Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна

Aдмин / Нийслэл

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө. Харин хороон дээрээ очиж санал өгөх иргэдийн хувьд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөснөөр саналаа өгнө.

Санал авч эхэлснээс хойш аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Ulaanbaatar2040.mn, Manaikhoroo.mn цахим хуудсаар 2000 гаруй иргэн саналаа өгсөн байна. Эдгээр иргэнээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, судалгааны урьдчилсан үр дүнг графикт үзүүлэв.

Графикт үзүүлснээр цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, цар тахал гэсэн хүчин зүйлс иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж байна. Иргэд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд авто зам, дугуйн зам, явган зам, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугам сүлжээнд холбож барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, спорт, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэсэн санал өгчээ.

Цаашид цахимаас гадна хороодоор дамжуулан өгсөн саналын судалгааны үр дүн бүхий статистик мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд түгээх болно. Ташрамд, цахим санал хураалтад идэвхтэй оролцож буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэддээ талархсанаа илэрхийлье.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.77.11] 2021-10-16 14:35:03

40 жил байтугай 4 жилээ харж хийсэн ажил байна уу? Ядаж замаа гүйцэт нөхөхгүй юмаа. 5 шарын фрейзерээс цааш найрамдал хүртэл хагас дутуу нөхөлт хийгээд хагасыг нь хэнд үлдээж орхиж байгаа юм бол?? Найрамдал зуслангийн замын трассыг одоо хийхгүй бол удахгүй зам өргөтгөх зайгүй зам тултал газраа олгоод дуусах нь. Энэ мэтээ хийж чадахгүй улс 40 жилийн цаадахын тухай ярих нь хөгийн байна. Мэдлэгтэй мэргэжилтэнгүүдээ ажиллуулах дээр нэн түрүүнд анхаарч ажиллуулах шаардлагатай.

Зочин [192.82.83.4] 2021-10-15 18:12:51

hotoos gadagsh hurdan galt tereg yvuulah ajliig hiih heregtei tegvel hot telne.humuus huduu tiishee garna.mashin unah yvdal bagasna.hurdan galt tereg n 2 sh baihad l bolno.shatgui shuud yvaad orohoor uhaj hiih heregtei.4 zugt hiivel sain.ehleed haa hurtel tavihaa shiideh n zuv.tsaashdaa zamiig sungaad tavij bolno.ene bol tugjirlees garah hamgiin zuv shiidel.

Зочин [59.153.86.99] 2021-10-15 21:30:22

юун 40 жил


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.