17:31:47

манай цэргийнхэн их сүртэй худлаа коктой амьтад шүү та нарын тарьсан модыг хэн услах юм услахгүй юм бол ингэж цаг хөдөлмөр гаргааад яах юм

Зочин [202.179.25.52] 2021-10-08 12:04:11

Нэг газраас сугалж аваад, нөгөө газарт суулгаж байгаа бол Тарьсан мод биш, Шилжүүлсэн мод гэнэ.

ЗОчин [203.91.118.150] 2021-10-08 11:12:12

Тарих нь яахав . Гол нь арчилж ургуулах шүү.

Зочин [66.181.184.24] 2021-10-07 21:21:55

Зам дагуу мод төрихдаа хэтийн төлөвийг тооцоорой доо 2- хон эгнээ явах өргөн зай үлдээгээд тарьчихдаг . Алс хэт нь замын трассыг нэмэх ч юмуу өргөн болгох гэдэг , тулгаад 100 гаруй жил амьдрах ёстой мод тарьчихсан байдаг ... тэнэгүүдийн үйлдлүүд их шүү дээ.... Одоо шинээр барьж бгаа хоихонууд , хот төлөвлөлт гэж жирэмсэн эмийн шээх газар, жижиг тугалын бэлчээрээс цааш харах чадваргүй сохор төлөвлөлт хийж байна шүү дээ!!!! Монгол уос чинь хөгжих ёстой пм бгаа биз дээ !!! Мулгуунууд аа!!!! Мол тарихыг уулнаас авчирж хатаахйыг хэлдэггүй шүү . Жаахан ирээдүйг хаосан юм хийгээсэй !!! Хүрэлсүх анхаараарай!!! Хөөрцөглөх хэрэггүй . ШУ- ны үндэслэлтэй л пм хийгээрэй дээ!!!!!!!!!

Зочин [192.82.73.84] 2021-10-08 22:09:05

Бид нар анх удаагаа биш өчнөөн жил л мод тарьсан шд. Манайх лав байгууллагаараа хөл хөөр болоод бөөн бензин шатахуун болоод өчнөөн мод тарьсан, услах гээд дахиж тийшээ бензин шатахуун болоод ажлаа хаяад яваад байлтай нь биш бүгд ургаагүй, одоо заримдаа хажуугаар нь явж байхдаа ичдэг юм. Хэрэв тэр үед төрөөс- За, та нар өөрсдийн хөрөнгөөр тарьчихлаа одоо төрийн тусгай байгууллага ургуулахыг нь хариуцна гээд төсөв мөнгөө тооцсон бсан бол бидний тарьсан моднууд ургаад зөндөө өндөр том болсон бх бсан. Энэ л битгий давтагдаасай даа... Юм хөгжсөн, зургийг нь аваад баримтжуулаад цааш нь арчилж хамгаалах байгууллагад нь хүлээлгэж өгөх, жил бүр шалгаж мэдээлж байх гээд олон асуудлаа шийдсэн байлгүй дээ.

зочин [119.40.98.106] 2021-10-07 18:04:07

Зүгээр ингэж булаад ургахгүй ээ. Байнга усалж арчилж хамгаалж байж ургадаг юм. Энэ мод тарьж байгаа газруудыг нэг ТББ ч юм уу бүртгэж аваад 3 жилийн дараа шалгаад үзмээр байгаа юм. Бараг бүгд л борц болсон байна даа.

Иргэн [103.212.118.156] 2021-10-07 17:56:42

Мод тарих газраа мэргэжлийн хүнээр сонгуулж төлөвлөгөө дэс дараатай ажил хиймээр байна. Дураараа энд тэнд мод тарих нэрээр байгаль дэлхийгээ сүйдэлж мэдэх тал уруугаа явлаа шүү.

Зочин [195.46.106.44] 2021-10-07 16:27:15

За сэтгэлийн хөдөлгөөнөөр баахан мод аваачиж булшлах нь тодорхой боллоо. Эхлээд харах тордох эзэнтэй, услах усалгааны системтэй, хашаа хороотой, хариуцах эзэнтэй болгож байж наад ажлыг чинь хийхгүй бол эзэнгүй хээр мод шаагаад наадах чинь ургадаггүй юм гэдгийг хэлээд өгөх хүн баймаар л юм. ... Тарьсан модоо арчилж тордох, эзэнтэй болгох чиглэлд сумын ЗДТГ-аас анхаарч ажиллана... гэлээ гэж дээр бичжээ. Тордоно ургуулна, хариуцана гэж энэ хүн хэлээгүй байгаа биз дээ. Зүгээр л анхаарч ажиллах юм байна л даа. Ямаа, туулай гээд сүйтгэгчид бишгүй бий, Услаж арчлахгүй юм бол зүгээр л үхсэн гэж тооц. Сайтар төлөвлөж хийж байгаа бол хийж байгаа юм шиг хийхгүй бол 6 жилийн дараа У.Хүрэлсүх тэрбум модны өрөнд ороод улсын 4,2тэрбум төгрөг салхинд хийсээд дуусна шүү. Тэр бум мод тарьж ургуулж хүлээлгэж өгч чадахгүй бол би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэн нэг нь дуугарах ёстой доо. Тэр хэн бэ......

Зочин [66.181.176.69] 2021-10-08 12:56:49

Харин тиймээ

Зочин [122.201.31.15] 2021-10-07 16:17:59

Мал явах газаргүй хашаа болох юм бна даа хашаатай монголоо гэж

Зочин [66.181.169.6] 2021-10-07 15:41:53

Компаничилсан ажил байдлаар мод тарих гол асуудал биш. Амьдрах чадвартай модыг мэргэшсэн болон туршлагатай байгууллагаас модны үрсэлгээ авч тарих хэрэгтэй. Тэрнээс ойгоос мод ухаж авч ирээд хэрэггүй. Тарьсаны дараа болохоор хариуцаж усалж арчлах ургуулах асуудлыг 4-5 жил тогтмол хариуцах хувь хүмүүс болон байгууллага иргэдийн нөхөрлөл, хоршоолол зэргийг тогтоож санхүүжүүлж гэрээ байгуулж ажиллуулах хэрэгтэй. Тэрнээс биш цэргүүд мод тариад орхих бол хэрэггүй. Ер нь өөрсдөө тарьдаг бас тарисангаа арчилж ургуулдаг хүмүүсийг илүүтэй ажиллуулах хэрэгтэй. Тогтмол ажил орлоготой байх нөхцөл бүрдэнэ.

zochin [192.82.76.178] 2021-10-07 15:39:06

Аргалантадп мод тарьж үзсэн. Туулай идчихдэг юм байна лээ. Тэгэхээр сайн хашаа, хамгаалалт хийж өгөх хэрэгтэй шүү

Зочин [203.91.115.52] 2021-10-07 14:57:08

Ямар ч бодлого алга, зам дагуулаж мод тарих гэж байгаа бол замаасаа ядаж 600м зайтай байх ёстой. Энэ зам дагуулаж мод тарина гэдэг бол юу ч мэдэхгүй хүмүүсийн шоу, хорлон сүитгэл мөнгө идэх арга. Ихэнх мод нь хөрс таарахгүй ургахгүй, ургасан нэг нь зам засах зам үед устана мөн өвөлдөө зам дээр цас хунгарлаж хавартаа усанд зам автагдаж эвдрэл их болно

Иргэн [192.82.78.182] 2021-10-07 13:48:32

Солиорчихсон : Хүрэлсүхийн хүсэл юмуу!!!!!!! Ядаж хогхор замаа тэгшилчихээд дараа нь модоо тарь!!!!!! хонхорт ороод наад мод харах нь юу л бол бялдагнуудаа цэргүүдээр тариулаад л ёстой арай ч дээ!!!!!!!!!!эхлээд хүний урьдах замаа хараач !!!!!!!!

Bayarlalaa [203.91.115.48] 2021-10-07 13:44:00

Armi iim saihan mash ih baharhaj bn amjilt !

Зочин [103.80.210.183] 2021-10-07 13:39:12

шинэ нисэх буудлын зам дагуу суулгасан модоо эхлээд сайн хараарай: ургаж байгаа юм алга. ЯГ ТҮҮН ШИГ юм болно.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.